Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 11
(1259)
— 787 —

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 23-ны өдөр хот

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ
БИРЖИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн

удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоож, биржийн арилжааг зохион байгуулах, хяналт тавих, биржийн арилжаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлох, эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль

тогтоомж

2.1.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль тогтоомж нь

Монгол Улсын Үндсэн хууль1, Иргэний хууль2, Ашигт малтмалын тухай хууль3, Компанийн тухай хууль4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль5, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль6, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль7, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр

заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг

зохион байгуулж, арилжаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулна.

1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2 Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн. 3 Ашигт малтмалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2006 оны 30 дугаарт нийтлэгдсэн. 4 Компанийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 42 дугаарт нийтлэгдсэн. 5 Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1996 оны 11 дугаарт нийтлэгдсэн. 6 Үнэт цаасны зах зээлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 24 дугаарт нийтлэгдсэн. 7 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2005 оны 46 дугаарт нийтлэгдсэн.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан

утгаар ойлгоно:

4.1.1.“биржийн арилжаа” гэж уул уурхайн бүтээгдэхүүнийг

экспортлоход биржээр дамжуулан худалдан борлуулах, түүнтэй холбоотой гэрээ, хэлцэл байгуулах үйл ажиллагааны цогц арга хэмжээг;

4.1.2.“биржийн арилжаанд оролцогч” гэж биржийн

арилжааны зуучлагч, биржийн арилжаанд биржээр дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах этгээдийг;

4.1.3.“биржийн арилжааны зуучлагч /брокер/” гэж

Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан биржид гишүүнчлэлтэй, биржийн арилжаанд оролцох эрх бүхий хуулийн этгээдийг;

4.1.4.“биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл

ажиллагаа” гэж биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг бусдын нэрийн өмнөөс худалдах, худалдан авах үйл ажиллагааг;

4.1.5.“биржийн дэнчин” гэж худалдан авагчаас биржийн

арилжааны үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон арилжааны банкан дахь дансанд урьдчилан байршуулсан мөнгөн хөрөнгийг;

4.1.6.“биржийн зах зээлийн оролцогч” гэж биржийн

арилжаанд оролцогч, шинжилгээний лаборатори, тээвэр зуучийн

байгууллага зэрэг биржийн арилжаанд шууд болон шууд бусаар оролцох аливаа этгээдийг;

4.1.7.“биржээр арилжаалах бүтээгдэхүүн” гэж биржийн

арилжааны нөхцөл, шаардлагыг хангасан уул уурхайн бүтээгдэхүүнийг;

4.1.8.“бүтээгдэхүүн арилжих гэрээний төрөл” гэж спот

гэрээ, форвард гэрээ, фьючерсийн гэрээ болон опцион гэрээг;

4.1.9.“опцион гэрээ” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай

хуулийн 4.1.10-т заасныг;

4.1.10.“спот гэрээ” гэж уул уурхайн бүтээгдэхүүнийг шууд

худалдах, худалдан авах гэрээг;

4.1.11.“уул уурхайн бүтээгдэхүүн” гэж Ашигт малтмалын

тухай хуулийн дагуу ангилагдах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

ногдох ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнийг;

4.1.12.“уул уурхайн бүтээгдэхүүний бирж” /цаашид

“бирж” гэх/ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, хараат бус, өрсөлдөөний үндсэн дээр зохион байгуулж, арилжааны гэрээ, хэлцлийг зуучлах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий энэ хуулийн 5.1-д заасан хуулийн этгээдийг;

4.1.13.“фьючерсийн гэрээ” гэж Үнэт цаасны зах зээлийн

тухай хуулийн 4.1.11-д заасныг;

4.1.14.“уул уурхайн бүтээгдэхүүний зохицуулалттай

зах зээл” гэж уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжих зохицуулалттай үйл ажиллагааг;

4.1.15.“форвард гэрээ” гэж уул уурхайн бүтээгдэхүүнийг

тогтоосон хугацаанд, тохиролцсон нөхцөлөөр биет байдлаар ирээдүйд нийлүүлэх болон төлбөр гүйцэтгэх гэрээг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

5 дугаар зүйл.Бирж байгуулах, биржид тавигдах шаардлага

5.1.Бирж нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байна.

