“Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
Талууд Монгол Улс болон Азийн хөгжлийн банк (цаашид “АХБ” гэх) хооронд Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр (цаашид “СЕХ” гэх)-ийг [____________]-ны өдөр
байгуулав.
Олон шатлалт санхүүжилтийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр
Монгол Улс нь энэхүү хэлэлцээрийн Хуваарь 1-д тодорхойлсон Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг тууштай дэмжиж, хэрэгжүүлнэ.
Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 2023-2033 оны хооронд нийт 735,000,000 ам.доллартой тэнцэх санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Олон шатлалт санхүүжилтийн хөтөлбөр
Олон шатлалт санхүүжилтийн хөтөлбөр (ОШСХ)-ийн зорилго нь Хөрөнгө оруулалтын хөтөлбөрт нийцсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг санхүүжүүлэх бөгөөд Хуваарь 4-т1 заасан нөхцөлүүдийг хангасан, мөн энэхүү СЕХ-ийн хүрээнд тодорхойлсон ойлголтуудад нийцсэн байна. Үүнд: (i) Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй,
нүүрстөрөгч бага ялгаруулдаг, хүн ам суурьших сонирхолтой аймаг болон сумын төвүүдийг хөгжүүлэх;
(ii) Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй,
нүүрстөрөгчийн өндөр шингээлттэй, тогтвортой бэлчээр болон хөдөө аж ахуйн менежментийг хэрэгжүүлэх;
(iii) Нүүрстөрөгч бага ялгаруулдаг, уур амьсгалд тэсвэртэй малын болон агро-бизнесийн өртгийн сүлжээг бий болгох хүртээмжтэй санхүүжилт (санхүүгийн зуучлалын зээлийн бүрэлдэхүүн хэсэг); мөн
(iv) Нүүрстөрөгч бага ялгаруулдаг, уур амьсгалд тэсвэртэй агро бүс нутгийн хөгжлийг хангах институтийн чадавх, бодлогыг бэхжүүлэх.
1 Үүнд Эдийн засаг, хөгжлийн яамнаас томьёолсон хөдөө аж ахуйн логистик, ханган нийлүүлэлтийн төвүүд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн кластерын загвар болоод зорилтот байршлуудтай хөтөлбөрийг уялдуулах ажил багтсан болно.