Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(1272)
— 1445 —

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай

2023 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 04-ний өдөр хот

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН
ЁС ЗҮЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилго

1.1.Төрийн албан хаагч ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр

зүтгэх эрхэм зорилгоо ухамсарлаж, төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх үнэт зүйлс, соёлыг төлөвшүүлж, төрөө дээдлэх ард түмний итгэлийг бэхжүүлэхэд энэ хуулийн зорилго оршино.

2 дугаар зүйл.Хуулийн зорилт

2.1.Энэ хуулийн зорилт нь төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим,

нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

3 дугаар зүйл.Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж

3.1.Төрийн албаны хаагчийн ёс зүйн хууль тогтоомж нь Монгол

Улсын Үндсэн хууль1, Төрийн албаны тухай хууль2, Эрүүгийн хууль3, Авлигын эсрэг хууль4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль5, Захиргааны ерөнхий хууль6, Хөдөлмөрийн тухай хууль7, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 3 Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 4 Авлигын эсрэг хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2006 оны 35 дугаарт нийтлэгдсэн. 5 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 08 дугаарт нийтлэгдсэн. 6 Захиргааны ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 28 дугаарт нийтлэгдсэн. 7 Хөдөлмөрийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 31 дугаарт нийтлэгдсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

4.1.Энэ хуулийн үйлчлэлд Төрийн албаны тухай хуульд заасан

төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч /цаашид “төрийн албан хаагч” гэх/ хамаарна.

4.2.Авлигын эсрэг хуулийн 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.7, 4.1.9-д заасан

этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна.

5 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан

утгаар ойлгоно:

5.1.1.“төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ”

гэж төрийн албан хаагчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах ёс суртахууны нийтлэг шаардлагыг;

5.1.2.“төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил” гэж энэ

хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг;

5.1.3.“төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага” гэж энэ

хуульд заасан ёс зүйн зөрчилд хүлээлгэх арга хэмжээг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМ,
НИЙТЛЭГ ХЭМ ХЭМЖЭЭ, ШААРДЛАГА

6 дугаар зүйл.Төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим

6.1.Төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 7.1-д заасан

зарчмаас гадна дараах ёс зүйн зарчмыг баримтална: 6.1.1.хүнлэг, энэрэнгүй байх;

6.1.2.үнэнч, шударга байх;

6.1.3.хариуцлагатай байх;

6.1.4.манлайлах;

6.1.5.хамтач байх.

7 дугаар зүйл.Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ

7.1.Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн

нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө:

7.1.1.ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн

албаны нэр хүндийг эрхэмлэх;

7.1.2.зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө,

нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

7.1.3.хууль ёс, шударга ёсыг дээдлэн сахих, ашиг

сонирхлын зөрчлөөс ангид байх;

7.1.4.албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан өөрийн буруутай

үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлага хүлээдэг байх;

7.1.5.төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн

албан хаагч улс төрийн хувьд төвийг сахиж, аливаа улс төрийн эвсэл, хөдөлгөөн, намын нөлөөллөөс ангид байх;

7.1.6.төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон

иргэний эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөх;

7.1.7.албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр

дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх;

7.1.8.байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс

зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх;

7.1.9.албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхол

болон хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөллийг харгалзан үзэх;

7.1.10.багаар ажиллах, суралцах, шинэ санаачилгыг

дэмжих, хамт олны итгэлцлийг эрхэмлэх, удирдах албан тушаалтны итгэлийг дааж ажиллах.

7.2.Төрийн албаны тухай хуулийн 10.1.1, 10.1.3-т заасан албан

тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагч, Авлигын эсрэг хуулийн 4.1.4, 4.1.7, 4.1.9-д заасан этгээдийн ёс зүйн хэм хэмжээг энэ хуульд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжоор тогтооно.

7.3.Төрийн албаны тухай хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан албан

тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагч, Авлигын эсрэг хуулийн 4.1.3, 4.1.5-д заасан этгээдийн ёс зүйн хэм хэмжээг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно.

8 дугаар зүйл.Төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага

8.1.Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа энэ хуулийн 7.1-д

заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд Төрийн

албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, Авлигын эсрэг хуулийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараах нийтлэг үүргийг хүлээнэ:

8.1.1.иргэний хүсэлтэд анхааралтай хандаж, хуульд

заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгөх;

8.1.2.эрх бүхий байгууллагаас баталсан хувцаслалтын

шаардлагыг баримтлах;

8.1.3.бусдын бие эрхтний онцлогийг зохисгүй үг, үйлдлээр

илэрхийлэхийг цээрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийгөө илэрхийлэх үйлдлийг даган дуурайхгүй байх, ёс бус үг, хэллэг хэрэглэхгүй байх;

8.1.4.бусдын ажил хэрэгч саналыг үл хайхрах, мушгин

гуйвуулахгүй байх, худал мэдээллийг аливаа хэлбэрээр тараахгүй байх;

8.1.5.бусдын өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг ур чадвараа

дээшлүүлэх, сурч боловсрох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахгүй байх;

8.1.6.албан томилолтоор гадаад улсад ажиллахдаа

дипломат ёс, жаягийг чанд баримтлах, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх;

8.1.7.албаны нэрийг хувийн зорилгоор ашиглахгүй байх.

8.2.Төрийн албан хаагчид энэ хуулийн 7.1-д заасан нийтлэг хэм

хэмжээг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасан хориглолт, хязгаарлалтаас гадна дараах үйл ажиллагааг хориглоно:

8.2.1.төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон

иргэний эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг үг, үйлдлээр эсэргүүцэх, бусдыг өдөөн турхирах;

8.2.2.удирдлагадаа байгаа төрийн жинхэнэ албан

хаагчийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулах, оролцох санал тавих;

8.2.3.хүний эмзэг болон хувийн мэдээллээр бусдыг гутаах;

8.2.4.албаны чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг

санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулах;

8.2.5.үндэсний өв уламжлал, ёс заншлыг гутаах,

доромжлох үйлдэл хийх;

8.2.6.соёлын ялгаатай хэв шинжийг харьцуулах,

шүүмжлэх, ялгавартай хандах;

8.2.7.албаны чиг үүрэгтэйгээ холбоогүй хууль зөрчсөн

амлалт өгөх;

8.2.8.албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын

байранд согтууруулах ундаа хэрэглэх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
ҮЙЛ АЖИЛЛАГАА

9 дүгээр зүйл.Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа

9.1.Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл

ажиллагааны хүрээнд энэ хуулийн 10.1, 10.2-т заасан эрх бүхий этгээд, албан тушаалтан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

9.1.1.төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн шалтгаан,

нөхцөлийг тогтоох, зөрчлийг арилгах арга хэмжээг авах;

9.1.2.төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил,

шийдвэрлэлтийн талаар олон нийтэд тогтмол мэдээлэх;

9.1.3.урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалт,

сурталчилгаа, нөлөөллийн ажлыг үе шаттайгаар явуулах;

9.1.4.төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг нь

үнэлэх, албан тушаалд дэвшүүлэх, шагнал, урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэхдээ ёс зүйн хариуцлага хүлээсэн эсэхийг харгалзах;

9.1.5.иргэд, байгууллага, олон нийтийг мэдээллээр

хангах, арга зүйн зөвлөгөө өгөх.

9.2.Улсын Их Хурал төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс

урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг баталж, мөрдүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЛЭХ
ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД, ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

10 дугаар зүйл.Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал

эрхлэх эрх бүхий этгээд

10.1.Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн

хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг Ёс зүйн хороо, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо, томилох эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлнэ.

10.2.Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь эрхлэх

асуудлын хүрээний холбогдох байгууллагын удирдах албан тушаалтны ёс зүйн асуудлын талаар энэ хуулийн 13.3-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

10.3.Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороо нь бие даасан, хараат бус

зарчмаар ажиллана.

10.4.Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааны үндсэн

хэлбэр нь хуралдаан байна. Ёс зүйн хороо хуралдааны дэгээ өөрөө тогтоож болно.

10.5.Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хорооны шийдвэр дүгнэлт

хэлбэртэй байна. Шийдвэрт хуралдааныг даргалагч, оролцсон гишүүд, нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

11 дүгээр зүйл.Ёс зүйн хороо, түүний бүрэн эрх

11.1.Ёс зүйн хороо нь Төрийн албаны төв байгууллагын дэргэд

ажиллах бөгөөд ёс зүйн асуудал хариуцсан нэгжтэй байна.

11.2.Ёс зүйн хорооны үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс

санхүүжүүлнэ.

11.3.Ёс зүйн хороо нь Төрийн албаны зөвлөлийн гишүүд, орон

тооны бус 4, нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

11.4.Энэ хуулийн 11.3-т заасан орон тооны бус 4 гишүүнийг Улсын

Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо томилж, чөлөөлнө.

11.5.Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэм, орон тооны

бус гишүүнд тавигдах шаардлагыг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо батална.

11.6.Ёс зүйн хороо нь төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар

дараах бүрэн эрхтэй:

11.6.1.төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан

сэргийлэх, зөрчлийг бууруулах чиглэлээр бодлого, үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих;

11.6.2.хуульд өөрөөр заагаагүй бол Ёс зүйн дэд хороо,

томилох эрх бүхий албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйн удирдлагаар хангах;

11.6.3.төрийн албаны мэргэшүүлэх багц сургалтын

агуулга, хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах;

11.6.4.энэ хуулиар харьяалуулсан төрийн албан хаагчийн

ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгаж, дүгнэлт гаргах;

11.6.5.энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтийг эрх бүхий

байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;

11.6.6.томилох эрх бүхий албан тушаалтнаас ёс зүйн

зөрчил гаргасан албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн эсэхэд хяналт тавих;

11.6.7.Ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг батлах; 11.6.8.төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, тэдгээрт

хүлээлгэсэн хариуцлагын бүртгэлийг хөтлөх, мэдээллийн цахим санг удирдах, хөгжүүлэх, ёс зүйн зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх журмыг баталж, мөрдүүлэх;

11.6.9.бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ,

судалгаа, тайлбар, тодорхойлолт бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;

11.6.10.төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг

зөрчсөн талаарх нэгдсэн дүн, төлөв байдлын тайлан гаргах;

11.6.11.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

11.7.Энэ хуулийн 7.2, 7.3-т заасан ёс зүйн хэм хэмжээг тогтоосон

хууль тогтоомж, дүрмийн төсөлд Ёс зүйн хорооны саналыг авна.

11.8.Ёс зүйн хорооны гишүүн хууль тогтоомжийг чанд сахих,

хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ шударгаар гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгээ болон эхнэр, нөхөр, гэр бүл, садан төрлийн бусад гишүүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээс татгалзах үүрэгтэй.

12 дугаар зүйл.Томилох эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх

12.1.Томилох эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчийн

ёс зүйн асуудлаар дараах бүрэн эрхтэй:

12.1.1.төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг

хэрэгжүүлэх;

12.1.2.хариуцсан салбар, байгууллага, нэгж дотор

гарч байгаа болон үүсэж болзошгүй ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх, шалтгаан, нөхцөл, эрсдэлийг тооцох, зөрчлийг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг авах;

12.1.3.Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа, гишүүдийг

урамшуулах санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх;

12.1.4.ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд

шаардлагатай тайлбар, баримтыг Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороонд гаргаж өгөх;

12.1.5.энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтэд үндэслэж,

зөрчил гаргасан этгээдэд зөрчлийн шинж байдалд нийцүүлэн хуульд өөрөөр заагаагүй бол ёс зүйн хариуцлага хүлээлгэх;

12.1.6.ёс зүйн хариуцлага хүлээсэн этгээдийн

шийдвэрийн бүртгэлийг хөтөлж, Ёс зүйн хороонд тайлагнах;

12.1.7.Ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах

ажлыг зохион байгуулах;

12.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

13 дугаар зүйл.Ёс зүйн дэд хорооны бүрэн эрх

13.1.Ёс зүйн дэд хороо нь байгууллагын албан хаагчийн тооноос

хамааран 3-7 гишүүнтэй байх бөгөөд гишүүд дотроосоо даргаа сонгоно.

