Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 37
(1285)
— 2924 —

Журам шинэчлэн батлах тухай № 84

2023 оны 03 дугаар Улаанбаатар

сарын 07-ны өдөр Дугаар 84 хот

Журам шинэчлэн батлах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр

зүйлийн 9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн

этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Журмыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, явц,

үр дүнг хагас, бүтэн жилээр Засгийн газрын хуралдаанд танилцуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”

Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Засгийн газрын 2023 оны 03 дугаар

сарын 07-ны өдрийн 84 дүгээр

тогтоолын хавсралт

ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТӨРИЙН ӨМЧИЙН
ТӨЛӨӨЛӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь төрийн өмчит болон төрийн өмчийн

оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж, төрийн өмчийн төлөөлөгчийг томилох, сонгон шалгаруулах, түүнд тавих шаардлага, хэрэгжүүлэх эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино.

1.2.Энэ журмын зохицуулалтад төрийн өмчит болон төрийн өмчийн

оролцоотой дараах хуулийн этгээд (цаашид “төрийн өмчит компани” гэх) хамаарна:

1.2.1.нийт гаргасан энгийн хувьцааг нь 100 хувь төр эзэмшдэг

төрийн өмчийн компани;

1.2.2.нийт гаргасан энгийн хувьцааны 34-өөс 100 хүртэл хувийг

нь төр эзэмшдэг төрийн өмчийн оролцоотой компани.

1.3.Төрийн өмчит компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг

тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд томилогдсон төрийн өмчийн төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлнэ.

Хоёр.Төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн

эрхийг хэрэгжүүлэгчийн чиг үүрэг

2.1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр

зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасны дагуу Засгийн газраас тогтоосон төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч (цаашид “хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч” гэх) төрийн өмчийн төлөөллийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.1.1.төрийн өмчийн оролцоотой компанийн хувьцаа

эзэмшигчдийн хуралд оролцох төрийн өмчийн төлөөлөгчийг томилох;

2.1.2.энэ журмын 2.1.1-д заасан этгээдэд хувьцаа эзэмшигчдийн

хурлаар хэлэлцэх асуудал бүрээр өгөх саналд удирдамж, чиглэл өгөх, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хэлэлцэх асуудлын талаар зохих журмын дагуу хувьцаа эзэмшигчээс тодорхой чиглэл авах;

2.1.3.төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн

бүрэлдэхүүнд төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээнд тохирох тооны гишүүн (цаашид “төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн” гэх)-ийг томилох, чөлөөлөх, эсхүл томилох, чөлөөлөх саналыг хувьцаа эзэмшигчдийн хуралд хүргүүлэх;

2.1.4.энэ журмын 2.1.3-т заасан этгээдээр дамжуулан төрийн

бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар санал оруулах, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчээс тодорхой чиглэл авах;

2.1.5.төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн

гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулах.

2.2.Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч доор дурдсан

чиглэлээр энэ журмын 2.1.1, 2.1.3-т заасан этгээдэд удирдамж өгнө:

2.2.1.компанийн тухайн жилийн бизнесийн болон хөрөнгө

оруулалтын төлөвлөгөө, төсвийг батлах;

2.2.2.компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны

хязгаарыг тогтоох;

2.2.3.компанийн тухайн жилийн үйл ажиллагааны болон

санхүү, аудитын тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргах;

2.2.4.ногдол ашгийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх;

2.2.5.бизнесийн тодорхой төсөл, томоохон хөрөнгө оруулалтын

арга хэмжээ санхүүжүүлэх, хэрэгжүүлэх;

2.2.6.зээл авах, хувьцаа, үнэт цаас гаргахтай холбогдсон

шийдвэр гаргах;

2.2.7.их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх

зөвшөөрөл олгох;

2.2.8.компанийн үйл ажиллагаа, санхүүгийн үр ашгийг

нэмэгдүүлэх, зардлыг хэмнэх, эрсдэлийг бууруулах, бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх;

2.2.9.компанийн дүрэмд тухайлан заасан бусад.

2.3.Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг шинээр

байгуулах, эсхүл төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сул орон тоо гарсан бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох, сонгон шалгаруулахад энэ журмыг баримтална.

