Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(1271)
— 1422 —

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай № 17

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 04 дүгээр Улаанбаатар

сарын 14-ний өдөр Дугаар 17 хот

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх

тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн

зарим заалтыг тайлбарлах тухай

Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-д “Монгол

Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/ Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4. шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” гэж тус тус заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 120 дугаар зүйлийн 120.2, 124 дүгээр зүйлийн 124.1, 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв.

Хоёр. Тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид

“Хуулийн” гэх/ 38 дугаар зүйлийн 38.9, 120 дугаар зүйлийн 120.2, 124 дүгээр зүйлийн 124.1, 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсгийг нэг мөр, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлагатай нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийсэн судалгаа, шүүхийн шийдвэр, практикаар тогтоогдов.

2.1. Иргэний хэргийн Танхимын тэргүүний 2022 оны 09 дүгээр

сарын 26-ны өдрийн 3/3602 дугаар албан бичгээр иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарт хандан, Хуулийн зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэж буй байдал, тодорхой тохиолдол, шалтгааныг тодорхойлж, саналаа ирүүлэхийг мэдэгдсэний дагуу нийт 35 шүүхээс хариу ирүүлсэн. Эдгээр саналыг Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 120 дугаар зүйлийн 120.2, 124 дүгээр зүйлийн 124.1, 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсгийг тайлбарлах нийтлэг хэрэгцээ байгааг тогтоосон. Энэ талаар дахин санал авахад 25 шүүхээс заалт тус бүр дээр тодорхой саналыг шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын хамт ирүүлснээс гадна хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан

Төрийн мэдээлэл · 2023 · № 23 (1271)1422-р хуудас