Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 1
(718)
— 34 —

Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

ИРГЭНИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Иргэний хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:

1/421 дүгээр зүйл:

“421 дүгээр зүйл.Цахим хэлбэрээр хийх хэлцэл

421.1.Хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлээс бусад, хуульд бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно.

421.2.Цахим хэлбэрээр хийх хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурж илгээснийг гэрээний нөгөө тал нь хүлээн зөвшөөрч тоон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.”;

2/43 дугаар зүйлийн 43.2.4 дэх заалт:

“43.2.4.цахим хэлбэрээр хэлцэл хийх бол талууд хүсэл зоригоо илэрхийлсэн цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурсан.”;

3/196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалт:

“196.1.8.цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурснаар.”.

2 дугаар зүйл.Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10, 42.11 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“42.10.Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө.

42.11.Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно.”

3 дугаар зүйл.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь

2011 оны 12 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2012 · № 1 (718)34-р хуудас