Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц
Энэхүү конвенцын Оролцогч улсууд,
Иргэний нисэхийн эсрэг чиглэсэн хууль бус үйлдлүүд нь аливаа
этгээдийн болон өмчийн аюулгүй байдалд заналхийлж, агаарын харилцаа, нисэх буудлууд, агаарын навигацийн үйл ажиллагаанд ноцтой саад учруулж, бүх улсуудын иргэний нисэхийн аюулгүй, зохицуулагдсан үйл ажиллагаанд дэлхийн ард түмний итгэлийг алдруулж буйд гүнээ санаа зовниж,
Иргэний нисэхийн эсрэг шинэ төрлийн аюул занал нь улс
орнуудаас шинэ нэгдсэн хүчин чармайлт, хамтын ажиллагааны бодлого шаардаж буйг хүлээн зөвшөөрч,
Эдгээр аюул заналд илүү үр дүнтэй арга хэмжээ авахын тулд
иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааны эрх зүйн хэм хэмжээг бэхжүүлэх нэн яаралтай хэрэгцээ, шаардлага байгаа гэдэгт итгэж,
дараах зүйлийг хэлэлцэн тохиров:
1 дүгээр зүйл
1.Хэрэв тухайн этгээд дараах үйлдлийг хууль бусаар болон
санаатайгаар үйлдсэн бол тийм этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Үүнд:
(а) нислэг үйлдэж буй агаарын хөлгийн бүхээгт яваа хүний эсрэг
хүч хэрэглэсэн бөгөөд энэ нь агаарын тухайн хөлгийн аюулгүй байдалд аюул учруулахаар байвал;
(b) нислэг хийх боломжгүй болгох буюу нислэгийн үед аюул
учруулахуйц байдлаар ашиглалтад байгаа агаарын хөлгийг бүрмөсөн эвдсэн, эсхүл түүнд гэмтэл учруулсан;
(с) ашиглалтад байгаа агаарын хөлгийг эвдэх, эсхүл түүнийг
бүрмөсөн эвдэх буюу нислэг үйлдэх боломжгүй болохуйц хохирол учруулахаар гэмтээх чадалтай төхөөрөмж, бодисыг ямар нэг аргаар байрлуулах буюу байрлуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан;