Төслийн жагсаалт шинэчлэн батлах тухай № 442
2022 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 7-ны өдөр Дугаар 442 хот
Төслийн жагсаалт шинэчлэн
батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд
2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 300 сая ам.доллартой тэнцэх зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоолын хавсралтад заасан төслийг хэрэгжүүлэх талаар
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай тохиролцож, холбогдох гэрээ хэлэлцээрийг байгуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхланд, төслийг цаг хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд тус тус даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төслийн жагсаалт батлах
тухай” Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 356 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.