Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(1276)
— 2136 —

Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протокол

АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ҮЙЛДСЭН
ГЭМТ ХЭРЭГ БОЛОН ТОДОРХОЙ БУСАД ҮЙЛДЛИЙН ТУХАЙ
КОНВЕНЦЫН НЭМЭЛТ ПРОТОКОЛ

Энэхүү протоколд Оролцогч улсууд,

Агаарын хөлгийн, эсхүл хүмүүсийн, эсхүл агаарын хөлөг дэх

өмч хөрөнгөд, эсхүл хөлгийн бүхээг дэх хэвийн журам, дэглэмд аюул учруулж болзошгүй агаарын хөлгийн бүхээг дэх хяналтгүй зан хандлагын ноцтой байдал, давтамж нэмэгдэж буйд Улсууд санаа зовниж буйгаа илэрхийлснийг тэмдэглэн;

Зарим улсын зүгээс агаарын хөлгийн бүхээгт хэвийн журам,

дэглэмийг сэргээн тогтоож, хяналтгүй зан төлөвийг хязгаарлахад туслалцаа харилцан үзүүлэх эрмэлзэлтэйг хүлээн зөвшөөрч;

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд 1963 оны 9 дүгээр сарын

13-ны өдөр Токио хотноо гарын үсэг зурсан Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулах тухай заалтыг батлах шаардлагатайд итгэж;

дараах зүйлийг хэлэлцэн тохиров:

1 дүгээр зүйл

Энэхүү Протоколоор 1963 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Токио

хотноо гарын үсэг зурсан Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулав (цаашид "Конвенц" гэнэ).

2 дугаар зүйл

Конвенцын 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг дараах байдлаар

өөрчилнө:

"1 дүгээр зүйл

3.Энэхүү Конвенцын зорилгоор:

a) агаарын хөлгийн ачилт, суулгалт дууссаны дараа хөлгийн бүх

гаднах хаалга хаагдсанаас эхлэн буулгалт хийхээр аль нэг хаалгыг нээх хүртэлх нислэгийн аль ч үеийг агаарын хөлөг нислэг үйлдэж байна гэж тооцох бөгөөд зайлшгүй буулт хийх тохиолдолд эрх бүхий байгууллагаас агаарын хөлөг, хөлгийн бүхээг дэх хүмүүс болон өмч хөрөнгийн талаар хариу арга хэмжээ авах хүртэл нислэг үргэлжилнэ гэж үзнэ.”

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
Төрийн мэдээлэл · 2023 · № 28 (1276)2136-р хуудас