5.2.Биржийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай

холбоотой дараах зүйлийг дүрэмд тусгана:

5.2.1.биржийн дотоод хяналт, төлөөлөн удирдах

зөвлөлийн дэргэдэх дотоод аудитын албаны эрх, үүрэг;

5.2.2.биржийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн эрх,

үүрэг.

5.3.Бирж нь үйл ажиллагаандаа компанийн сайн засаглалын

зарчмыг мөрдөж, дараах техникийн болон дэд бүтцийн шаардлагыг хангасан байна:

5.3.1.арилжаа явуулах зориулалтын байр, арилжаа

болон клирингийн программ хангамж, тоног төхөөрөмж, уул уурхайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн болон арилжааны нэгдсэн мэдээллийн сантай байх;

5.3.2.биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг хадгалах

шаардлага хангасан агуулах, терминал, тээвэр логистикийн төв, шинжилгээний лабораторитой байх;

5.3.3.эрсдэлийн удирдлагын бодлоготой байх бөгөөд

учирч болзошгүй эрсдэлээ даатгуулсан байх.

5.4.Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг

Засгийн газар батална.

5.5.“Уул уурхайн бүтээгдэхүүний бирж” гэсэн тэмдэглэгээг зөвхөн

энэ хуулийн дагуу байгуулагдсан бирж оноосон нэрэндээ хэрэглэх бөгөөд бусад этгээдийн оноосон нэрэнд хэрэглэхийг хориглоно.

5.6.Бирж нь хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 9.1-д

зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэхгүй.

5.7.Биржийн үйл ажиллагаанд ашиглагдах энэ хуулийн 5.3.2-т

заасан агуулах, терминал, тээвэр логистикийн төв, шинжилгээний лабораторийг бирж нь бүртгэж, итгэмжлэл олгосноор үйл ажиллагаандаа ашиглана.

5.8.Биржийн арилжааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн

24.1.11-д заасан үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх бол Засгийн газар шийдвэрлэнэ.

6 дугаар зүйл.Биржийн удирдлага

6.1.Биржийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн

хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байна.

6.2.Биржийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газар, биржид хувь

нийлүүлсэн бусад этгээд байна.

7 дугаар зүйл.Төлөөлөн удирдах зөвлөл

7.1.Биржийн төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй байх

бөгөөд тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн байна.

7.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хувьцаа эзэмшигчид

нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон 3 жилийн хугацаагаар томилж, Компанийн тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.

7.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг төлөөлөн удирдах

зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар томилно.

7.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 50-иас дээш хувийг

тухайн төсвийн жилийн хугацаанд өөрчлөхийг хориглоно.

7.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь дараах

шалгуурыг хангасан байна:

7.5.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн

хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

7.5.2.уул уурхай, хууль, худалдаа, санхүү, эдийн засгийн

дээд боловсролтой, уг салбарт 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;

7.5.3.ял шийтгэлгүй байх; 7.5.4.төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй байх; 7.5.5.эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан

хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;

7.5.6.санхүүгийн зах зээлийн салбарт мэргэжлийн үйл

ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх;

7.5.7.зөрчлийн улмаас ажиллаж байсан байгууллагын

тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш 3 жил өнгөрсөн байх;

7.5.8.санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа

эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш 3 жил өнгөрсөн байх.

7.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь энэ

хуулийн 7.5, Компанийн тухай хуулийн 79.1-д зааснаас гадна дараах шалгуурыг хангасан байна:

7.6.1.төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх,

сүүлийн 5 жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй;

7.6.2.уул уурхайн компанийн эрх бүхий албан тушаалтан,

түүний холбогдох этгээд бус байх;

7.6.3.уул уурхайн компанийн хувьцааны 5 болон түүнээс

дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшдэггүй байх.

