Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай
2022 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 09-ний өдөр хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь нийтийн зориулалттай дэд бүтэц,
төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшил эрсдэлийн оновчтой удирдлагад суурилан түншлэлийн гэрээний дагуу урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд оршино.
2 дугаар зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль
тогтоомж
2.1.Төр, хувийн хэвшлийн түншлэл /цаашид “түншлэл” гэх/-ийн
хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль2, Төсвийн тухай хууль3, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль4, Өрийн удирдлагын тухай хууль5, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр
заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн
үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх
түншлэлийн төслийг төлөвлөх, боловсруулах, үнэлэх, судлан шинжилсний
1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 21 дугаарт нийтлэгдсэн. 3 Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн. 4 Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн. 5 Өрийн удирдлагын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 09 дугаарт нийтлэгдсэн.