Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай № 76
2023 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 07-ны өдөр Дугаар 76 хот
Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх
асуудлын тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4
дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар
дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:
1/Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн
найруулга/;
2/Амьтны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
3/Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
4/Арилжааны тухай хуулийн төсөл;
5/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн
найруулга/;
6/Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн
найруулга/;
7/Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;
8/Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөл
/Шинэчилсэн найруулга/;
9/Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
болон холбогдох бусад хуулийн төслүүд;
10/Гүйцэтгэх ажилд тавих Монгол Улсын Их Хурлын
хяналтын тухай хуулийн төсөл;
11/Гэр бүлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн
найруулга/;
12/Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай,
Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/;
13/Дохионы хэлний тухай хуулийн төсөл;