Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 69
2023 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 19-ний өдөр Дугаар 69 хот
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 83 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан тул Гомбосүрэнгийн
Сонинболорыг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
2023 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 29-ний өдөр Дугаар 72 хот
Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн
албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 16 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.11 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 175 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1.Гомбодоржийн Ганбаатарыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.
2.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн
шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Гомбодоржийн Ганбаатарыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.