Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 30
(1278)
— 2287 —

Журам батлах тухай № 39

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 02 дугаар Улаанбаатар

сарын 01-ний өдөр Дугаар 39 хот

Журам батлах тухай

Инновацийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 16 дугаар

зүйлийн 16.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл,

хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж

ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 374 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Төрийн мэдээлэл · 2023 · № 30 (1278)2287-р хуудас