2.4.Энэ журмын 2.1.1, 2.1.3-т заасан этгээдийн ажлын гүйцэтгэл,

төлөөлөл хэрэгжүүлсэн байдлыг үнэлэх, дүгнэх нийтлэг журмыг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

2.5.Хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь энэ журмын

2.4-т заасан нийтлэг журмыг баримтлан төрийн өмчийн төлөөлөгчийн ажлын гүйцэтгэл, үйл ажиллагааны тайланг үнэлж, дүгнэлт гаргана.

2.6.Эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн нийт

хувьцааны 66 хувийн төлөөллийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 34 хувийн төлөөллийг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус тус хэрэгжүүлнэ.

2.7.“Тавантолгой түлш” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийн

төлөөллийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, 39 хувийн төлөөллийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 10 хувийн төлөөллийг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус тус хэрэгжүүлнэ.

2.8.“Оюутолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн

удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас чиглэл болгосны дагуу “Эрдэнэс Монгол” ХХК нэр дэвшүүлж, “Оюутолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал томилж, чөлөөлнө.

Гурав.Төлөөлөн удирдах зөвлөлийн

гишүүнд тавих шаардлага

3.1.Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан болзлоос гадна дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

3.1.1.Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн

эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;

3.1.2.нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, компанийн зорилго,

ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах чадвартай;

3.1.3.сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт

удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;

3.1.4.эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн

этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;

3.1.5.эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн

этгээдийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;

3.1.6.компанийн засаглал болон чиг үүргээ хэрэгжүүлэхтэй

холбоотой бусад мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;

3.1.7.төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх.

3.2.Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд

тавигдах мэргэжил, мэргэшил, боловсрол, ур чадвар, ажлын туршлагын талаарх тусгай шаардлагыг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч болон төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хороо тухайн компанийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, онцлог нөхцөл байдлыг харгалзан тодорхойлно.

3.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь доор дурдсан ашиг

сонирхлын зөрчилтэй этгээд биш байна:

3.3.1.тухайн компанитай адил салбарт үйл ажиллагаа явуулж

байгаа компанийн хувьцаа эзэмшигч, эсхүл хувьцааны хяналтын багцыг дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшигч;

3.3.2.тухайн компанитай адил салбарт үйл ажиллагаа явуулж

байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн;

3.3.3.төрийн өмчит компанийн ажил, үйлчилгээг хүлээн авах,

бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, эсхүл тус компанид ажил, үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдах үйл ажиллагаа явуулах зэрэг байдлаар компанитай харилцах замаар их хэмжээний хэлцэл байгуулсан аливаа этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн;

3.3.4.хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч удирдах албан

тушаалтантай хамаарал бүхий, эсхүл нэгдмэл сонирхолтой.

Дөрөв.Төлөөлөн удирдах зөвлөлийн

гишүүнийг томилох, чөлөөлөх

4.1.Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч төрийн өмчит

компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн төрийг төлөөлөх нийт гишүүний гуравны хоёроос доошгүй хувийг сонгон шалгаруулж томилно.

4.2.Төрийн өмчийн оролцоотой компанийн хувьд төрийн эзэмшлийн

хувьцаатай хувь тэнцүүлэн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилуулахаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал болгоно.

4.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг албан тушаалаар нь

томилохгүй.

4.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналт шалгалтын

байгууллагын төлөөлөл болон тухайн компанийн гүйцэтгэх удирдлагыг томилохгүй.

4.5.Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн

гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жилээс хэтрэхгүй байх бөгөөд ажлын гүйцэтгэл, үйл ажиллагааны тайланг үнэлж нэг удаа улируулан томилж болно.

4.6.Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн

гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж, хууль, энэ журамд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн дуусгавар болно.

4.7.Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч дараах үндэслэлээр

төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг чөлөөлөх, эсхүл бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох саналыг гаргана:

4.7.1.энэ журмын 3.1, 3.2, 3.3-т заасан шаардлага хангахгүй

болох нь нотлогдсон;

4.7.2.төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд хүндэтгэн үзэх

шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш удаа оролцоогүй;

4.7.3.хууль, энэ журам болон компанийн дүрэмд заасан үүргээ

зохих ёсоор үнэнч шударгаар гүйцэтгээгүй, эсхүл ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр удаа дараа хангалтгүй үнэлэгдсэн, компанийг зохистой удирдах шаардлагыг хангахгүй болсон;

4.7.4.эрхэлсэн ажил, албан тушаалаасaa чөлөөлөгдсөн;

4.7.5.хууль, энэ журам болон компанийн дүрмийг зөрчсөн

аливаа үйлдэл, эс үйлдэл хийсэн;

4.7.6.гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шүүхийн шийтгэх

тогтоол хүчин төгөлдөр болсон;

4.7.7.хууль, энэ журам болон компанийн дүрэмд заасан эрх,

үүргээ хэрэгжүүлэхдээ албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашигласан, олж авсан мэдээлэл, бизнесийн нууц, компанийн хөрөнгийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигласан;

4.7.8.эрх бүхий байгууллагаас тухайн албан тушаалыг

эрхлэхтэй холбоотой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, эрхийг хүчингүй болгосон;

4.7.9.үүргээ гүйцэтгэх боломжгүй болох нөхцөл байдал бий

болсон, өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан.

4.8.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн энэ журмын 4.7.3,

4.7.4, 4.7.5, 4.7.6-д заасан үйлдлийн улмаас компанид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Тав.Төлөөлөн удирдах зөвлөлийн

гишүүнийг сонгон шалгаруулах

5.1.Энэ журмын 4.1-д заасан төрийн өмчит компанийн төлөөлөн

удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн шийдвэрээр байгуулсан Ажлын хэсэг хариуцан зохион байгуулах бөгөөд Ажлын хэсэгт хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, холбогдох төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын болон бусад шаардлагатай төлөөллийг оролцуулна.

5.2.Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь холбогдох асуудал

эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс санал авч, нэр дэвшүүлж ирүүлсэн төлөөллийг тухайн төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцуулна.

5.3.Ажлын хэсэг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд тавих

нийтлэг болон тусгай шаардлага, сонгон шалгаруулалтад оролцогчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг тодорхойлж, энэ журмын 5.2-т заасны дагуу санал авахад хавсарган хүргүүлнэ.

5.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг

баримт бичгийн бүрдэл шалгах, нийтлэг болон тусгай шаардлагыг үнэлэх,

ярилцлага хийх гэсэн үе шаттайгаар зохион байгуулж, нэр дэвшигчийг дараах байдлаар үнэлж, сонгон шалгаруулна:

5.4.1.сонгон шалгаруулалтад оролцогчийн баримт бичгийн

бүрдэл, нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг тус тус үнэлж, үнэлгээний онооны нийлбэр дүнгээр нь эрэмбэлж, хамгийн өндөр оноо авсан 5 хүртэлх нэр дэвшигчийг ярилцлагын шатанд оруулах;

5.4.2.ярилцлагын үнэлгээг нийт нийлбэр дүнтэй нэгтгэн

эрэмбэлж, хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилуулахаар хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид санал болгож хүргүүлэх.

5.5.Сонгон шалгаруулалтын үе шат, ажлын хэсгийн бүрэлдэхүүн,

нэр дэвшигч тус бүрийн үнэлгээний оноог хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, тухайн компанийн цахим хуудаст нээлттэй, ил тод байршуулна.

5.6.Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч төлөөлөн удирдах

зөвлөлийн гишүүнд сонгон шалгаруулж санал болгосон нэр дэвшигчийг хууль, энэ журамд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр томилохоос татгалзсан тохиолдолд дараагийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг санал болгох, эсхүл сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулна.

Зургаа.Төлөөлөн удирдах зөвлөлийн

гишүүний эрх, үүрэг

6.1.Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4, 6 дахь хэсэгт зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

6.1.1.хууль, компанийн дүрэмд заасан эрх, үүргээ үнэнч

шударгаар, зөвхөн компанийн ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх;

6.1.2.хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах

зөвлөлийн хуралд хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд оролцож, шийдвэр гаргахад санал өгөх;

6.1.3.шийдвэр гаргахад шаардагдах бүх мэдээлэлтэй танилцах,

бүрэн мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах;

6.1.4.албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглах,

компанийн талаарх мэдээ, мэдээлэл, бизнесийн нууц, хөрөнгийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх;

6.1.5.өөрөө, эсхүл түүний хамаарал бүхий этгээд дангаараа,

эсхүл хамтран компанийн хувьцаа эзэмшигч болсон даруйд мэдэгдэх.

6.2.Төрийн өмчит компанийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан

төрийн өмчийн төлөөлөгчийн эрх, үүргийг тухайн компанийн дүрмээр тусгайлан тогтоож болно.

6.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь ажлын гүйцэтгэл,

хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг жил бүр хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид хүргүүлнэ.

