Журам шинэчлэн батлах тухай № 58
2023 оны 02 дугаар Улаанбаатар
сарын 08-ны өдөр Дугаар 58 хот
Журам шинэчлэн батлах тухай
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 5.3,
7.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн
үнэлгээний журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачлалыг
баталж мөрдүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Б.Бат-Эрдэнэд даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль
орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”
Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 374 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.