Монгол Улс болон Азийн хөгжлийн банк (АХБ) хоорондын 2022-2023 оны зээлийн төлөвлөгөөний Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр
(A) Монгол Улс АХБ-аас Улсын үйл ажиллагааны төлөвлөгөө
болон хяналтын тайлан (2022-2024)-д заасан 2022-2023 оны хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор зээлийн санхүүжилт хүсэж болно.
(Б) Монгол Улс, АХБ ерөнхий хөтөлбөр (“Ерөнхий хөтөлбөр”)
байгуулах хүсэлтэй байгаа ба энэ хүрээнд Монгол Улс АХБ-аас зээлийн санхүүжилт хүсэх, мөн АХБ-аас зээлийн санхүүжилтийн нөхцөлийг бий болгоно.
ИЙМЭЭС талууд дараах зүйлсийг хэлэлцэн тохиролцов:
Хэсэг 1.01. Доор дурдсан Хэсэг 1.02 болон 1.03-т заасны дагуу
Монгол Улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор АХБ нь 2022-2023 онд зээлийн санхүүжилт олгож болно.
а) Зээлийн санхүүжилтийн хэмжээ нь 2022-2023 онд зургаан
зуун тавин таван сая (655,000,000.0)1 ам.доллароос хэтрэхгүй байх ба үүнийг АХБ-ны энгийн эх үүсвэр болон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж болно.2
Хэсэг 1.02. Хөгжлийн төсөл, эсхүл хөтөлбөр тус бүрийн
санхүүжилтийн хэмжээг Монгол Улc, АХБ-тай харилцан тохиролцож байгуулах зээлийн хэлэлцээрийн хүрээнд тохирно. Хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн ерөнхий мэдээлэл Улсын үйл ажиллагааны төлөвлөгөө болон хяналтын тайлан (2022-2024)-д туссан байна. Монголын талын хөрөнгө оруулалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвараас чөлөөлнө. Монгол Улс татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэн, өөрийн нутаг дэвсгэрт ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татварын чөлөөлөлтийг АХБ-ны зүгээс санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрт Монголын талын оруулж буй хамтарсан хөрөнгө оруулалтад тооцно.
1 Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн Хэсэг 1.01(а)-т заасан нийт дүн/тааз нь Улсын үйл ажиллагааны төлөвлөгөө болон хяналтын тайлан (2022-2024)-д заасан Олон шатлалт санхүүжилтийн хөтөлбөр болон түүний шатуудын дүнг оруулаагүй болно. 2 Энэхүү Улсын үйл ажиллагааны төлөвлөгөө болон хяналтын тайланд заасан жилүүдийн дүн хэтэрсэн тохиолдолд АХБ-нд бичгээр мэдэгдсэн байх шаардлагатай.