Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 35
2023 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 04-ний өдөр Дугаар 35 хот
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний
байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй
холбогдуулан авах зарим
арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх
хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний
эрхийн Үндэсний Комиссын 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцээд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр дараах асуудалд анхаарч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар:
а/сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаатай
холбоотой эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэн боловсронгуй болгох талаар санал боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
б/сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах шийдвэр бүрийн
үндэслэл, шалтгааныг хэлэлцдэг шүүхийн хэлэлцүүлгийг бий болгох, хууль бусаар баривчлагдсан сэжигтний судалгааг тогтмол гаргаж холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг байх, тухайн хүн өөрийг нь баривчилсантай холбоотой баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авах эрх зүйн зохицуулалтын талаар санал боловсруулах;
в/цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нийтлэг
журам, цагдан хорих үндсэн болон сунгах хугацаа, өсвөр насны яллагдагчийг цагдан хорих тусгай журам, цагдан хорих үндэслэлд хамаарах хэт ерөнхий болон өргөжүүлсэн зохицуулалт, шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх асуудлыг нарийвчлан зохицуулах хууль тогтоомжийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
г/цагдан хорих байранд гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц
ажиллагаа явуулах хүрээг хязгаарлаж, хүний эрхийн зарчимд нийцүүлэн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар санал боловсруулж,
танилцуулах;
д/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд
таслан сэргийлэх арга хэмжээний зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэх чиг үүрэг бүхий зөвшөөрлийн шүүх бий болгох асуудлыг судалж, танилцуулах;
е/бүх насаар хорих ялыг хорих ялаас тусдаа ялын төрөл болгон
хуульчлах асуудлыг судлан үзэж, ял эдлүүлэх дэглэм, зохион байгуулалт, сургалт, хөдөлмөрийн стандартыг шинээр тогтоох, түүнчлэн хорих ял эдлүүлэх дэглэмийн зэрэглэл хүндрүүлэн ганцаарчлан хорьж байгаа тохиолдлыг таслан зогсоох;
ё/эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх
үндэслэл, эрх зүйн зохицуулалтыг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх саналыг боловсруулж танилцуулах;
ж/зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний
халдашгүй чөлөөтэй байх эрхийг хамгаалах зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах санал боловсруулж танилцуулах;
з/үндэсний аюулгүй байдлыг хангах болон шүүхэд нотлох
баримтаар үнэлэгдэх зарим төрлийн гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
2/Хүүхдийн эрхийн талаар:
а/ерөнхий боловсролын сургуулийн стандартын шаардлага
хангахгүй байгаа дотуур байрыг шинэчлэх асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг шийдвэрлэх;
б/Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг
эрчимжүүлж, гэмт хэргийн холбогдогч, хохирогч, гэрч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх;
в/хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг
хойшлуулсан өсвөр насны хүнд хяналт тавих, сурч боловсрох эрхийг нь хангах журмыг нарийвчлан зохицуулах.
3/Ахмад настны эрхийн хэрэгжилтийн талаар:
а/ахмад настны тусламж үйлчилгээний нэгдсэн, цогц тогтолцоог
бүрдүүлэх зорилтыг эрчимжүүлэх, насжилтын үеийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлүүдийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
б/ахмад настныг ажлын байраар хангаж байгаа ажил олгогч, аж
ахуйн нэгжүүдийг татварын болон бусад бодлогоор дэмжих;
в/ахмадын асрамж, хамгаалал, сэтгэцийн эрүүл мэндийг
хамгаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлийг бий болгох асуудлаар цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлэх.
4/Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар:
а/Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэргийн зүйлчлэлд эрүү
шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор зааж тодорхойгүй байдал үүсгэж байгаа зохицуулалтыг өөрчлөх талаар болон эрүү шүүлт тулгаж авсан мэдүүлгээс бусад нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх агуулга хэвээр байгааг залруулах талаар хуулийн төсөл боловсруулах;
б/эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах
бие даасан бүтэц байгуулах асуудлыг судлан танилцуулах.