13.2.Нийт албан хаагчдын олонхын дэмжлэг авсан хүнийг Ёс зүйн

дэд хорооны гишүүнээр таван жилийн хугацаагаар сонгоно.

13.3.Ёс зүйн дэд хороо төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар

дараах бүрэн эрхтэй:

13.3.1.энэ хуулиар харьяалуулсан төрийн албан хаагчийн

ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгаж, дүгнэлт гаргах;

13.3.2.энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтийг эрх бүхий

байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;

13.3.3.харьяа байгууллага, бүтцийн нэгжид ёс зүйн

асуудлаар зөвлөмж өгөх;

13.3.4.хариуцсан салбар, байгууллага, нэгж дотроо

гарч байгаа болон үүсэж болзошгүй ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх, шалтгаан, нөхцөл, эрсдэлийг тооцох, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулах;

13.3.5.төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, ажлын

тайлан, мэдээг гаргаж Ёс зүйн хороонд хүргүүлэх;

13.3.6.бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ,

судалгаа, тайлбар, тодорхойлолт бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;

13.3.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

13.4.Ёс зүйн дэд хорооны гишүүн дараах баталгаагаар хангуулна:

13.4.1.гишүүнээр ажилласны төлөө урамшуулал авах;

13.4.2.хуралдааны үед үүрэгт ажлаас түр чөлөөлөгдөх;

13.4.3.шийдвэрийн улмаас бусдын дарамт, шахалтад

өртөхөөс хамгаалуулах.

ТАВДУГААР БҮЛЭГ

ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ
ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

14 дүгээр зүйл.Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар

гомдол, мэдээлэл гаргах

14.1.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагчийн ёс

зүйн зөрчлийн талаар гомдол, мэдээллийг энэ хуулийн 14.3-т заасан харьяаллын дагуу Ёс зүйн хороонд, эсхүл Ёс зүйн дэд хороонд гаргана.

14.2.Гомдол, мэдээлэлд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил

гаргасан нөхцөл байдлын талаар тодорхой дурдаж, өөрт байгаа бол нотлох баримтыг хавсаргасан байх бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд8 заасан шаардлагыг хангасан байна.

14.3.Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар гаргасан гомдол,

мэдээллийг дараах харьяаллын дагуу шалгаж, шийдвэрлэнэ:

14.3.1.Ёс зүйн дэд хороо өөрийн байгууллагын албан

хаагчийн болон харьяалах байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны;

14.3.2.Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо аймаг,

нийслэлийн Засаг даргаас бусад бүх шатны Засаг дарга, эрхлэх асуудлын хүрээний холбогдох байгууллагын удирдах албан тушаалтан болон Авлигын эсрэг хуулийн 4.1.3, 4.1.5, 4.1.9-д заасан этгээдийн;

14.3.3.Ёс зүйн хороо төрийн өндөр, түүнтэй адилтгах

албан тушаалтан болон энэ хуулийн 14.3.1, 14.3.2-т зааснаас бусад төрийн байгууллагын удирдах албан тушаалтан, Авлигын эсрэг хуулийн 4.1.4-т заасан этгээдийн.

14.4.Ёс зүйн хорооны гишүүний ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хянан үзэж, шаардлагатай тохиолдолд санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулна.

15 дугаар зүйл.Гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх

15.1.Энэ хуулийн 14.3-т заасан эрх бүхий этгээд гомдол,

мэдээллийг хүлээн авч, хянан шалгах ажиллагааг дараах журмаар гүйцэтгэнэ:

15.1.1.гомдол, мэдээлэл хүлээн авснаас хойш ажлын 3-5

өдрийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол эрх бүхий албан тушаалтны тогтоосон хугацаанд зөрчилд холбогдсон албан хаагчаас бичгээр, эсхүл цахим шуудангаар тайлбар авах, шаардлагатай тохиолдолд тухайн албан хаагчаас биечлэн тодруулга мэдээлэл авах;

15.1.2.шаардлагатай тохиолдолд гомдол, мэдээлэл

гаргагчаас нэмэлт тайлбар, тодруулга, түүнчлэн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мэдээ, баримтыг гаргуулан авах;

8 Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1995 оны 07 дугаарт нийтлэгдсэн.

15.1.3.шаардлагатай тохиолдолд шинжээчийн дүгнэлт

гаргуулах; 15.1.4.цугларсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийх;

15.1.5.төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан

эсэхийг тогтоон, дүгнэлт гаргах, үндэслэлийг тусгах.

15.2.Энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтийг баталгаат шуудангаар

явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа, эсхүл биечлэн гардуулснаар дараах этгээдэд мэдэгдсэнд тооцно:

15.2.1.гомдол, мэдээлэл гаргасан этгээд; 15.2.2.зөрчилд холбогдсон төрийн албан хаагч; 15.2.3.томилох эрх бүхий албан тушаалтан, байгууллага.

15.3.Ёс зүйн зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад тухайн асуудал нь гэмт хэргийн, зөрчлийн, сахилгын шинжтэй бол гомдол, мэдээллийг холбогдох материалын хамт зохих байгууллага, эрх бүхий албан тушаалтанд шилжүүлнэ.

15.4.Гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан

шийдвэрлэх бөгөөд нэмэлт шалгалт хийх шаардлагатай бол 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.

15.5.Иргэний гомдол, мэдээлэл гаргахтай холбоотой энэ хуулиар

зохицуулаагүй бусад харилцааг Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зохицуулна.

15.6.Энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтийг эс зөвшөөрвөл

гомдол, мэдээлэл гаргасан этгээд түүнд мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор харьяалах дээд шатны байгууллагын Ёс зүйн дэд хороо, Ёс зүйн хороонд гомдол гаргаж болно.

15.7.Энэ хуулийн 15.6-д заасан эрх бүхий этгээд гомдлыг хүлээн

авснаас хойш 30 хоногийн дотор хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

15.7.1.дүгнэлтийг хэвээр үлдээх;

15.7.2.дүгнэлтийг хүчингүй болгох.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЁС ЗҮЙН
ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ

16 дугаар зүйл.Төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх

16.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг

зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна:

16.1.1.гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө

уучлалт гуйхыг үүрэг болгох;

16.1.2.өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах; 16.1.3.байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах; 16.1.4.Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн

албанаас халах.

16.2.Төрийн өндөр, түүнтэй адилтгах албан тушаалтныг ёс зүйн

зөрчилтэй нь холбогдуулан огцруулах, эгүүлэн татах асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

16.3.Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл, Авлигын

эсрэг хуулийн 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасныг зөрчсөн бол тухайн хуульд заасан хариуцлага хүлээнэ.

16.4.Төрийн албан хаагчид энэ хуульд заасны дагуу ёс зүйн

хариуцлага хүлээлгэсэн нь хуульд заасны дагуу эрүүгийн, зөрчлийн, сахилгын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

16.5.Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас

хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол ёс зүйн хариуцлага хүлээлгэхгүй.

16.6.Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн өдрөөс

хойш нэг жилийн дотор ёс зүйн зөрчил гаргаагүй бол түүнийг ёс зүйн шийтгэлгүйд тооцно.

17 дугаар зүйл.Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлагыг сайн дураараа хүлээх

17.1.Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтээр тухайн албан

хаагч ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон бол түүнд албан ёсоор мэдэгдсэнээр хариуцлагыг сайн дураараа хүлээх боломж олгоно.

17.2.Төрийн албан хаагч дараах хэлбэрээр ёс зүйн хариуцлагыг

сайн дураараа хүлээж болно:

17.2.1.хамт олноос, гомдол, мэдээлэл гаргагчаас, эсхүл

олон нийтийн өмнө уучлалт гуйх;

17.2.2.ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч,

өөрийн хүсэлтээрээ албан тушаалаас чөлөөлөгдөх.

18 дугаар зүйл.Гомдол гаргах

18.1.Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн

шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

19 дүгээр зүйл.Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн

талаар тайлагнах, олон нийтэд мэдээлэх

19.1.Хуульд өөрөөр заагаагүй бол томилох эрх бүхий байгууллага,

албан тушаалтан төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг холбогдох мэдээллийн хамт улирал бүр, үйл ажиллагааны тайланг дараа оны 1 дүгээр сард багтаан Ёс зүйн хороонд хүргүүлэх бөгөөд тайланг өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулна.

19.2.Төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдоогүй

бол энэ талаарх мэдээллийг нийтэд мэдээлнэ.

19.3.Ёс зүйн хороо үйл ажиллагааныхаа тайланг хуульд заасан

хугацаанд Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд хүргүүлнэ.

19.4.Ёс зүйн хороо холбогдох байгууллагаас ирүүлсэн жилийн

тайланг нэгтгэж, өөрийн байгууллагын цахим хуудсанд нээлттэй байршуулна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠕ ᠳ᠋ᠤᠭᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠔᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ

ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ

᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ

᠑᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠵᠦ᠂ ᠲᠥᠷᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᠩ ᠦᠨᠡᠨᠴᠢ ᠪᠠᠷ ᠵᠢᠳᢈᠦᢈᠦ ᠡᠷᢈᠢᠮ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠨ

ᠤᠬᠠᠮᠰᠠᠷᠯᠠᠵᠤ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠴᠢᠩᠳᠠᠯᠠᠨ

ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠨᠡᠲᠦ ᠵᠦᠶᠢᠯᠡᠰ᠂ ᠰᠣᠶᠤᠯ ᠢ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠲᠥᠷᠦ ᠪᠠᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦᠯᠡᢈᠦ ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ ᠦ᠋ ᠢᠲᠡᢉᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᢈᠢᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ

᠒᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠨᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂

ᠰᠠᢈᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠢ᠋ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃

᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ

᠓᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠑ ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠒ ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠓ ᠂ ᠠᠪᠯᠢᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠬᠠᠤᠯᠢ᠔ ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭ

ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠕ ᠂ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠖ ᠂

ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠗ ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠯᠤᠨ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠠᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᠠᠻᠲ ᠡᠴᠠ

ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃

Moehgo& Folo_ oa HeolI

᠔ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶ ᠡ

᠔᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᠳᠡᢉ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ /ᠴᠢᠨᠡᠭᠰᠢᠳᠠ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ» ᢉᠡᢈᠦ/ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠠ᠃

᠔᠂᠒᠂ᠠᠪᠯᠢᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠓᠂ ᠔᠂᠑᠂᠔᠂ ᠔᠂᠑᠂᠕᠂ ᠔᠂᠑᠂᠗᠂ ᠔᠂᠑᠂᠙᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠠ᠃

᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ

᠕᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠤᠳᠬ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ:

᠕᠂᠑᠂᠑᠂« ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ» ᢉᠡᠵᠦ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠶᠣᠰᠤ ᠰᠤᠷᠲᠠᠬᠤᠨ ᠤ᠋ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;

᠕᠂᠑᠂᠒᠂« ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ» ᢉᠡᠵᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ᠂ ᠡᠰᠡ ᠤᠶᠢᠯᠡᠳᢈᠦᠢ ᠶ᠋ᠢ;

᠕᠂᠑᠂᠓᠂« ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ» ᢉᠡᠵᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ᠃

ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠠᠷᠴᠢᠮ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ

᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ

᠖᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠡᠴᠠ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ

ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ:

᠖᠂᠑᠂᠑᠂ᢈᠦᠮᠦᠨᠯᠢᢉ᠂ ᠡᠨᠡᠷᠢᠩᢉᠦᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠖᠂᠑᠂᠒᠂ᠦᠨᠡᠨᠴᠢ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠖᠂᠑᠂᠓᠂ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠖᠂᠑᠂᠔᠂ᠮᠠᠩᠯᠠᠶᠢᠯᠠᠬᠤ;

᠖᠂᠑᠂᠕᠂ᠬᠠᠮᠲᠤᠴᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃

᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ

᠗᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᢈᠢᠨ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ:

᠗᠂᠑᠂᠑᠂ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠴᠢᠩ ᠰᠡᠳᢈᠢᠯ ᠡᠴᠡ ᠪᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠵᠦ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᠷ ᠡ ᢈᠦᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠡᠷᢈᠢᠮᠯᠡᢈᠦ;

᠗᠂᠑᠂᠒᠂ᠵᠠᠩ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᠦᢉᠡ᠂ ᠦᠢᠯᠡᠳᠦᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠶ᠋ᠢᠡᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡ᠂ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠥᠷᠦ᠂ ᠠᠯᠳᠠᠷ ᢈᠦᠨᠳᠦ᠂

ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᢈᠦ;

᠗᠂᠑᠂᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠣᠰᠤ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᠶᠣᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠳᠡᢉᠡᠳᠦᠯᠡᠨ ᠰᠠᢈᠢᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠠᠩᢉᠢᠳᠠ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠗᠂᠑᠂᠔᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠣᠷᠤᠭᠤ ᠲᠠᠢ ᠦᠢᠯᠡᠳᠦᠯ᠂ ᠡᠰᠡ ᠤᠶᠢᠯᠡᠳᢈᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠲᠥᠯᠦᢉᠡ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠳᠡᢉ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠗᠂᠑᠂᠕᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᠪᠣᠰᠤᠳ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ

ᠲᠥᠪ ᠢ᠋ ᠰᠠᢈᠢᠵᠤ᠂ ᠠᠯᠢᠪᠠ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠪᠰᠡᠯ᠂ ᢈᠦᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ᠂ ᠨᠠᠮ ᠤ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠠᠩᢉᠢᠳᠠ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠗᠂᠑᠂᠖᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋

ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢈᠦ;

᠗᠂᠑᠂᠗᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᠲᠤ ᠠᠯᠢᠪᠠ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠳᠠᠷᠤᠮᠲᠠ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂

ᠢᠯᠭᠠᠪᠣᠷᠢᠯᠠᠨ ᠭᠠᠳᠠᠭᠤᠷᠬᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠗᠂᠑᠂᠘᠂ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠣᠶᠤᠯ᠂ ᠳᠢᢉ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢ ᠴᠢᠩᠳᠠ ᠰᠠᢈᠢᠬᠤ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᢈᠦᠨᠳᠦ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠷᠰᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠢᠪᠠ ᠦᠢᠯᠡᠳᠦᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠦᠯᠢᢉᠡᠷ ᠵᠢᠱᠢᠶ ᠡ᠂ ᠮᠠᠩᠯᠠᠶᠢᠯᠠᠯ

ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠗᠂᠑᠂᠙᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠯᠠ ᠨ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ

ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠦᠵᠡᢈᠦ;

᠗᠂᠑᠂᠑᠐᠂ᠪᠠᠭ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ᠂ ᠰᠢᠨ ᠡ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠬᠠᠮᠲᠤ ᠣᠯᠠᠨ ᠤ᠋ ᠢᠲᠡᢉᠡᠯᠴᠡᠯ ᠢ᠋ ᠡᠷᢈᠢᠮᠯᠡᢈᠦ᠂

ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠢᠲᠡᢉᠡᠯ ᠢ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠠᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠃

᠗᠂᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠑᠂᠑᠂ ᠑᠐᠂᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ᠂ ᠠᠪᠯᠢᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠔᠂ ᠔᠂᠑᠂᠗᠂ ᠔᠂᠑᠂᠙᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ

ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠗᠂᠓᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠑᠂᠒᠂ ᠑᠐᠂᠑᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ᠂ ᠠᠪᠯᠢᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠓᠂ ᠔᠂᠑᠂᠕᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ

ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ

᠘᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑ ᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᢈᠡᠮ

ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᢈᠢᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠯᠠᠳᠠ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ᠂ ᠠᠪᠯᠢᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ

ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠡᠴᠡ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠡ:

᠘᠂᠑᠂᠑᠂ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠠᠩᠬᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠬᠠᠨᠳᠤᠵᠤ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠶ᠋ᠢᠡᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤ

ᠥᢉᢈᠦ;

᠘᠂᠑᠂᠒᠂ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠪᠴᠠᠰᠤᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ;

᠘᠂᠑᠂᠓᠂ᠪᠣᠰᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶ ᠡ ᠡᠷᢈᠡᠲᠡᠨ ᠦ᠋ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠰ ᠦᢉᠡᠢ ᠦᢉᠡ᠂ ᠦᠢᠯᠡᠳᠦᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠴᠡᢉᠡᠷᠯᠡᢈᠦ᠂

ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠲᠡᠢ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠥᠪᠠᠷ ᠢ᠋ ᠪᠠᠨ ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠦᠢᠯᠡᠳᠦᠯ ᠢ᠋ ᠳᠠᠭᠠᠨ ᠳᠠᠭᠤᠷᠢᠶᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠶᠣᠰᠤ ᠪᠣᠰᠤ ᠦᢉᠡ᠂ ᢈᠡᠯᠡᠯᢉᠡ

ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠘᠂᠑᠂᠔᠂ᠪᠣᠰᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᢈᠡᠷᠡᢉᠴᠢ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠯᠦ ᠬᠠᠶᠢᠬᠤᠷᠬᠤ᠂ ᠮᠤᠰᢈᠢᠨ ᠭᠤᠶᠢᠪᠢᠭᠤᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋

ᠠᠯᠢᠪᠠ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠲᠠᠷᠠᠭᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠘᠂᠑᠂᠕᠂ᠪᠣᠰᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠥᠪᠠᠷ ᠢ᠋ ᠪᠠᠨ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠤᠷ ᠠ ᠴᠢᠳᠠᠪᠣᠷᠢ ᠪᠠᠨ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠤᠷᠴᠤ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ᠂

ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠘᠂᠑᠂᠖᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠣᠮᠢᠯᠠᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠳ᠋ᠢᠫᠯᠣᠮᠠᠲ ᠶᠣᠰᠤ᠂ ᠵᠠᠶᠢᠭ ᠢ᠋ ᠴᠢᠩᠳᠠ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ᠂

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ ᢈᠦᠨᠳᠦ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠷᠰᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠢᠪᠠ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᠭᠠᠷᠬᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠘᠂᠑᠂᠗᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃

᠘᠂᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᢈᠢᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠯᠠᠳᠠ

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠙ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ᠂ ᠠᠪᠯᠢᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ

ᠪᠦᠯᠦᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠯᠲᠠ᠂ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠯᠲᠠ ᠡᠴᠠ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ:

᠘᠂᠒᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋

ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠦᢉᠡ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠡᠰᠡᠷᢉᠦᠴᠡᢈᠦ᠂ ᠪᠣᠰᠤᠳ ᠢ᠋ ᠡᠳᠦᢉᠡᠨ ᠲᠤᠷᢈᠢᠷᠠᠬᠤ;

᠘᠂᠒᠂᠒᠂ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠩᢈᠢᠨᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᠲᠠᠲᠠᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;

᠘᠂᠒᠂᠓᠂ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠮᠵᠡᢉ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠪᠣᠰᠤᠳ ᠢ᠋ ᠭᠤᠲᠤᠭᠠᠬᠤ;

᠘᠂᠒᠂᠔᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠡᠳᠡᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠰᠡᠨᠡᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠨᠢᠭᠤᠨ ᠳᠠᠷᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠠᠳ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠘᠂᠒᠂᠕᠂ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠥᠪ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠠᠩᠰᠢᠯ ᠢ᠋ ᠭᠤᠲᠤᠭᠠᠬᠤ᠂ ᠳᠣᠷᠤᠮᠵᠢᠯᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᢈᠢᢈᠦ;

᠘᠂᠒᠂᠖᠂ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠢᠯᠭᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᢈᠡᠪ ᠰᠢᠨᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠷᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠢᢉᠦᠮᠵᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠢᠯᠭᠠᠪᠣᠷᠢ ᠲᠠᠢ ᠬᠠᠨᠳᠤᠬᠤ;

᠘᠂᠒᠂᠗᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠨ ᠬᠣᠯᠪᠣᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠠᠮᠠᠯᠠᠯᠲᠠ ᠥᢉᢈᠦ;

᠘᠂᠒᠂᠘᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠰᠣᠭᠲᠤᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠤᠮᠳᠠᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ᠃

ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ

ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ

᠙ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂

ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ

᠙᠂᠑᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠑᠐᠂᠑᠂ ᠑᠐᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠙᠂᠑᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ᠂ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠢ᠋

ᠠᠷᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ;

᠙᠂᠑᠂᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ

ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ;

᠙᠂᠑᠂᠓᠂ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠭ ᠠ᠂ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ

ᠶᠠᠪᠣᠭᠤᠯᠬᠤ;

᠙᠂᠑᠂᠔᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠨᠢ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠱᠠᠩᠨᠠᠯ᠂

ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠡᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠬᠤ;

᠙᠂᠑᠂᠕᠂ᠢᠷᢉᠡᠳ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡ ᠥᢉᢈᠦ᠃

᠙᠂᠒᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ

ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠦᠲᠦᠯᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠮᠥᠷᠳᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

ᠳᠥᠷᠪᠠᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ

ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ

᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ

ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ

᠑᠐᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡᢈᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠐᠂᠒᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡᢈᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠨᠢ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓᠂᠓ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠐᠂᠓᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠨᠢ ᠪᠠᠶ ᠡ ᠳᠠᠭᠠᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠬᠠᠷᠠᠭᠠᠲᠤ ᠪᠣᠰᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠐᠂᠔᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠨᠢ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠢᢉ ᠶ᠋ᠢᠡᠨ ᠥᠪᠠᠷ ᠶ᠋ᠢᠡᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ ᠪᠣᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠐᠂᠕᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠳ᠋ᠦ

ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠳᠠᠷᠤᠭᠠᠯᠠᠭᠴᠢ᠂ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ᠂ ᠨᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠦᠰᠦᢉ ᠵᠢᠷᠤᠭᠰᠠᠨ ᠶ᠋ᠢᠡᠷ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠣᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ

᠑᠑᠂᠑᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠨᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ

ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠑᠂᠒᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠡᠴᠡ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠑᠂᠓᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠨᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ᠂ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠣᠰᠤ ᠔᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠙ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋

ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠑᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠣᠰᠤ ᠔ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ᠂ ᠰᠠᢈᠢᠯᠭ ᠠ

ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠲᠣᠮᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

᠑᠑᠂᠕᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠣᠰᠤ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ᠂ ᠰᠠᢈᠢᠯᠭ ᠠ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠑᠂᠖᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠨᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ:

᠑᠑᠂᠖᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ

ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠦᠲᠦᠯᠪᠣᠷᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;

᠑᠑᠂᠖᠂᠒᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ

ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᢈᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡ ᠥᢉᢈᠦ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠑᠑᠂᠖᠂᠓᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠭᠴᠠ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ᠂ ᢈᠦᠲᠦᠯᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ

ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᢈᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂

ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠑᠂᠖᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠡᠳᠡᠢ

ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠯᠭᠠᠵᠤ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;

᠑᠑᠂᠖᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠑᠂᠕᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠑᠂᠖᠂᠖᠂ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠡᠴᠠ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠶᠣᠰᠤ

ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢉᠰᠡᠨ ᠡᠰᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;

᠑᠑᠂᠖᠂᠗᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;

᠑᠑᠂᠖᠂᠘᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠲᠦ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢉᠰᠡᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᠲᠦᠯᢈᠦ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ᠂ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠮᠥᠷᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠑᠂᠖᠂᠙᠂ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠪᠣᠷᠢ᠂ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ ᠪᠣᠰᠤᠳ

ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠡᠴᠠ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠪᠬᠤ;

᠑᠑᠂᠖᠂᠑᠐᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ

ᠳ᠋ᠦᠩ᠂ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;

᠑᠑᠂᠖᠂᠑᠑᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠃

᠑᠑᠂᠗᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠒᠂ ᠗᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠳᠦᠷᠢᠮ ᠦ᠋ᠨ

ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠠᠪᠣᠨ ᠠ᠃

᠑᠑᠂᠘᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠴᠢᠩᠳᠠ ᠰᠠᢈᠢᠬᠤ᠂ ᢈᠦᠨᠳᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠦᠯᠦ ᠠᠪᠲᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ

ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᠪᠠᠷ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠲᠥᠷᠦ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ᠂ ᠨᠡᠷ ᠡ

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠥᠪᠠᠷ ᠲᠡᠢ ᠪᠠᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠡᢈᠡᠨᠡᠷ᠂ ᠨᠥᢈᠦᠷ᠂ ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ᠂ ᠰᠠᠳᠤᠨ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠡᠳᠡᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋

ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ ᠡᠴᠡ ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ᠃

᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ

᠑᠒᠂᠑᠂ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ

ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ:

᠑᠒᠂᠑᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠒᠂᠑᠂᠒᠂ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠭᠠᠷᠴᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠣᠯᠤᠨ ᠡᢉᠦᠰᠴᠦ ᠪᠣᠯᠵᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠶᠣᠰᠤ

ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠳ᠋ᠦᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ᠂ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ᠂ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ;

᠑᠒᠂᠑᠂᠓᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠢ᠋ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠬᠤ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ

ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ;

᠑᠒᠂᠑᠂᠔᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠢ᠋ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠱᠡᠭᠡᠷᠳᠡᠯᠭ ᠡ ᠲᠡᠢ ᠲᠠᠶᠢᠯᠪᠣᠷᠢ᠂ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠶᠣᠰᠤ

ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠥᢉᢈᠦ;

᠑᠒᠂᠑᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠑᠂᠕᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠵᠦ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ

ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ;

᠑᠒᠂᠑᠂᠖᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᠲᠦᠯᠵᠦ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ;

᠑᠒᠂᠑᠂᠗᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠢ᠋ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠒᠂᠑᠂᠘᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠃

᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ

᠑᠓᠂᠑᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠨᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠓ ᠆᠗ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ

ᠪᠦᢉᠡᠳ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠡᠴᠠ ᠪᠠᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠪᠠᠨ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠠ᠃

᠑᠓᠂᠒᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠣᠯᠠᠩᢈᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠲᠠᠪᠣᠨ

ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠠ᠃

᠑᠓᠂᠓᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ:

᠑᠓᠂᠓᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠡᠳᠡᠢ

ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠯᠭᠠᠵᠤ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;

᠑᠓᠂᠓᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠑᠂᠕᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠓᠂᠓᠂᠓᠂ᠬᠠᠷᠢᠶ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠳ᠋ᠦ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠥᢉᢈᠦ;

᠑᠓᠂᠓᠂᠔᠂ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠪᠠᠨ ᠭᠠᠷᠴᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠣᠯᠤᠨ ᠡᢉᠦᠰᠴᠦ ᠪᠣᠯᠵᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠶᠣᠰᠤ

ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠳ᠋ᠦᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ᠂ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ᠂ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ

ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠓᠂᠓᠂᠕᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠓᠂᠓᠂᠖᠂ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠡᠷᠳᠡᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠪᠣᠷᠢ᠂ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ ᠪᠣᠰᠤᠳ

ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠡᠴᠠ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠪᠬᠤ;

᠑᠓᠂᠓᠂᠗᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠃

᠑᠓᠂᠔᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ:

᠑᠓᠂᠔᠂᠑᠂ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᢉᠡ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠠᠪᠬᠤ;

᠑᠓᠂᠔᠂᠒᠂ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡᠲᠦ ᠠᠵᠢᠯ ᠡᠴᠠ ᠲᠦᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠳᠡᢈᠦ;

᠑᠓᠂᠔᠂᠓᠂ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠪᠣᠰᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠮᠲᠠ᠂ ᠰᠢᠬᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠥᠷᠲᠦᢈᠦ ᠡᠴᠡ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠃

ᠲᠠᠪᠣᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ

᠑᠔ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ

᠑᠔᠂᠑᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠂᠓᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠔᠂᠒᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ

ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠳᠤᠷᠠᠳᠴᠤ᠂ ᠥᠪᠠᠷ ᠲᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠣᠯ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠪᠰᠤᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠢᠷᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ

ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢉᠦᠳᠡᠯ᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠘ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠔᠂᠓᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᠯᠭᠠᠵᠤ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠨ ᠡ:

᠑᠔᠂᠓᠂᠑᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋;

᠑᠔᠂᠓᠂᠒᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡᢈᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠪᠣᠰᠤᠳ

ᠪᠦᢈᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠠᠪᠯᠢᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠓᠂ ᠔᠂᠑᠂᠕᠂ ᠔᠂᠑᠂᠙᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ;

᠑᠔᠂᠓᠂᠓᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠨᠳᠦᠷ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠠᠳᠠᠯᠢᠳᠬᠠᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠑᠔᠂᠓᠂᠑᠂ ᠑᠔᠂᠓᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠣᠰᠤᠳ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ᠂ ᠠᠪᠯᠢᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠔᠂᠑᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ᠃

᠑᠔᠂᠔᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠲᠠᠢ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠣᠰᠤ

ᠵᠦᠢ᠂ ᠰᠠᢈᠢᠯᠭ ᠠ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᢈᠢᠨᠠᠨ ᠦᠵᠡᠵᠦ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠡᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠨᠠᠯ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠪᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ

ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ

᠑᠕᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠂᠓ ᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠴᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠢᠷᠤᠮ ᠶ᠋ᠢᠡᠷ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠨ ᠡ:

᠑᠕᠂᠑᠂᠑᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠓᠆᠕ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ᠂ ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᠨ ᠦᠵᠡᢈᠦ

ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠲᠠᠢ ᠪᠣᠯ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠶ᠋ᠢᠡᠷ᠂

ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠢᠤᠳᠠᠨ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠲᠠᠶᠢᠯᠪᠣᠷᠢ ᠠᠪᠬᠤ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᠪᠠᠶᠡᠴᠢᠯᠡᠨ ᠲᠣᠳᠤᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠠᠪᠬᠤ;

᠑᠕᠂᠑᠂᠒᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠲᠠᠶᠢᠯᠪᠣᠷᠢ᠂ ᠲᠣᠳᠤᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ᠂

ᠲᠡᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠡᠴᠠ ᠮᠡᠳᠡᢉᠡ᠂ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠪᠬᠤ;

᠑᠕᠂᠑᠂᠓᠂ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠨᠵᠢᢉᠡᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠡᠷᠭᠡᠭᠣᠯᠬᠣ;

᠑᠕᠂᠑᠂᠔᠂ᠴᠤᠭᠯᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡ᠂ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠳ᠋ᠦᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ;

᠑᠕᠂᠑᠂᠕᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂

ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠬᠤ᠃

᠑᠕᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠑᠂᠕᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠲᠤ ᠰᠢᠤᠳᠠᠨ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠶᠠᠪᠣᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ

ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠪᠣᠨ ᠡᠳᠦᠷ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠐ ᠡᠳᠦᠷ ᠥᠩᢉᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠦ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠪᠠᠶᠡᠴᠢᠯᠡᠨ ᠭᠠᠷᠳᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ

ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ:

᠑᠕᠂᠒᠂᠑᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ;

᠑᠕᠂᠒᠂᠒᠂ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ;

᠑᠕᠂᠒᠂᠓᠂ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠃

᠑᠕᠂᠓᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠢ᠋ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠠᠪᠣᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠨᠢ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ᠂

ᠰᠠᢈᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠲᠡᠢ ᠪᠣᠯ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠵᠣᢈᠢᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠕᠂᠔᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠲᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ ᠪᠦᢉᠡᠳ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᢈᠢᢈᠦ

ᠱᠠᠭᠠᠷᠳᠡᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠪᠣᠯ ᠑᠔ ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠣᠨᠤᠭ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠰᠤᠩᠭᠠᠵᠤ ᠪᠣᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠕᠂᠕᠂ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠭᠡᠷᠭᠡᠬᠣ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠡᠳᠡᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠰᠤᠳ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋

ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠢᠷᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢉᠦᠳᠡᠯ᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠕᠂᠖᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠑᠂᠕᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠰᠡ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠪᠠᠯ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ

ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠑᠔ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠣᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠕᠂᠗᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠖ ᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ

ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᢈᠢᠨᠠᠨ ᠦᠵᠡᠵᠦ᠂ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠢ ᠨᠢᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ:

᠑᠕᠂᠗᠂᠑᠂ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠪ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠦᠯᠡᠳᠡᢉᠡᢈᠦ;

᠑᠕᠂᠗᠂᠒᠂ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯᠭᠠᠬᠤ᠃

ᠵᠢᠷᠭᠤᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ

᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ

᠑᠖᠂᠑᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑᠂ ᠘᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ

ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ

ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠠᠩᠬ ᠠ ᠪᠣᠶᠤ ᠳᠠᠪᠲᠠᠨ ᠦᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠢ᠋ ᠨᠢ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠢ

ᠨᠢᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ:

᠑᠖᠂᠑᠂᠑᠂ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠯᠲᠠ ᠭᠤᠶᠤᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠣᠯᠭᠠᠬᠤ;

᠑᠖᠂᠑᠂᠒᠂ᠥᠪᠠᠷ ᠲᠦ ᠨᠢ ᠭᠠᠭᠴᠠᠭᠠᠷᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠠᠨᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠖᠂᠑᠂᠓᠂ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠳᠡᠳᠡᠢ ᠰᠠᠨᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠖᠂᠑᠂᠔᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠠᠯᠠᠬᠤ᠃

᠑᠖᠂᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠨᠳᠦᠷ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠠᠳᠠᠯᠢᠳᠬᠠᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠢ᠋ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠲᠡᠢ ᠨᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ

ᠣᠭᠴᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠡᢉᠡᢉᠦᠯᠦᠨ ᠲᠠᠲᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠑᠖᠂᠓᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠗᠂ ᠓᠙ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ᠂ ᠠᠪᠯᠢᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠂ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ

ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭ

ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠡ᠃

᠑᠖᠂᠔᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢉᠰᠡᠨ ᠨᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ᠂ ᠰᠠᢈᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠪᠣᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃

᠑᠖᠂᠕᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠢ᠋ ᠢᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠖ ᠰᠠᠷ ᠠ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠭᠡᠷᠭᠡᠭᠰᠡᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠑᠒ ᠰᠠᠷ ᠠ ᠡᠴᠠ ᠢᠯᠡᢉᠦᠦ

ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠥᠩᢉᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠦᢉᠡᠢ᠃

᠑᠖᠂᠖᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢉᠰᠡᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠨᠢᢉᠡ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠶᠣᠰᠤ

ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠳᢈᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃

᠑᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠨ ᠳᠤᠷ ᠠ ᠪᠠᠷ ᠶ᠋ᠢᠠᠨ ᢈᠦᠯᠢᠶᠡᢈᠦ

᠑᠗᠂᠑᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠪᠠᠷ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠯᠪᠠᠨ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠨ ᠳᠤᠷ ᠠ ᠪᠠᠷ ᠶ᠋ᠢᠡᠨ ᢈᠦᠯᠢᠶᠡᢈᠦ

ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠣᠯᠭᠣᠨ ᠡ᠃

᠑᠗᠂᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠨ ᠳᠤᠷ ᠠ ᠪᠠᠷ ᠶ᠋ᠢᠡᠨ ᢈᠦᠯᠢᠶᠡᠵᠦ ᠪᠣᠯᠤᠨ ᠠ:

᠑᠗᠂᠒᠂᠑᠂ᠬᠠᠮᠲᠤ ᠣᠯᠠᠨ ᠡᠴᠠ᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠡᠴᠠ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠯᠲᠠ ᠭᠤᠶᠤᠬᠤ;

᠑᠗᠂᠒᠂᠒᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠶ᠋ᠢᠡᠨ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠵᠦ᠂ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠪᠠᠷ ᠶ᠋ᠢᠡᠨ ᠠᠯᠪᠠᠨ

ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠡᠴᠠ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠳᠡᢈᠦ᠃

᠑᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ

᠑᠘᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢉᠰᠡᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᢉᠡᠵᠦ ᠦᠵᠡᠪᠠᠯ

ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠨ ᠤᠭ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠣᠯᠤᠨ ᠠ᠃

ᠳᠣᠯᠤᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠪᠣᠰᠤᠳ ᠵᠦᠶᠢᠯ

᠑᠙ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ

᠑᠙᠂᠑᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯ ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ

ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢉᠰᠡᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠪᠦᠷᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋

ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠣᠨ ᠤ᠋ ᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᢉᠡᠳ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ

ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠙᠂᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯ ᠡᠨᠡ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋

ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

᠑᠙᠂᠓᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ᠂ ᠰᠠᢈᠢᠯᠭ ᠠ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠑᠙᠂᠔᠂ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠵᠦ᠂ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠳᠡᠳᠡᠢ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

ᠵᠡᢉᠦᠯᠳᠡ ᠨᠣᢈᠦᠳ :

᠑᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠒᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠓᠂ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠔᠂ᠠᠪᠯᠢᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠬᠠᠤᠯᠢ« ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠐᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠓᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠕᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ

ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠖᠂ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠗᠂ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠑ ᠣᠨ ᠤ᠋ ᠓᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

᠘᠂ᠢᠷᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢉᠦᠳᠡᠯ ᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ » ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃

Төрийн мэдээлэл · 2023 · № 24 (1272)1445–1474-р хуудас