Аялал жуулчлалын тухай /Шинэчилсэн найруулга/
2023 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 04-ний өдөр хот
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь байгаль, үндэсний онцлог бүхий
түүх, соёлын өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын үйл ажиллагаанд төр, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Аялал жуулчлалын хууль тогтоомж
2.1.Аялал жуулчлалын хууль тогтоомж нь Иргэний хууль1, Соёлын
өвийг хамгаалах тухай хууль2, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль4, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль5, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр
заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх аялал
жуулчлалын үйл ажиллагааг зохицуулна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан
утгаар ойлгоно:
1 Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 2 Соёлын өвийг хамгаалах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 23 дугаарт нийтлэгдсэн. 3 Засгийн газрын тусгай сангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 48 дугаарт нийтлэгдсэн. 4 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1995 оны 02 дугаарт нийтлэгдсэн. 5 Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 32 дугаарт нийтлэгдсэн.