5/Бусад асуудлын талаар:
а/Монгол Улсын Үндсэн хууль, иргэний үндсэн эрхийн суурь
үзэл баримтлалд нийцүүлэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
б/Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн
нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдмэл байдлаар тодорхойлох, цалинг инфляцын түвшинтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
в/хоригдлын хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх,
байнгын ажлын байраар хангахад чиглэсэн салбар дундын нэгдсэн бодлого, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэхийн зэрэгцээ “Хоригдлыг суллахад бэлдэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангаж, санхүүжилтийг шийдвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавих.
2.Энэ тогтоолын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Их Хурлын
2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын
Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Б.Энхбаяр/-нд даалгасугай.
4.Энэ тогтоолыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
Moehgo& Folo_ oa YekEt Hore& oa Doeedege&
᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ ᠐᠕ ᠳ᠋ᠤᠭᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠔᠆ ᠤ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠡᠷ ᠓᠕ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠒᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠢᠯᠡᠳᢈᠡᠯ᠂ ᠡᠷᠡᢈᠦᠣ ᠰᠢᢉᠦᠯᠲᠡ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ
ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠰᠡᠨ ᠲᠡᠢ
ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠵᠠᠷᠢᠮ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑ ᠳ᠋ᠠᢈᠢ
ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠖᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠻᠣᠮᠢᠰᠰ ᠤ᠋ᠨ
ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙ ᠳ᠋ᠣᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ
ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:
᠑᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ
ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠻᠣᠮᠢᠰᠰ ᠤ᠋ᠨ ᠒᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠢᠯᠡᠳᢈᠡᠯ᠂ ᠡᠷᠡᢈᠦᠣ ᠰᠢᢉᠦᠯᠲᠡ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ
ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠡᠳ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠶ᠋ᠢ
ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠠᠩᠬᠠᠷᠴᠤ᠂ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ
ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ /ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ᠆
ᠡᠷᠳᠡᠨᠢ/᠆ᠲᠣ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ:
᠑/ᠬᠠᠯᠳᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ:
ᠠ /ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠢ᠋ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ
ᠬᠣᠯᠪᠤᠭᠡᠳᠡᠢ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᠨ ᠣᠷᠤᠭᠰᠠᠨ ᠣᠯᠠᠨ
ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᠻᠣᠨᠧᠧᠨᠼ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂
ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;
ᠪ/ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠢ᠋ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠬᠤ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠳᠡᢉ
ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠰᠡᠵᠢᢉᠲᠡᠨ ᠦ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ
ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠳᠡᢉ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠥᠪᠠᠷ ᠢ᠋ ᠨᠢ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠡᠳᠡᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ ᠢ᠋
ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ;
ᠸ/ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠬᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠪᠤᠯᠤᠨ
ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ᠂ ᠥᠰᠪᠤᠷᠢ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ
ᢈᠡᠲᠦ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠥᠷᢉᠡᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢉᠡ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ
ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠷᢈᠦᠠ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;
ᢉ/ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠳ᠋ᠤ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯ᠂ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠨᠢᠭᠤᠴᠠ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠬᠤ ᢈᠦᠷᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠵᠤ᠂
ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ;
ᠲ/ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠢ᠋
ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠪᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠵᠤ᠂ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ;
ᠶᠡ /ᠪᠦᢈᠦ ᠨᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠡᠴᠠ ᠲᠤᠰ ᠲᠠᠭᠠᠨ ᠶᠠᠯ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦᠯ ᠪᠤᠯᠭᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢᠴᠢᠯᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋
ᠰᠤᠳᠤᠯᠤᠨ ᠦᠵᠡᠵᠦ᠂ ᠶᠠᠯ ᠠ ᠡᠳᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳᠢᢉᠯᠢᠮ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠢ᠋ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠨ
ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠡᠳᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳᠢᢉᠯᠢᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᢈᠦᠨᠳᠦᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠭᠴᠠᠭᠠᠷᠴᠢᠯᠠᠨ ᠬᠣᠷᠢᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠢ᠋ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠬᠤ;
ᠶᠣ᠋/ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᠨᠠᠷᠲᠠᠢ ᠠᠯᠪᠠᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ
ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ᠂ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᢈᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ;
ᠵᠢ /ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠰᠢᠯᠭᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠯᠳᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ
ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰᠬᠠᠬᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ;
ᠵᠠ /ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠠᠷ ᠦᠨᠡᠯᠡᢉᠳᠡᢈᠦ ᠵᠠᠷᠢᠮ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ
ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠢᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯ᠂ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠨᠢᠭᠤᠴᠠ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ
ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠷᢈᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠃
᠒/ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ:
ᠠ /ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠳᠣᠲᠤᠭᠤᠷ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠶ᠋ᠢ
ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠡᠢ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠵᠦ᠂ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ
ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ;
ᠪ/ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠷᠴᠢᠮᠵᠢᢉᠦᠯᠵᠦ᠂ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠴᠢ᠂
ᠬᠣᢈᠢᠷᠠᠭᠴᠢ᠂ ᢉᠡᠷᠡᠴᠢ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠲᠦ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠷᠴᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ
ᢈᠦᠨᠳᠦᠷᠡᠯ ᠪᠠᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ;
ᠸ/ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠣᠨᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠳᢈᠡᢈᠦ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠶᠢᠰᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠥᠰᠪᠤᠷᠢ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ
ᢈᠦᠮᠦᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᠰᠤᠷᠴᠤ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠃
᠓/ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ:
ᠠ /ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠴᠣᠭᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ
ᠡᠷᠴᠢᠮᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠨᠠᠰᠤᠵᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠦ᠋ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᠳᠡᢉ ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠳ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
ᠪ/ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠢ᠋ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠠᠵᠢᠯ ᠣᠯᠭᠣᠭᠴᠢ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠨᠦᢉᠦᠳ ᠢ᠋
ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ;
ᠸ/ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠷᠠᠮᠵᠢ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ᠂ ᠰᠡᠳᢈᠢᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡᠲᠦ ᠴᠠᠭ ᠶ᠋ᠢᠠᠨ ᠥᠩᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ
ᠣᠷᠴᠢᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠤᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠴᠣᠭᠴᠠ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠃
᠔/ᠡᠷᠡᢈᠦᠣ ᠰᠢᢉᠦᠯᠲᠡ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ:
ᠠ /ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠵᠦᠶᠢᠯᠴᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠡᠷᠡᢈᠦᠣ ᠰᠢᢉᠦᠯᠲᠡ ᠲᠤᠯᠭᠠᠬᠤ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ
ᠨᠢ ᢈᠦᠨᠳᠦᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠵᠤ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠡᢉᠦᠰᢈᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ
ᠪᠤᠯᠤᠨ ᠡᠷᠡᢈᠦᠤ ᠰᠢᢉᠦᠯᠲᠡ ᠲᠤᠯᠭᠠᠵᠤ ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢉᠡ ᠡᠴᠡ ᠪᠤᠰᠤᠳ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᢈᠡᠪ ᠶ᠋ᠢᠡᠷ
ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠯᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ;
ᠪ/ᠡᠷᠡᢈᠦᠤ ᠰᠢᢉᠦᠯᠲᠡ ᠲᠤᠯᠭᠠᠬᠤ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠲᠤ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠷ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠪᠠᠶ ᠡ ᠳᠡᠭᠡᠭᠡᠭᠰᠡᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ
ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠤᠨ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠃
᠕/ᠪᠤᠰᠤᠳ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ:
ᠠ /ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠦᠵᠡᠯ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ
ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯ᠂ ᠴᠤᠭᠯᠠᠭᠠᠨ ᢈᠢᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᢈᠡᠪᠯᠡᠯ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠷᢈᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;
ᠪ/ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠡᠯᠡᠵᠦ᠂ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡᠳᠦᠮᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠴᠠᠯᠢᠩ ᠢ᠋ ᠢᠨᠹᠯᠢᠶᠠᠼ ᠤ᠋ᠨ
ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠲᠡᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠬᠤ;
ᠸ/ᠬᠣᠷᠢᠭᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠡᠷᢈᠢᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ
ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠳᠤᠮᠳᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠡᠷᢉᠡᠴᠡᢉᠡ « ᠬᠣᠷᠢᠭᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠤᠯᠠᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠯᠡᠳᢈᠦ
ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ »᠆ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠃
᠒᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ ᠨᠠᠮᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ
ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ /ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ᠆ ᠡᠷᠳᠡᠨᠢ/᠆ᠲᠤ ᠲᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠡᠢ᠃
᠓᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠣᠷᠢᠶ ᠠ /ᠪᠠ ᠂ᠡᠩᢈᠡᠪᠠᠶᠠᠷ/ ᠆ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠡᠢ᠃
᠔᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ ᠐᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠔᠆ ᠤ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠡᠭᠡᠵᠣ ᠮᠥᠷᠳᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