Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 20
(1268)
— 1308 —

Журам шинэчлэн батлах тухай № 02

2023 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 04-ний өдөр Дугаар 02 хот

Журам шинэчлэн батлах тухай

Нийгмийн халамжийн тухай хуулийн 29.2-т заасныг үндэслэн

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах, хадгалах,

түүний аюулгүй байдлыг хангах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн ашиглалт, үйлчилгээг

боловсронгуй болгож, сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханд даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”

Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 404 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АЮУРСАЙХАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Засгийн газрын 2023 оны 01 дүгээр

сарын 04-ний өдрийн 02 дугаар

тогтоолын хавсралт

ӨРХИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ УДИРДАХ, АШИГЛАХ,
ХАДГАЛАХ, ТҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Өрхийн мэдээллийн нэгдсэн сан (цаашид “мэдээллийн нэгдсэн

сан” гэх)-г удирдах, ашиглах, хадгалах, түүний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон үйл ажиллагаанд энэ журмыг баримтална.

1.2.Мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах, хадгалах, түүний

аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь Нийгмийн халамжийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.

1.3.Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл хариуцагч нь нийгмийн

халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байна.

1.4.Мэдээллийн нэгдсэн сан нь Нийгмийн халамжийн тухай

хуулийн 3.1.2-т заасан аргачлал (цаашид “аргачлал“ гэх)-ын дагуу бүртгэгдсэн өрх (өрхийн гишүүн-иргэн)-ийн талаарх мэдээллээс бүрдэх бөгөөд мөн хуулийн 3.1.11-д заасны дагуу өрхийг амьжиргааны түвшингээр эрэмбэлж оноо өгөх боломжтой байна.

Хоёр.Мэдээллийн нэгдсэн санг удирдах,

зохион байгуулах

2.1.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллага нь мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах, сангаас мэдээлэл солилцох үйл ажиллагааг ерөнхий удирдлага, арга зүйгээр хангаж ажиллана.

2.2.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага нь мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хэвийн ажиллагааг хангах, мэдээллийг тухай бүр шинэчлэх үүрэг хүлээнэ.

2.3.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага нь мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхдээ аргачлалд тусгагдсан зарим шаардлагатай мэдээллийг доор дурдсан төрийн мэдээллийн сангаас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.3-т заасан төрийн мэдээлэл солилцооны систем (цаашид “үндсэн систем” гэх)-ээр дамжуулан мөн хуулийн 18.10-т заасан журмын дагуу авна:

2.3.1.иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан;

2.3.2.эд, хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн сан;

2.3.3.хүн ам, өрхийн мэдээллийн сан;

2.3.4.зээлийн мэдээллийн сан;

2.3.5.мал, тэжээвэр амьтны тооллогын мэдээлэл бүхий

мэдээллийн сан;

2.3.6.боловсролын салбарын мэдээллийн сан;

2.3.7.нийгмийн даатгалын мэдээлэл бүхий мэдээллийн сан;

2.3.8.нийгмийн халамжийн мэдээлэл бүхий мэдээллийн сан;

2.3.9.эрүүл мэндийн даатгалын мэдээллийн сан;

2.3.10.татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан;

2.3.11.тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан;

2.3.12.улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн

хэрэгслийн нэгдсэн мэдээллийн сан;

2.3.13.цахилгааны хэрэглээний мэдээлэл бүхий мэдээллийн сан;

2.3.14.төрийн албан хаагчийн мэдээлэл бүхий мэдээллийн сан;

2.3.15.бусад.

2.4.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага нь мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээллийг доор дурдсанаар шинэчилнэ:

2.4.1.энэ журмын 2.3-т заасан мэдээллийн сангийн

мэдээллийг өмнөх оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд хамаарах хугацаагаар тооцож, жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан бүрэн;

2.4.2.мэдээллийн эзний төрсөн, нас барсан, үрчилсэн

талаарх мэдээллийг энэ журмын 2.3.1-д заасан мэдээллийн сангаас, өрхийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлтийн талаарх мэдээллийг мөн журмын 2.3.3-т заасан мэдээллийн сангаас тухай бүр;

2.4.3.мэдээллийн эзний хүсэлтийг үндэслэн аргачлалд

тусгагдсан мэдээллийг тухай бүр.

2.5.Мэдээллийн эзэн энэ журмын 2.3-т заасан мэдээллийн сангаас

авсан мэдээлэл зөрүүтэй гэж үзсэн бол тухайн мэдээлэл хариуцагчид мэдэгдэж, зохих журмын дагуу засварлуулах, мөн журмын 2.4.3-т заасны дагуу хүсэлтийг гарган мэдээллийн нэгдсэн сан дахь өөрийн мэдээллийг шинэчлүүлж болно.

