Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 30
(1278)
— 2236 —

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2023 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 07-ны өдөр хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай

дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/4 дүгээр зүйлийн 4.1.57 дахь заалт:

“4.1.57.“Төсвийн тогтвортой байдлын зөвлөл” гэж Төсвийн

тогтвортой байдлын тухай хуулийн 161.1-д заасныг.”

2/8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалт:

“8.1.2.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дунд

хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын тооцоог хийж, жил бүрийн 03 дугаар сарын 15-ны дотор санхүү, төсвийн болон эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;”

3/8 дугаар зүйлийн 8.4.8 дахь заалт:

“8.4.8.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн

төслийн талаарх дүгнэлтийг Улсын Их Хуралд жил бүрийн 09 дүгээр сарын 20-нд хүргүүлж, нийтэд мэдээлнэ;”

4/10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг:

“10.5.Энэ хуулийн 10.1.13-т заасан төсвийн хөрөнгө оруулалтаар

хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, хянах, тайлагнах болон төрийн болон орон нутгийн өмчид бүртгэхдээ төслийн кодыг үндэслэнэ.”

5/112 дугаар зүйл:

“112 дугаар зүйл.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

112.1.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын

гишүүн энэ хуулийн 122.1-д заасны дагуу боловсруулсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.”

6/122 дугаар зүйл:

“122 дугаар зүйл.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагын бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

122.1.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллага Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулна.”

7/24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэг:

“24.7.Төсвийн хөрөнгө, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн

болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд болон орон нутагт ногдох хөрөнгийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдөр, тэдгээртэй адилтгах аливаа өдөрлөг, ойн баярт зориулж зарцуулахыг хориглоно.”

8/27 дугаар зүйлийн 27.1.10 дахь заалт:

“27.1.10.тухайн жилийн төсвийн төсөлд Төсвийн

тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв сангийн үлдэгдлийн хэмжээг тусгасан байх.”

9/28 дугаар зүйлийн 28.3.12 дахь заалт:

“28.3.12.олон нийтээр хэлэлцүүлсэн санал.”

10/281 дүгээр зүйл:

“281 дүгээр зүйл.Төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах

281.1.Тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад олон

нийтийн оролцоог дараах байдлаар хангана:

281.1.1.төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн

хэлэлцүүлэг зохион байгуулах;

281.1.2.байнгын ажиллагаатай санал авах цахим хуудас,

шуурхай утас ажиллуулах.

281.2.Энэ хуулийн 281.1.1-д заасан хэлэлцүүлгийг санхүү, төсвийн

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 8 дугаар сард, төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэхээс 14-өөс доошгүй хоногийн хугацаанд дараах журмаар зохион байгуулна:

281.2.1.иргэд, иргэний нийгмийн байгууллага, энэ хуулийн

10.2-т заасан Зөвлөл, төрийн аудитын байгууллага болон хэлэлцүүлгийн асуудалтай холбоотой салбарын асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагч, түүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын удирдах албан тушаалтан, санхүү, төсвийн асуудал хариуцсан холбогдох албан тушаалтныг оролцуулсан байх;

281.2.2.хэлэлцүүлгийг салбар бүрээр явуулах;

281.2.3.хэлэлцүүлгээс гарсан эдийн засгийн үр ашигтай,

нийгмийн ач холбогдол бүхий, зардал бууруулах саналыг нэгтгэн эрэмбэлж, тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад тусгах.

281.3.Энэ хуулийн 281.2-т заасан төсвийн тодотголд Төсвийн

тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр боловсруулах төсвийн тодотгол хамаарахгүй.

281.4.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллага нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад олон нийтийн хэлэлцүүлгийг 3 дугаар сард багтаан, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлэхээс 14-өөс доошгүй хоногийн хугацаанд энэ зүйлд заасан журмаар зохион байгуулна.

281.5.Төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний

мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журмыг Засгийн газар батална.”

11/291 дүгээр зүйлийн 291.2.6 дахь заалт:

“291.2.6.олон нийтээр хэлэлцүүлсэн байх.”

12/291дүгээр зүйлийн 291.5 дахь хэсэг:

“291.5.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг Засгийн

газар, Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад зохион байгуулах олон нийтийн хэлэлцүүлэгт салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан байна.”

13/32 дугаар зүйлийн 32.2.22 дахь заалт:

“32.2.22.энэ хуулийн 281.2.3-т заасны дагуу хэлэлцүүлгээс

гарсан саналыг тухайн жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөлд хэрхэн тусгасан талаарх мэдээлэл.”

