Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1275)
— 1767 —

Боловсролын ерөнхий хууль/Шинэчилсэн найруулга/

2023 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 07-ны өдөр хот

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь боловсролын зорилго, зарчим, тогтолцоо,

боловсролын харилцаанд оролцогчдын эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Боловсролын хууль тогтоомж

2.1.Боловсролын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1,

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль2, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль3, Дээд боловсролын тухай хууль4, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль5, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр

заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар

ойлгоно:

3.1.1.“ерөнхий боловсрол” гэж бага, суурь, бүрэн дунд

боловсролын түвшин бүхий нийт 12 жилийн хугацаанд эзэмших боловсролыг;

1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 27 дугаарт нийтлэгдсэн. 3Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 27 дугаарт нийтлэгдсэн. 4Дээд боловсролын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 27 дугаарт нийтлэгдсэн. 5Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 31 дугаарт нийтлэгдсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2023 · № 27 (1275)1767-р хуудас