6.4.Энэ журамд заасны дагуу төрийн өмчийн төлөөллийг

хэрэгжүүлэхээр томилогдсон төрийн захиргааны албан хаагч 2-оос илүү төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлд орж ажиллахыг хориглоно.

Долоо.Төлөөлөн удирдах зөвлөлийн

гишүүний цалин хөлс

7.1.Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний

цалин хөлсний хэмжээг тухайн компанийн үйл ажиллагааны чиглэл, онцлог, цар хүрээ, нийт актив хөрөнгийн хэмжээ, ашигт ажиллагааны түвшнийг харгалзан тогтоох бөгөөд цалин хөлсийг цагаар тооцож олгоно.

7.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үндсэн цалингийн

хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг, эсхүл тухайн салбарын болон салбар дундын хамтын хэлэлцээрээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс ихгүй байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороонд ажилласан байдлыг харгалзан нэмэгдэл олгож болно. Нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн хэмжээний дөрөвний нэгээс хэтрэхгүй байна.

7.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин хөлсийг цагаар

тооцож олгох аргачлалыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

7.4.Энэ журмын 7.3-т заасан аргачлалыг баримтлан төрийн өмчийн

компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин хөлсийг тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, төрийн өмчийн оролцоотой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин хөлсийг тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал тус тус батална.

7.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хууль, энэ журам болон

компанийн дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол цалин хөлс олгохыг

зогсоох, эсхүл үүргээ биелүүлээгүй хугацаанд нь хамаарах хувь хэмжээгээр цалин хөлсний хэмжээг бууруулна.

7.6.Энэ журмын 7.5-д заасны дагуу цалин хөлс олгохыг зогсоох,

эсхүл бууруулах асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлийн даргын саналыг үндэслэн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч шийдвэрлэнэ.

7.7.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн энэ журамд заасан цалин

хөлснөөс бусад баталгаа, хангамж эдлэхийг хориглоно.

7.8.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөхөд нөхөн

төлбөр, олговор зэрэг аливаа хэлбэрийн тэтгэмж олгохыг хориглоно.

Найм.Хариуцлага

8.1.Энэ журмын 2.1.1, 2.1.3-т заасан этгээд албан тушаалын

байдлаа урвуулан ашиглаж, өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлсэн шийдвэр гаргуулахаар оролдох, нөлөөлөх аливаа үйлдэл гаргасан тохиолдолд гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид мэдэгдэнэ.

8.2.Хууль, энэ журамд нийцсэн удирдамж, чиглэлийг зөрчсөн буюу

зохих ёсоор биелүүлээгүй, энэ журмын 8.1-д заасан үйлдлийг гаргасан нь тогтоогдсон тохиолдолд төрийн өмчийн төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгоно.

8.3.Эрх бүхий этгээдээс баталсан удирдамжийн дагуу гарсан хувьцаа

эзэмшигчдийн хурлын болон төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээс үүсэх үр дагаврыг энэ журмын 2.1.1, 2.1.3-т заасан этгээд хариуцахгүй.

8.4.Эрх бүхий этгээдээс баталсан удирдамж, чиглэлийг зөрчсөн,

эсхүл тухайн асуудлаар удирдамж, чиглэл авахгүйгээр хувьцаа

эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцож, шийдвэр гаргасны улмаас учирсан хохирлыг тухайн буруутай этгээд хариуцан арилгана.

Ес.Бусад зүйл

9.1.Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч энэ журмын 2.1.1,

2.1.3-т заасан этгээдийг томилсон мэдээллийг тухай бүр, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний ажлын гүйцэтгэлийг үнэлсэн тайлан, мэдээллийг жил бүр төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлнэ.

9.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг

явуулж дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны тайланг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухай бүр хүргүүлнэ.

9.3.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан

төрийн захиргааны байгууллага нь Санхүүгийн зохицуулах хорооноос эрх олгосон сургалтын байгууллагатай хамтран ахисан шатны сургалт явуулж, төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын мэдлэг, чадварыг дээшлүүлэх ажлыг тогтмол зохион байгуулна.

9.4.Төрийн өмчит компани нь хууль, энэ журамд нийцүүлэн тухайн

компанийн дүрэмд төрийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар зохицуулалт оруулж, үйл ажиллагаандаа мөрдөж болно.

----o0o----

Төрийн мэдээлэл · 2023 · № 37 (1285)2924–2934-р хуудас