Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/
2023 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 07-ны өдөр хот
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр,
хамрах хүрээг тогтоох, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд даатгуулах, даатгуулагчийн санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, хуваарилах, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих, нийгмийн даатгалын үйл ажиллагаа, нийгмийн даатгалын байгууллагын эрх, үүргийг тодорхойлох харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын хууль тогтоомж
2.1.Нийгмийн даатгалын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн
хууль1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль3, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль4, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын хууль
тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нийгмийн даатгалын шимтгэл төлөгч, нийгмийн
даатгалын байгууллага болон нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээдэд хамаарна.
1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 31 дугаарт нийтлэгдсэн. 3 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 31 дугаарт нийтлэгдсэн. 4 Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 31 дугаарт нийтлэгдсэн.