8 дугаар зүйл.Биржийн гүйцэтгэх удирдлага

8.1.Гүйцэтгэх удирдлага нь биржийн өдөр тутмын үйл ажиллагааг

удирдан зохион байгуулна.

8.2.Гүйцэтгэх удирдлагыг Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ.

8.3.Гүйцэтгэх захирал, газрын захирлуудыг нээлттэй сонгон

шалгаруулалтаар сонгож, төлөөлөн удирдах зөвлөлөөс томилж, чөлөөлнө.

8.4.Гүйцэтгэх захирал нь дараах шаардлагыг хангасан байна:

8.4.1.санхүү, эдийн засгийн дээд боловсролтой,

санхүүгийн салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;

8.4.2.төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон бусад

шаардлага.

8.5.Гүйцэтгэх удирдлага Компанийн тухай хуульд зааснаас гадна

дараах эрхийг хэрэгжүүлнэ:

8.5.1.хуульд төлөөлөн удирдах зөвлөл батлахаар

зааснаас бусад Биржийн дотоод дүрэм, журам, заавар, аргачлал болон хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийг батлах;

8.5.2.биржийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх, төлбөр

тооцоо гүйцэтгэхтэй холбоотой санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалтын асуудлаар шийдвэр гаргах;

8.5.3.биржийн жилийн төсвийг боловсруулан батлуулж,

батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулах, гүйцэтгэлийг тайлагнах;

8.5.4.шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх; 8.5.5.төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрхийн

хүрээнд биржийг төлөөлөх, гэрээ, хэлцэл байгуулах;

8.5.6.хүний нөөцийн бодлого, цалингийн сүлжээ

батлах, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, түүнд олгох урамшуулал, хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийн хэмжээг тогтоох, сахилгын

шийтгэл ногдуулах;

8.5.7.биржийн нэрийн өмнөөс холбогдох мэдээ, тайланг

харилцагчаас шаардан авах, тэдний тайлан тэнцэлтэй танилцах, шалгах, хууль тогтоомжийн дагуу хөрөнгийг барьцаалах, санхүүжилтийг түр зогсоох.

8.6.Гүйцэтгэх удирдлага дараах үүрэг хүлээнэ:

8.6.1.биржийн үйл ажиллагааны дунд, урт хугацааны

стратеги, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх;

8.6.2.санхүүгийн сахилга батыг сахиулах, биржийн хэвийн

үйл ажиллагааг хангуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

8.6.3.биржийн дотоод нэгжүүд болон хувьцааг нь эзэмшиж

байгаа компанийн үйл ажиллагааны уялдааг хангах;

8.6.4.биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний

зах зээлийн судалгааг хийх, үнэлгээ хийх зориулалтаар мэдээллийн сан бүрдүүлэх;

8.6.5.биржийн арилжааны болон дотоод хяналт,

шалгалтын тогтолцоо бүрдүүлэх;

8.6.6.биржийн өмнө хүлээсэн бусад этгээдийн үүргийг

хангуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

8.6.7.үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврын

хэрэгжилтийг хангах;

8.6.8.уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг зохион

байгуулахад удирдлагаар хангах, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

8.6.9.уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны зах зээлийн

талаарх мэдээллийг цаг тухайд нь гаргаж, тэдгээрийн үнэн зөв байдлыг хариуцах;

8.6.10.уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны талаарх

мэдээлэл, үр ашгийн байдал, цаашдын төлөв хандлагын талаар санал боловсруулан төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулах;

8.6.11.биржийн санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг

дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

8.6.12.хувийн ашиг сонирхолтой нь холбогдсон асуудлыг

хэлэлцэх, шийдвэрлэхэд оролцохгүй байх;

8.6.13.төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө ажлаа улирал

бүр тайлагнах;

8.6.14.хуульд зааснаас бусад тохиолдолд өөр

байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхгүй байх;

8.6.15.энэ хуульд заасан биржийн мэдээллийг нийтэд

тайлагнах явцад хяналт тавих.

