Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 16
(1264)
— 1144 —

Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

E/ECE/TRANS/505/Rev.3

2017 оны 10 дугаар сарын 20

ХЭЛЭЛЦЭЭР

Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж

болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан Нэгдсэн Үндэстний

Байгууллагын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын эдгээр дүрэмд1 үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай

Шинэчилсэн хувилбар 3

(2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон нэмэлт, өөрчлөлтийг багтаасан)

Энэхүү баримт бичгийг зөвхөн мэдээллийн зорилгоор ашиглана.

Хууль ёсны дагаж мөрдөх эх бичвэр нь: ECE/TRANS/WP.29/2016/2.

Нэгдсэн Үндэстний Байгууллага

1 Хэлэлцээрийн хуучин нэр:

Женев хотноо 1958 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Механикжсан тээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж, эд ангид зориулсан нэгдсэн нөхцөлийг батлах болон тэдгээрийн баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр (анхны хувилбар);

Женев хотноо 1995 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан техникийн нэгдсэн шаардлагыг батлах болон эдгээр шаардлагад үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр (шинэчилсэн хувилбар 2).

Төрийн мэдээлэл · 2023 · № 16 (1264)1144-р хуудас