Монгол төрийн галыг бадраах тухай № 239
2012 оны 01 дүгээр Дугаар 05 Улаанбаатар сарын 12-ны өдөр хот
Yндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлтийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтын “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно”, Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ”гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
2011 оны 12 дугаар Дугаар 239 Улаанбаатар сарын 28-ны өдөр хот
Монгол төрийн галыг бадраах тухай
Хүн ардынхаа үндэсний ухамсар, гүн ухааны үзэл санааг сэргээн төлөвшүүлэх, хүний эрх, эрх чөлөө, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын гишүүдээс гаргаж буй саналыг дэмжиж Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн