Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1275)
— 2014 —

Дээд боловсролын тухай/Шинэчилсэн найруулга/

2023 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 07-ны өдөр хот

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь дээд боловсролын удирдлага, зохион

байгуулалт, сургалт, судалгаа, санхүүжилт, тэдгээртэй холбогдсон

харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Дээд боловсролын зорилго

2.1.Дээд боловсролын зорилго нь нийгэм, эдийн засгийн хөгжилд

хувь нэмэр оруулах, дэвшилтэт шинэ санаа, судалгаа, инновацыг хөгжүүлэх, бүтээлчээр ашиглах, олон соёлын орчинд ажиллаж, амьдрах чадвартай, ёс суртахуунтай иргэнийг бэлтгэхэд оршино.

3 дугаар зүйл.Дээд боловсролын хууль тогтоомж

3.1.Дээд боловсролын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн

хууль1, Боловсролын ерөнхий хууль2, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр

заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар

ойлгоно:

4.1.1.“ахисан түвшний сургалт” гэж магистрын болон

докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг;

4.1.2.“дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч”

/цаашид “суралцагч” гэх/ гэж дэд бакалаврын болон бакалаврын хөтөлбөрөөр суралцагч оюутан, магистрын хөтөлбөрөөр суралцагч магистрант, докторын хөтөлбөрөөр суралцагч докторантыг;

1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Боловсролын ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 27 дугаарт нийтлэгдсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2023 · № 27 (1275)2014-р хуудас