Журам шинэчлэн батлах тухай № 60
2023 оны 02 дугаар Улаанбаатар
сарын 08-ны өдөр Дугаар 60 хот
Журам шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1
дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 10 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 20, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Hийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацааны
нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан журмын хэрэгжилтийг зохион
байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (Т.Аюурсайхан)-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”
Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоол, “Зарим журам, дүрэм, тогтоолын заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, тогтоол, тогтоолын заалт хүчингүй болсонд тооцох тухай” Засгийн газрын 1996 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 128 дугаар тогтоолын 1-3 дахь заалт, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 26 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 318 дугаар тогтоол, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 485 дугаар тогтоол, “Журамд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 207 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2023 оны 02 дугаар
сарын 08-ны өдрийн 60 дугаар
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Нийгмийн даатгалын шимтгэл (цаашид "шимтгэл" гэх)
төлснөөр тооцогдох хугацааны шимтгэл төлөхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Төр, ажил олгогчоос Нийгмийн даатгалын сангаас олгох
тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1-8 дахь заалт, мөн зүйлийн 6 дахь хэсгийн 2, 3 дахь заалт, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын хилийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.7 дахь хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт тус тус заасан дараах хугацааны шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлсөн тохиолдолд тухайн хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно:
1.2.1.хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн
албан хаагч аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацаа;
1.2.2.цэргийн жинхэнэ албыг байлдагч, түрүүчээр хаасан
хугацаа;
1.2.3.эх, эсхүл эцгийн хүүхдээ гурван нас хүртэл асрах
чөлөөтэй байсан хугацаа;
1.2.4.хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн,
хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацаа;
1.2.5.хууль бусаар ажлаас халагдсан хугацаа;
1.2.6.иргэний хамгаалалтын болон бусад дайчилгааны
хугацаа;
1.2.7.нэг сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвар
түр алдсан хугацаа;
1.2.8.жирэмсний болон амаржсаны амралттай байсан
хугацаа;
1.2.9.цаатан иргэний цаа буга маллан тайгад амьдарч
байгаа хугацаа;
1.2.10.хуанлийн жилд 7 сараас доошгүй хугацаагаар
улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны ажилгүй байсан хугацаа;
1.2.11.нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан,
жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн эхийн хүүхдээ 3 нас хүртэл асарсан хугацаа;
1.2.12.нийгмийн даатгалд албан журмаар болон сайн
дураар даатгуулснаас бусад эхийн хүүхдээ 3 нас хүртэл асарсан хугацаа;
1.2.13.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах
өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр авч байсан хугацаа;
1.2.14.дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдын цаг
уурын хүнд нөхцөл бүхий улсад ажилласан жилийн нэмэгдэл хугацаа;
1.2.15.дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдын эхнэр
буюу нөхрийн тодорхой ажил эрхлээгүй байсан хугацаа;
1.2.16.зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул,
төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад генерал, комиссар, офицер, ахлагч, түрүүч, байлдагчаар 10-аас доош жил алба хаасан хугацаа;
1.2.17.улсын хил дээр алба хааж байгаа хилчний гэр
бүлийг ажлаар хангаагүй нөхцөлд тэдний ажилгүй байсан хугацаа;
1.2.18.хил дээр ажиллаж байгаа гаалийн улсын
байцаагчийн гэр бүлийг ажлаар хангаагүй нөхцөлд тэдний ажилгүй байсан хугацаа;
1.2.19.цагдаагийн алба хаагч шилжин ажиллах болсноос
шалтгаалан хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрсэн эхнэр, нөхрийг ажлаар хангаагүй нөхцөлд тэдний ажилгүй байсан хугацаа.
1.3.Төр, ажил олгогчоос энэ журмын дагуу төлөх шимтгэлд
шаардагдах зардлыг улсын төсөв, нийгмийн даатгалын сангийн төсөв, байгууллагын төсөвт тусгах ажлыг холбогдох төрийн захиргааны төв болон бусад байгууллага хариуцан гүйцэтгэнэ.
