Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай № 27
2023 оны 02 дугаар Улаанбаатар
сарын 17-ны өдөр Дугаар 27 хот
Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн
албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 16 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.11 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 55 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1.Ганбатын Мөнхтулгыг Захиргааны хэргийн давж заалдах шатны
шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.
2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн
албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Ганбатын Мөнхтулгыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
2.Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны
шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан
Ганбаатарын Уртнасанг Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.