Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай № 39
2023 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 30-ны өдөр Дугаар 39 хот
Монгол Улсын хөгжлийн 2024 оны
төлөвлөгөө батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын хөгжлийн 2024 онд баримтлах бодлогын
тэргүүлэх чиглэлийг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг 2 дугаар хавсралтаар, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталсантай
холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд туссан
улсын төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах;
2/Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд төр,
хувийн хэвшлийн түншлэл болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан төсөл, арга хэмжээнд шаардагдах бэлтгэл ажлыг хангаж ажиллах;
3/Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний
хэрэгжилтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн жигд ханган зохион байгуулж, биелэлтийг бүтэн жилээр нэгтгэн гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-нд даалгасугай.
4.Энэ тогтоолыг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.