Хоёр.Шимтгэл төлснөөр тооцогдох хугацааны
шимтгэл төлөх
2.1.Ажил олгогч шимтгэл төлснөөр тооцогдох дараах хугацааны
шимтгэлийг нийгмийн даатгалын санд доор дурдсанаар төлнө:
2.1.1.энэ журмын 1.2.1-д заасан хугацааны тэтгэврийн
болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцон сар бүр;
2.1.2.энэ журмын 1.2.2-т заасан хугацааны тэтгэврийн
болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцон цэргийн анги, байгууллага сар бүр;
2.1.3.энэ журмын 1.2.3-т заасан хугацааны тэтгэврийн
болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцон сар бүр;
2.1.4.энэ журмын 1.2.4-т заасан хугацааны тэтгэврийн
болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн даатгуулагчийн хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдөхийн болон хилс хэргээр хорих ял эдлэхийн өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцон нэг удаа бүрэн хэмжээгээр;
2.1.5.энэ журмын 1.2.5-д заасан хугацааны нийгмийн
даатгалын шимтгэлийг шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцон тухайн даатгуулагчийг ажилдаа эргэн орсноос хойш нэг сарын дотор нэг удаа бүрэн хэмжээгээр;
2.1.6.энэ журмын 1.2.7, 1.2.8, 1.2.10-т заасан хугацааны
нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцон сар бүр;
2.1.7.энэ журмын 1.2.15-д заасан хугацааны нийгмийн
даатгалын шимтгэлийг төрийн албан хаагчийн үндсэн цалингийн дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцон сар бүр;
2.1.8.энэ журмын 1.2.17, 1.2.19-д заасан хугацааны
нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцон сар бүр;
2.1.9.энэ журмын 1.2.18-д заасан хугацааны тэтгэврийн
болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцон сар бүр.
2.2.Төр шимтгэл төлснөөр тооцогдох дараах хугацааны
шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд доор дурдсаны дагуу улсын төсвөөс төлнө:
2.2.1.энэ журмын 1.2.6-д заасан хугацааны шимтгэлийг
тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцон сар бүр;
2.2.2.энэ журмын 1.2.9-д заасан хугацааны шимтгэлийг
тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс сайн дурын даатгуулагчийн төлбөл зохих хувиар тооцон сар бүр;
2.2.3.энэ журмын 1.2.12-т заасан хугацааны шимтгэлийг
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 3-т заасны дагуу төлөх бөгөөд эхийн төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс сайн дурын даатгуулагчийн төлбөл зохих хувиар тооцон сар бүр;
2.2.4.энэ журмын 1.2.14-т заасан хугацааны шимтгэлийг
энэ хугацаанд тооцож байсан адилтгах албан тушаалын цалингаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцон нэг удаа бүрэн хэмжээгээр;
2.2.5.энэ журмын 1.2.16-д заасан хугацааны шимтгэлийг
алба хаагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажил олгогчийн төлбөл зохих хувиар, өсгөн тооцох хугацааны шимтгэлийг шимтгэл төлөх үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцон нэг удаа бүрэн хэмжээгээр.
2.3.Энэ журмын 1.2.11-д заасан хугацааны шимтгэлийг Нийгмийн
даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 2-т заасны дагуу төлөх бөгөөд тэтгэмж авах эрх үүссэн эхийн төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс сайн дурын даатгуулагчийн төлбөл зохих хувиар тооцон тэтгэмжийн даатгалын сангаас сар бүр төлнө.
2.4.Энэ журмын 1.2.13-т заасан хугацааны тэтгэврийн даатгалын
шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс албан журмын даатгуулагчийн төлбөл зохих хувиар тооцон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас сар бүр төлнө.