8.7.Биржийн эрх бүхий албан тушаалтан нь Санхүүгийн зохицуулах

хорооноос тогтоосон тохиромжтой этгээдийн шаардлагыг хангасан байна.

9 дүгээр зүйл.Биржийн чиг үүрэг

9.1.Бирж нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

9.1.1.биржийн арилжааг зохион байгуулах; 9.1.2.биржийн арилжааны гэрээ, хэлцлийг бүртгэх; 9.1.3.биржээр арилжаалах бүтээгдэхүүний ангилал,

төрөл, тоо хэмжээ, чанарын хяналтыг зохион байгуулах;

9.1.4.биржээр арилжаалах бүтээгдэхүүний зах зээлийн

эрэлт нийлүүлэлтийг судлах, мэдээлэх;

9.1.5.олон улсын зах зээлийн үнэд нийцсэн нээлттэй, ил

тод, арилжааны зарчимд тулгуурлан тогтсон бүтээгдэхүүний үнийг зарлах;

9.1.6.биржээр арилжаалах бүтээгдэхүүний үнэд нөлөөлж

байгаа хүчин зүйл, хэтийн төлөвийг судлах;

9.1.7.биржийн арилжаанд оролцогчийг мэдээллээр

хангах;

9.1.8.биржийн арилжаанд оролцогчийн эрх ашгийг

хамгаалах, арилжааны явцад хийгдсэн гэрээ, хэлцэлтэй холбогдох маргааныг биржийн дэргэдэх маргаан таслах зөвлөлөөр шийдвэрлүүлэх;

9.1.9.биржийн арилжаанд оролцох эрх олгох; 9.1.10.биржийн арилжаанд оролцогчийг сургалт,

мэдээллээр хангах;

9.1.11.биржийн арилжаанд оролцогчийн хүсэлтээр

биржээр арилжаалах бүтээгдэхүүний ангилал, төрөл, чанар, тоо хэмжээг хянан баталгаажуулж, магадалгаа гаргах;

9.1.12.биржийн арилжааны явцад зохиомлоор үнэд

нөлөөлөх, үгсэн хуйвалдах оролдлого, зах зээлийг урвуулан ашиглах үйлдэл хийж байгаа эсэхэд хяналт тавих, таслан зогсоох;

9.1.13.биржээр арилжаалах бүтээгдэхүүний агуулах,

терминал, тээвэр логистик, шинжилгээний лабораторид итгэмжлэл олгох, цуцлах;

9.1.14.биржийн арилжааны үр дүнд худалдан авагчаас

үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон байршуулах дэнчингийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх;

9.1.15.биржээр арилжаалагдсан бүтээгдэхүүнийг чанар

стандартын дагуу ангилж тухайн бүтээгдэхүүний биет хэмжээ, үнийн мэдээллийг биржийн арилжаанд оролцогч тус бүрээр гарган, сар бүр Татварын ерөнхий газарт хүргүүлэх.

9.2.Төлөөлөн удирдах зөвлөл нь Санхүүгийн зохицуулах хорооны

зөвшөөрлөөр биржийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой дараах харилцааг зохицуулсан журмыг баталж, мөрдүүлнэ:

9.2.1.биржээр арилжаалах бүтээгдэхүүний гарал үүсэл,

чанарыг баталгаажуулах;

9.2.2.биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг бэлтгэх,

хадгалах, тээвэрлэх, чанарын хяналтыг зохион байгуулах;

9.2.3.биржийн арилжааны гэрээний стандарт тогтоох,

хэрэгжилтэд хяналт тавих;

9.2.4.биржийн арилжааг зохион байгуулах; 9.2.5.биржийн арилжааны ханш тогтолтод хяналт тавих; 9.2.6.биржийн арилжааны үр дүнд үүссэн тооцоог