14/32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг:

“32.3.Энэ хуулийн 32.2.16-д заасан алдагдал санхүүжүүлэх санал

нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй нийцсэн байх бөгөөд түүнийг санхүүжүүлэх эх үүсвэр, хугацааг тодорхой тусгасан байна.”

15/70 дугаар зүйлийн 70.2-70.4 дэх хэсэг:

“70.2.Энэ хуулийн 281.2, 281.4-т заасныг удирдах болон гүйцэтгэх

албан тушаалтан мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно.

70.3.Төсвийн ерөнхийлөн захирагч тухайн жилийн төсвийн тухай

хуульд заасан зардлыг хэтрүүлсэн, ангилал зөрүүлсэн, зориулалт бусаар ашигласан бол тухайн эрхэлж байгаа албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно.

70.4.Төсвийн ерөнхийлөн захирагч, санхүү, төсвийн асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн төслийг боловсруулж, батлуулахдаа үндэслэлгүй тоо мэдээнд тулгуурлан батлуулсан нь төсвийн гүйцэтгэлээр тогтоогдсон бол уг албан тушаалтныг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно.”

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.13

дахь заалтын “төсөл, арга хэмжээг” гэсний дараа “бүртгэх, кодлох,” гэж, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалтын “макро” гэсний өмнө “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулсан” гэж, 27 дугаар зүйлийн 27.4.1 дэх заалтын “шийдвэрийн” гэсний дараа “талаарх холбогдох этгээдийн” гэж, 29 дүгээр зүйлийн 29.3.5 дахь заалтын “арга хэмжээг” гэсний дараа “хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож,” гэж, 33 дугаар зүйлийн 33.2.6 дахь заалтын “төсөвт өртөг,” гэсний дараа “анхны төсөвт өртөг,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор

дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт:

“8.1.1.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага Стратегийн баримт бичгийн төслийг, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн боловсруулж, жил бүрийн 04 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлэх;”

2/8 дугаар зүйлийн 8.4.3 дахь заалт:

“8.4.3.төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн

саналаа жил бүрийн 07 дугаар сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн аудитын байгууллага, Улсын Их Хуралд хүргүүлж, нийтэд ил тод мэдээлэх;”

3/8 дугаар зүйлийн 8.4.4 дэх заалт:

“8.4.4.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага энэ хуулийн 8.4.3-т заасан жилийн төсвийн саналыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлэн нэгтгэн боловсруулж, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, жил бүрийн 08 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт өргөн мэдүүлж, нийтэд ил тод мэдээлэх;”

4/28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг:

“28.2.Төсвийн ерөнхийлөн захирагч улсын хөрөнгө оруулалтын

хөтөлбөрт тусгуулах төсөл, арга хэмжээний саналыг дараах журмаар боловсруулж, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:

28.2.1.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулах

төсөл, арга хэмжээний саналыг санал боловсруулах бүх шатанд олон нийтээр хэлэлцүүлсэн байх;

28.2.2.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд

орон нутгийн иргэдийн саналыг авсан байх.”

4 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1

дэх заалтын “25-ны” гэснийг “09-ний” гэж, 8.4.2 дахь заалтын “08 дугаар сарын 01-ний” гэснийг “07 дугаар сарын 20-ны” гэж, 8.4.5 дахь заалтын “10 дугаар сарын 01-ний дотор” гэснийг “09 дүгээр сарын 01-ний дотор Төрийн аудитын байгууллагад хүргүүлж,” гэж, 8.4.7 дахь заалтын “10 дугаар сарын 15-ны дотор хүргүүлэх” гэснийг “09 дүгээр сарын 25-нд хүргүүлж, нийтэд мэдээлэх” гэж, 8.4.8 дахь заалтын “хэлэлцэн жил бүрийн” гэснийг “жил бүрийн намрын ээлжит чуулганаар хэлэлцэн” гэж, 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн “28.3.8-д” гэснийг “28.3.8, 28.3.12-т” гэж, мөн зүйлийн 28.3, 28.4, 28.6 дахь хэсгийн “Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны” гэснийг “Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн “үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны” гэснийг “эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв” гэж, 8 дугаар зүйлийн 8.1.2-8.1.4 дэх заалтын дугаарыг “8.1.3-8.1.5” гэж, мөн зүйлийн 8.4.8 дахь заалтын дугаарыг “8.4.9” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх

заалтын “дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл,” гэснийг хассугай.