2.5.Энэ журмын 2.2.3, 2.3-т заасан эх өөрийн хариуцан төлөх
шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан хувь хэмжээгээр тооцож, гэрээнд заасан хугацаанд төлнө. Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш орлогоос төлөх тохиолдолд үүсэх зөрүүг даатгуулагч эх өөрөө хариуцан гэрээнд заасан хугацаанд төлнө.
2.6.Шимтгэл төлснөөр тооцогдох хугацааны шимтгэлийг энэ
журмаар тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд уг шимтгэлийг нөхөн төлөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, шимтгэлийн хувь хэмжээг баримтална.
Гурав.Шимтгэл төлснөөр тооцогдох хугацааны
төлөгдсөн шимтгэлийг шилжүүлэх,
бүртгэх, тайлагнах
3.1.Нийгмийн даатгалын төв байгууллага нь энэ журмын дагуу
төлөгдсөн, мөн журмын 1.2.9, 1.2.11-1.2.14, 1.2.16-д тус тус заасан хугацааны шимтгэлийг холбогдох аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын зохих сангийн дансанд шилжүүлэх бөгөөд тухайн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) нь шимтгэл төлөлтийг нийгмийн даатгалын мэдээлэл бүхий мэдээллийн санд даатгуулагч бүрээр бүртгэнэ.
3.2.Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацааны
шимтгэл төлөлтийн тайланг доор дурдсаны дагуу гаргана:
3.2.1.энэ журмын 1.2.1, 1.2.3-1.2.5, 1.2.7, 1.2.8, 1.2.10-т заасан
хугацааны шимтгэл төлөлтийн тайланг ажил олгогч гарган нийгмийн даатгалын байгууллагад сар бүр;
3.2.2.энэ журмын 1.2.6-д заасан хугацааны шимтгэл
төлөлтийн тайланг аймаг, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар гарган нийгмийн даатгалын байгууллагад сар бүр;
3.2.3.энэ журмын 1.2.9, 1.2.11, 1.2.12, 1.2.13-т заасан
хугацааны шимтгэл төлөлтийн тайланг холбогдох аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага гарган нийгмийн даатгалын төв байгууллагад сар бүр;
3.2.4.энэ журмын 1.2.2-т заасан хугацааны шимтгэл
төлөлтийн тайланг цэргийн анги, байгууллага гарган нийгмийн даатгалын байгууллагад сар бүр;
3.2.5.энэ журмын 1.2.15, 1.2.17-1.2.19-д заасан хугацааны
шимтгэл төлөлтийн тайланг холбогдох байгууллагууд гарган нийгмийн даатгалын байгууллагад сар бүр.
3.3.Энэ журмын 1.2.14, 1.2.16-д заасан хугацааны шимтгэлийг
тооцох, шилжүүлэх чиг үүргийг нийгмийн даатгалын байгууллага дараах байдлаар хэрэгжүүлнэ:
3.3.1.аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь
дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдын цаг уурын хүнд нөхцөл бүхий улсад ажилласан жилийн нэмэгдэл хугацаа, цэргийн байгууллагад алба хаасан жилийг энгийн жилд шилжүүлэн тооцсон тооцоолол, ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын тодорхойлолт, лавлагааны хамт нийгмийн даатгалын төв байгууллагад ирүүлнэ;
3.3.2.нийгмийн даатгалын төв байгууллага нь холбогдох
баримтыг хянаж, тооцооллыг нэгтгэн нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад нэхэмжлэл хүргүүлнэ;
3.3.3.нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага нь нэхэмжлэлийг хянаж, нийгмийн даатгалын төв байгууллагын холбогдох дансанд шимтгэлийн мөнгийг тухай бүр шилжүүлнэ;
3.3.4.нийгмийн даатгалын төв байгууллага нь нийгмийн
даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шилжүүлсэн шимтгэлийн мөнгийг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын холбогдох сангийн харилцах дансанд шилжүүлнэ.
---о0o---