тодорхойлох, төлбөрийг гүйцэтгэх, дэнчингийн хэмжээг тогтоох,

байршуулах;

9.2.7.биржийн арилжааны хэрэгжилтийг хангах, хяналт

тавих;

9.2.8.биржийн арилжааны болон ханшийн мэдээллийн

сан бүрдүүлэх, ашиглах;

9.2.9.биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг хадгалах

агуулах, терминал, тээвэр логистик, шинжилгээний лабораторид

итгэмжлэл олгох;

9.2.10.харилцагчийн даалгаврыг хүлээж авах, биелүүлэх

зэрэг харилцааг зохицуулах;

9.2.11.арилжааны гэрээг бүртгэх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БИРЖИЙН АРИЛЖААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

10 дугаар зүйл.Биржээр арилжаалах бүтээгдэхүүн

10.1.Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг

геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосны дагуу Засгийн газар батална.

10.2.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн

өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах энэ хуулийн 10.1-д заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина.

11 дүгээр зүйл.Биржийн арилжааг зохион байгуулах

11.1.Биржийн арилжааг энэ хуулийн 9.2.4-т заасан журмын дагуу

зохион байгуулна.

11.2.Бирж арилжааг удирдан явуулах бөгөөд доор дурдсан чиг

үүргийг хэрэгжүүлнэ:

11.2.1.биржийн арилжааны бэлтгэл хангагдсан эсэхийг

хянаж, арилжааг эхлүүлэх;

11.2.2.биржийн арилжааны явцад шаардлагатай нөхцөл

байдал үүссэн үед арилжааг түр зогсоох, арилжааг хаах;

11.2.3.биржийн арилжааны журмыг мөрдүүлэх.

12 дугаар зүйл.Арилжааны гэрээг бүртгэх, хэрэгжилтийг хангах

12.1.Биржээр бүтээгдэхүүнийг арилжаалахад дараах төрлийн

арилжааны гэрээг байгуулна:

12.1.1.спот гэрээ; 12.1.2.форвард гэрээ; 12.1.3.фьючерсийн гэрээ; 12.1.4.опцион гэрээ.

12.2.Биржийн арилжаа хийгдэж, хэлцэл биелснээр арилжааны

гэрээг байгуулсанд тооцно.

12.3.Бирж арилжааны явцад хийгдсэн гэрээг энэ хуулийн 9.2.11-д

заасан журмын дагуу бүртгэнэ.

12.4.Арилжааны гэрээний үүрэг хариуцлагыг тухайн арилжаанд

зуучилсан брокер хариуцна.

12.5.Бирж, биржийн брокер нь холбогдох баримт бичгийг Архив,

албан хэрэг хөтлөлтийн тухай8 хуулийн дагуу бүртгэж, хадгална.

12.6.Спот гэрээгээр арилжаалах бүтээгдэхүүн нь биржийн

итгэмжлэгдсэн терминалд байршиж, бүртгэгдсэн байна.

13 дугаар зүйл.Биржээр арилжаалах бүтээгдэхүүний чанарын хяналт

13.1.Биржийн арилжаанд оролцогчийн хүсэлтээр биржээр

арилжаалсан бүтээгдэхүүний чанарын хяналтыг бирж зохион байгуулж болно.

13.2.Бирж нь биржээр арилжаалах бүтээгдэхүүний биет хэмжээ,

чанар, стандартад хяналт тавих зорилгоор уг бүтээгдэхүүнийг хүлээн авахад байлцах эрхтэй.

13.3.Биржээр арилжаалах бүтээгдэхүүний чанар, стандарт нь

худалдан авагчаас шаардсан чанар, стандартад нийцэж байгаа эсэхэд бирж хяналт тавина.

14 дүгээр зүйл.Биржийн арилжааны үнэ, түүнийг мэдээлэх

14.1.Биржийн арилжааны үнийг хил залгаа улсын хилийн боомтын

үнээр зарлана.

