Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 39
(1287)
— 3034 —

Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай № 44

2023 оны 03 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 43 хот Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.1 дэх заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 75 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Шүүгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан Уртнасангийн Сайнбилэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ

2023 оны 03 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 44 хот Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 16 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.11 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 89 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Өлзийсайханы Мөнх-Эрдэнийг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.

МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
Төрийн мэдээлэл · 2023 · № 39 (1287)3034-р хуудас