Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 19
(1267)
— 1270 —

Журам батлах тухай № 497

2022 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 497 хот

Журам батлах тухай

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 18.5-д заасныг

үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн

хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж

ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах

тухай” Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 301 дүгээр тогтоол, “Дүрэм шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2023 · № 19 (1267)1270-р хуудас