Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 33
(1281)
— 2540 —

Улс төрийн намын тухай/Шинэчилсэн найруулга/

2023 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 07-ны өдөр хот

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэний эвлэлдэн

нэгдэх эрхийг хангах зорилгоор улс төрийн нам /цаашид “нам” гэх/ үүсгэн байгуулах, намын бүртгэлд бүртгэх, өөрчлөн байгуулах, татан буулгах, намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, хяналт, санхүүжилт, хариуцлагын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Улс төрийн намын хууль тогтоомж

2.1.Улс төрийн намын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн

хууль1, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан

утгаар ойлгоно:

3.1.1.“намын гишүүн” гэж намын зорилго, үзэл баримтлал,

намын хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдэж элссэн, гишүүний татвар төлдөг, тухайн намын үйл ажиллагаанд саналын болон сонгох, сонгогдох эрхтэйгээр оролцох иргэнийг;

3.1.2.“намын гишүүнээс түдгэлзэх” гэж намын гишүүний

эрхгүй, намын гишүүний, эсхүл намын дэмжигчийн хувиар намын үйл ажиллагаанд оролцохгүй байхыг;

3.1.3.“намын дэмжигч” гэж намын зорилго, үзэл

баримтлалыг сайн дурын үндсэн дээр дэмжин намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог иргэнийг;

1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2023 · № 33 (1281)2540-р хуудас