14.2.Биржийн арилжааны үнэ нь олон улсын зах зээлийн үнэд

нийцсэн, тэгш, шударга, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчимд үндэслэнэ.

8 Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 29 дугаарт нийтлэгдсэн.

14.3.Биржийн арилжааны явцад талууд биржээс зарласан үнийг

зөвшөөрснөөр гэрээний үнэ тогтоно.

14.4.Хүчингүй болсон, хүчин төгөлдөр бус гэж тооцсон болон

биржээс гадуур хийгдсэн хэлцлийн үнийг биржийн арилжааны үнэ гэж үзэхгүй.

14.5.Биржийн арилжаанд оролцогч дараах нөхцөл, журмыг зөрчиж

арилжаанд оролцсон бол арилжааг зогсооно:

14.5.1.биржид тухайн үед тогтсон үнийн дээд, доод

хязгаараас давсан ханшаар нэг төрлийн, ижил хэмжээний бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахаар нэгэн зэрэг захиалга өгсөн, эсхүл аливаа хэлбэрээр тохиролцоо хийсэн;

14.5.2.биржээр арилжаалах бүтээгдэхүүний эрэлт,

нийлүүлэлтийн талаар болон биржийн арилжааны зах зээлд оролцогчийн талаар худал мэдээлэл тараасан;

14.5.3.биржийн арилжаагаар эзэмшигч нь бодитой

өөрчлөгдөөгүй хуурамч хэлцэл хийсэн;

14.5.4.биржийн хянан шалгагч, Санхүүгийн зохицуулах

хорооны улсын байцаагчаас биржийн арилжааны журмыг зөрчиж зах зээлийг урвуулан ашигласан гэх нөхцөл байдлыг тогтоосон.

15 дугаар зүйл.Биржийн арилжааны төлбөр, тооцоо

15.1.Фьючерс болон опцион гэрээний арилжааны төлбөр, тооцоог

үнэт цаасны төлбөрийн болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар дамжуулан гүйцэтгэнэ.

15.2.Спот болон форвард гэрээний арилжааны төлбөрийн үйл

ажиллагааг дотоодын арилжааны банк, эсхүл үнэт цаасны төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар дамжуулан гүйцэтгэнэ.

15.3.Төлбөр тооцоог хийхэд баримтлах журмыг Санхүүгийн

зохицуулах хорооны зөвшөөрлөөр биржийн төлөөлөн удирдах зөвлөл батална.

15.4.Бирж нь тооцооны үйл ажиллагааг өөрөө, эсхүл үнэт цаасны

тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨРӨӨС ЗОХИЦУУЛАХ

16 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

16.1.Засгийн газар биржийн үйл ажиллагааг зохицуулахтай

холбоотой дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.1.1.биржийн үйл ажиллагааг зохицуулах асуудлаар

Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах, түүний үйл

ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

16.1.2.биржийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг

холбогдох этгээдээс авах.

16.2.Биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох

журмыг батална.

17 дугаар зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрх

17.1.Биржийн үйл ажиллагаанд төрөөс тавих хяналт,

зохицуулалтыг хэрэгжүүлэгч байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/ байна.

17.2.Хороо нь биржийн үйл ажиллагаатай холбогдуулан дараах

бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.2.1.энэ хуулийн 16.1.1-д заасан эрх; 17.2.2.биржийн үйлчилгээний хураамжийг биржээс

ирүүлсэн санал, судалгааг харгалзан тогтоох;

17.2.3.биржийн болон биржийн арилжааны зуучлагч

/брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдэд тавигдах нөхцөл, шаардлагыг тогтоосон журам батлах;

17.2.4.бирж болон биржийн арилжааны зуучлагч

/брокер/-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үйл ажиллагаанд хяналт тавих журмыг батлах;

17.2.5.биржийн арилжаа төлбөр, тооцоо хийх ерөнхий

журмыг батлах;

17.2.6.биржийн зах зээлд оролцогчдын үйлчилгээний

төлбөр, хураамжийг тухайн оролцогчдын саналыг харгалзан тогтоох.

