Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 42
(1290)
— 3294 —

Журам батлах, үйлчилгээний төлбөрийн хэмжээний доод хязгаарыг тогтоох тухай № 128

2023 оны 04 дүгээр Улаанбаатар

сарын 12-ны өдөр Дугаар 128 хот

Журам батлах, үйлчилгээний төлбөрийн

хэмжээний доод хязгаарыг

тогтоох тухай

Далай ашиглах тухай хуулийн 22.3, 22.4, 22.7-д заасныг тус тус

үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх

журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх, бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгах, бүртгэлийг цуцлах, далбааны эзэн улсын хяналт тавихтай холбоотой үйлчилгээний төлбөрийн хэмжээний доод хязгаар”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”

Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2023 · № 42 (1290)3294-р хуудас