Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 34
(1282)
— 2679 —

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2023 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 16-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд

доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг:

“5.2.Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон

улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар /цаашид “Дипломат төлөөлөгчийн газар” гэх/ байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй.”

2/9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:

“9.3.Гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдөр /цаашид

“гадаадад санал авах өдөр” гэх/-ийг сонгуулийн төв байгууллага /цаашид “Сонгуулийн ерөнхий хороо” гэх/-ын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоох бөгөөд гадаадад санал авах өдөр нь дөрөв хүртэл өдөр байна.”

3/10 дугаар зүйлийн 10.1.14 дэх заалт:

“10.1.14.гадаад улсад байгаа иргэдийн санал авах

ажиллагааг зохион байгуулахтай холбогдон гарах зардал;”

4/11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг:

“11.4.Улсын Их Хурлын гишүүнийг энэ хуулийн 4.3.2-т заасан

жагсаалтаар сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байна.”

5/12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:

“12.2.Энэ хуулийн 4.6-д заасны дагуу ээлжит бус сонгууль явуулах

тохиолдолд Улсын Их Хурал ээлжит бус сонгуулийн санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн сонгуулийн тойргийг байгуулна.”

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2023 · № 34 (1282)2679-р хуудас