2.6.Энэ журмын 1.3-т заасан мэдээлэл хариуцагч дараах үүрэгтэй

байна:

2.6.1.энэ журмын 2.3-т заасан мэдээллийн сангаас үндсэн

системээр дамжуулан мэдээлэл хүлээн авах сервисийг хөгжүүлэх;

2.6.2.мэдээллийн нэгдсэн сангаас үндсэн системээр

дамжуулан мэдээллийг нийлүүлэхэд шаардлагатай сервисийг хөгжүүлэх;

2.6.3.аргачлалд тусгагдсан өөрийн байгууллагад хамаарах

холбогдох мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд оруулах, үнэн зөв байдалд хяналт тавих, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, шинэчлэх;

2.6.4.аргачлалыг хэрэгжүүлэх программ хангамжийг

хөгжүүлэх.

2.7.Энэ журмын 2.3-т заасан мэдээллийн сангийн мэдээлэл

хариуцагч нь дараах үүрэгтэй байна:

2.7.1.хариуцсан мэдээллийн сан дахь холбогдох мэдээллийг

үндсэн системд дараах хугацаанд нийлүүлнэ:

2.7.1.1.энэ журмын 2.4.1-д заасны дагуу шинэчлэх

мэдээллийг дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор;

2.7.1.2.энэ журмын 2.4.2, 2.4.3-т заасны дагуу шинэчлэх

мэдээллийг сар бүрийн 10-ны өдрийн дотор.

2.7.2.энэ журмын 2.7.1-д заасны дагуу үндсэн системд

мэдээлэл нийлүүлэхэд шаардлагатай сервисийг өөрийн систем талд хөгжүүлэх;

2.7.3.энэ журмын 2.7.1-д заасан нийлүүлж буй мэдээллийн

үнэн зөв байдалд хяналт тавих, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, шинэчлэх.

2.8.Мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэл болон уг санд

үндэслэн үзүүлж байгаа үйлчилгээний талаарх өргөдөл, гомдлыг доор дурдсанаар гаргана:

2.8.1.аргачлалтай холбоотой асуудлаар Үндэсний

статистикийн хороо, эсхүл нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад;

2.8.2.энэ журмын 2.3-т заасан мэдээллийн сангаас авсан

мэдээлэлтэй холбоотой асуудлаар тухайн мэдээллийн сангийн мэдээлэл хариуцагчид;

2.8.3.мэдээллийн нэгдсэн санг ашиглан үзүүлж байгаа

үйлчилгээтэй холбоотой асуудлаар тухайн үйлчилгээг үзүүлж байгаа төрийн байгууллага, төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хүнд.

2.9.Энэ журмын 2.8-д заасны дагуу өргөдөл, гомдлыг хүлээн

авсан этгээд холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд шийдвэрлэнэ.

2.10.Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний

байгууллага нь мэдээллийн нэгдсэн сантай холбоотой асуудлаар өрх, иргэнийг мэдээллээр хангаж ажиллана.

Гурав.Мэдээллийн нэгдсэн санг ашиглах

3.1.Төрийн байгууллага нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах

тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хүн мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу мэдээллийн нэгдсэн санг ашиглана.

3.2.Мэдээллийн эзэн нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай

хуулийн 16.1.8-д заасны дагуу мэдээллийн нэгдсэн санд хадгалагдаж байгаа өөрт хамаарах мэдээллийн хуулбарыг гаргуулан авч болно.

Дөрөв.Мэдээллийн нэгдсэн сангийн нууцлал,

аюулгүй байдал

4.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ журмын 1.3-т заасан

мэдээлэл хариуцагч нь мэдээллийн нэгдсэн сангийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

4.2.Мэдээллийн нэгдсэн сангийн аюулгүй байдлыг хангахдаа

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 7.1-д заасан нийтлэг журам болон мөн хуулийн 7.2-т заасан кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны дотоод журмыг дагаж мөрдөнө.

4.3.Мэдээлэл хариуцагч нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн

17.1.6-д заасан эрсдэлийн үнэлгээг хуульд заасан хугацаанд хийлгэнэ.

4.4.Мэдээллийн нэгдсэн санг мэдээлэл хариуцагч болон Үндэсний

дата төвд байршуулах бөгөөд нөөц болон толин серверийн дэд бүтэцтэй байна.

4.5.Мэдээллийн нэгдсэн санд холбогдож ажиллаж байгаа

программ хангамжууд болон нууцлалын шифрлэлт (SSL) нь албан ёсны эрхтэй байна.

4.6.Мэдээллийн нэгдсэн санд хийсэн үйлдэл тус бүрээр бүртгэлийн

түүх үүсгэж хадгална.

Тав.Бусад

5.1.Энэ журмын 2.3-т заасан мэдээллийн сангаас авсан

мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн мэдээллийн сангийн мэдээлэл хариуцагч хариуцна.

5.2.Мэдээллийн нэгдсэн санг ашиглах үүрэг бүхий ажилтан албан

үүргийн дагуу олж авсан мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх, гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүргийг хүлээнэ.

---о0о---

Төрийн мэдээлэл · 2023 · № 20 (1268)1308–1313-р хуудас