6 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1

дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠗ ᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂

ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦ᠋ᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ:

᠑/᠔ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠕᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

« ᠔᠂᠑᠂᠕᠗᠂ « ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠳᠡᠪᠦᠷᠢᠳᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ » ᢉᠡᠵᠦ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠳᠡᠪᠦᠷᠢᠳᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ

ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠑᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋᠃ »

᠒/᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

« ᠘᠂᠑᠂᠒᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠮᠠᠻᠷᠣ᠋ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠭᠠᠮᠠᠭᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᢈᠢᠵᠦ᠂ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠆ ᠤ᠋ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ; »

᠓/᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠔᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

« ᠘᠂᠔᠂᠘᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠳ᠋ᠦ᠋ᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠙ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐ ᠆ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢉᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ; »

Moehgo& Folo_ oa HeolI

᠔/᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠑᠐᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠑᠂᠑᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ

ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠢᠨᠠᠬᠤ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠻᠣᠳ᠋ ᠢ᠋

ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠡ᠃ »

᠕/᠑᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ:

« ᠑᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ

᠑᠑᠒ ᠂᠑᠂ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠒ ᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋

ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ

ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃ »

᠖/ ᠑᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ:

« ᠑᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ

᠑᠒᠒ ᠂᠑᠂ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠳᠡᠪᠦᠷᠢᠳᠡᠢ

ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠮᠠᠻᠷᠣ᠋ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠭᠠᠮᠠᠭᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠳᠤᠮᠳᠠ

ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃ »

᠗/᠒᠔ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠔᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠒᠔᠂᠗᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠷᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠨᠣᠭᠳᠠᠬᠤ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠪᠠᠷ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ

ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯᠲᠦ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠂᠑᠂᠑᠂ ᠓᠂᠑᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠪᠠᠷ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯᠲᠦ ᠡᠳᠦᠷ᠂

ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠲᠡᠢ ᠠᠳᠠᠯᠢᠳᠬᠠᠬᠤ ᠠᠯᠢᠪᠠ ᠡᠳᠦᠷᠯᠢᢉ᠂ ᠣᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠠᠷᠲᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠵᠤ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃ »

᠘/᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠗᠂᠑᠂᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

« ᠒᠗᠂᠑᠂᠑᠐᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠪᠦᠯᠤᠨ ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠥᠪ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠦᠯᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃ »

᠙/᠒᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠘᠂᠓᠂᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

« ᠒᠘᠂᠓᠂᠑᠒᠂ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠪᠠᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠨᠠᠯ᠃ »

᠑᠐/᠒᠘᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:

« ᠒᠘᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ

᠒᠘᠑᠂᠑᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ

ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠠ:

᠒᠘᠑᠂᠑᠂᠑᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠒᠘᠑᠂᠑᠂᠒᠂ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠰᠠᠨᠠᠯ ᠠᠪᠬᠤ ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ᠂ ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠤᠲᠠᠰᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠃

᠒᠘᠑ ᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠘᠑ ᠂᠑᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋

ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠳ᠋ᠤ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠡᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᠴᠡ ᠑᠔ ᠆ᠡᠴᠡ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ

ᠦᢉᠡᠢ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ:

᠒᠘᠑ ᠂᠒᠂᠑᠂ᠢᠷᢉᠡᠳ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠠᠦ᠋ᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠡᠳᠡᠢ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᠨ

ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠠᢉᠧᠨᠲ᠋ᠯᠢᠭ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠢ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠒᠘᠑ ᠂᠒᠂᠒᠂ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ;

᠒᠘᠑᠂᠒᠂᠓᠂ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠡᠴᠡ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭᠲᠠᠢ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠯ ᠪᠦᢈᠦᠢ᠂ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ

ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠨ ᠡᠷᠢᠮᠪᠠᠯᠡᠵᠦ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰᠬᠠᠬᠤ᠃

᠒᠘᠑ ᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠘᠑᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦ᠋ᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃

᠒᠘᠑ ᠂᠔᠂ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ᠂ ᠳᠤᠮᠳᠠ

ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠡᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᠴᠡ ᠑᠔᠆ ᠡᠴᠡ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ

ᠦᢉᠡᠢ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠒᠘᠑ ᠂᠕᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃ »

᠑᠑/᠒᠙᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠙᠑᠂᠒᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

« ᠒᠙᠑ ᠂᠒᠂᠖᠂ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠪᠠᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃ »

᠑᠒/ ᠒᠙᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠙᠑᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠒᠙᠑ ᠂᠕᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢈᠦ

ᠶᠠᠪᠦᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠨᠦᢉᠦᠳ᠂ ᠡᠷᠳᠡᠮᠲᠡᠨ ᠰᠤᠳᠤᠯᠤᠭᠠᠴᠢᠳ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃ »

᠑᠓/᠓᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠒᠂᠒᠂᠒᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

« ᠓᠒᠂᠒᠂᠒᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠘᠑ ᠂᠒᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠡᠴᠡ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᢈᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠃ »

᠑᠔/᠓᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠒᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠓᠒᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠒᠂᠒᠂᠑᠖᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠳᠠᠭᠳᠠᠯ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠨᠢ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋

ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠲᠡᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠦᠷᠢ᠂ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃ »

᠑᠕/᠗᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠐᠂᠒᠆ ᠗᠐᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠗᠐᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠘᠑᠂᠒᠂ ᠒᠘᠑᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠮᠥᠷᠳᠡᠵᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠳᠣᠢ

ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠠᠵᠢᠯ ᠡᠴᠠ ᠬᠠᠯᠠᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠗᠐᠂᠓᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᢈᠡᠲᠦᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠂

ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠵᠥᠷᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠦᠰᠤ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠡᠴᠠ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ

ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠗᠐᠂᠔᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᠲᠣᠭ ᠠ ᠮᠡᠳᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠨᠢ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ

ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠤᠭ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠢ᠋ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠡᠴᠠ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃ »

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠑᠂᠑᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ »

ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠻᠣᠳᠯᠠᠬᠤ᠂ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠗᠂᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠓᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠒᠂᠒᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

« ᠮᠠᠻᠷᠣ᠋ » ᢉᠡᠰᠡᠨ ᠦ᠋ ᠡᠮᠦᠨ ᠡ « ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠡᠪᠦᠷᠢᠳᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠗᠂᠔᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ

ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠰᠶᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ » ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠙ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠙᠂᠓᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

« ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ » ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠡᠩᠴᠡᢉᠦᠦ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠡᠴᠡ ᠪᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠠᠷ

ᠲᠣᠭᠠᠴᠠᠵᠤ᠂ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠓᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠓᠂᠒᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠲᠥᠰᠦᠪᠲᠦ ᠥᠷᠲᠡᢉ᠂ » ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᠠᠩᠬᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪᠲᠦ

ᠥᠷᠲᠡᢉ᠂ » ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ

ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:

᠑/᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

« ᠘᠂᠑᠂᠑᠂ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ

ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠳᠡᠪᠦᠷᠢᠳᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠮᠠᠻᠷᠣ᠋ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ

ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠭᠠᠮᠠᠭᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠔ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠆ ᠤ᠋ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ

ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ; »

᠒/᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠔᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

« ᠘᠂᠔᠂᠓᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠕᠆ ᠤ᠋

ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠦ᠋ᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂

ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ; »

᠓/᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠔᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

« ᠘᠂᠔᠂᠔᠂ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠘᠂᠔᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ

ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢈᠢᠨᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠆ ᠤ᠋ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠡᠷᢈᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠢᠯᠡ

ᠲᠣᠳᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ; »

᠔/᠒᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠘᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠒᠘᠂᠒᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ

ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠒᠘᠂᠒᠂᠑᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠰᠠᠨᠠᠯ

ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᢈᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠪᠠᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠒᠘᠂᠒᠂᠒᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋

ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃ »

᠔ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠔᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠒᠕᠆ ᠤ᠋ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠐᠙᠆ ᠤ᠋ »

ᢉᠡᠵᠦ᠂ ᠘᠂᠔᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠐᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ ᠤ᠋ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐᠆ ᠤ᠋ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠘᠂᠔᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

« ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ ᠤ᠋ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠐᠙ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ ᠤ᠋ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠦ᠋ᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ

ᢈᠦᠷᢉᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠘᠂᠔᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠆ ᠤ᠋ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᢈᠦᠷᢉᠡᢉᠦᠯᢈᠦ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠐᠙ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

᠒᠕᠆ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢉᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠘᠂᠔᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠨ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠠᠮᠤᠷ ᠤ᠋ᠨ

ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠨ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠘᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠒᠘᠂᠓᠂᠘᠆ᠳ᠋ᠤ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠒᠘᠂᠓᠂᠘᠂ ᠒᠘᠂᠓᠂᠑᠒᠆ ᠲᠦ »

ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦ᠋ᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠘᠂᠓᠂ ᠒᠘᠂᠔᠂ ᠒᠘᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋

« ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠙ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠙᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ

« ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠑᠂᠒᠆ ᠘᠂᠑᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠢ᠋ « ᠘᠂᠑᠂᠓᠆᠘᠂᠑᠂᠕ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ

᠘᠂᠔᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠢ᠋ « ᠘᠂᠔᠂᠙ » ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠑᠂᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ

ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ᠂ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ ᠬᠠᠰᠤᠰᠤᠭᠠᠢ᠃

᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

Төрийн мэдээлэл · 2023 · № 30 (1278)2236–2248-р хуудас