17.3.Хороо нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагатай хамтран биржийн арилжааны болон ханшийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах, мэдээллийг нийтэд хүргэх журам батална.

17.4.Бирж, биржийн арилжаанд оролцогч нь Хорооноос гаргасан

шийдвэр, Хорооны улсын байцаагчаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.

ТАВДУГААР БҮЛЭГ

БИРЖИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОГЧ

18 дугаар зүйл.Биржийн арилжаанд оролцогч

18.1.Брокер нь биржид гишүүнчлэлтэй Монгол Улсын хуулийн

этгээд байна.

18.2.Брокер нь энэ хуулийн 19 дүгээр зүйлд зааснаас гадна доор

дурдсан эрхтэй:

18.2.1.биржийн арилжаанд оролцогчийн захиалга, түүний

биелэлтийг зохих журмын дагуу баталгаажуулах;

18.2.2.холбогдох журмын дагуу биржийн арилжаанд

оролцогчийн захиалгыг биржид бүртгүүлэх;

18.2.3.биржийн арилжаанд оролцогчийг төлөөлөн

арилжаанд оролцож, хэлцэл хийх;

18.2.4.биржийн арилжаанд оролцох журам, биржээр

арилжаалах бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, биржийн зах зээлд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагын талаар биржийн арилжаанд оролцогчид мэдээлэл өгч, баталгаа гаргуулах;

18.2.5.биржийн үйлчилгээний хураамжийг хугацаанд нь

төлүүлэх;

18.2.6.хууль тогтоомжид заасан бусад эрх.

19 дүгээр зүйл.Биржийн арилжаанд оролцогчийн нийтлэг эрх, үүрэг

19.1.Биржийн арилжаанд оролцогч нь дараах нийтлэг эрх,

үүрэгтэй:

19.1.1.биржээс баталсан дүрэм, журмыг дагаж мөрдөх; 19.1.2.биржийн арилжаанд шударгаар оролцох; 19.1.3.биржээр арилжаалах бүтээгдэхүүний захиалгаа

бүртгүүлэх;

19.1.4.биржийн итгэмжлэгдсэн лабораториос хүлээн

авсан биржээр арилжаалах бүтээгдэхүүний чанар, стандарт, сорьц, тоо хэмжээг үнэн зөв мэдээлэх, бүртгүүлэх;

19.1.5.буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад

хохирол учруулсан бол хохирлыг барагдуулах;

19.1.6.биржийн шаардлагаар биржээр арилжаалах

бүтээгдэхүүний талаар нэмэлт мэдээлэл өгөх;

19.1.7.биржийн арилжаа, үнийн талаар мэдээлэл авах; 19.1.8.биржээс тогтоосон дэнчингийн шаардлагыг

хангаж, арилжаа биелж, хэлцэл хийгдмэгц хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх;

19.1.9.биржийн үйлчилгээний хураамжийг хугацаанд нь

төлөх;

19.1.10.хууль тогтоомжид заасан бусад.

20 дугаар зүйл.Биржийн арилжаанд оролцогчид хориглох зүйл

20.1.Биржийн арилжаанд оролцогч дараах үйл ажиллагаа

явуулахыг хориглоно:

20.1.1.арилжаанд оролцогч бусад этгээдийн нэр хүндийг

гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах, бусдыг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх;

20.1.2.үгсэн хуйвалдах, харилцан тохиролцох замаар

биржээр арилжаалах бүтээгдэхүүний үнийг зохиомлоор тогтоох, зах зээлийг урвуулан ашиглах зорилготой аливаа үйлдэл хийх;

20.1.3.хууль тогтоомжоор хориглосон бусад.

21 дүгээр зүйл.Бирж, түүний ажилтанд хориглох зүйл

21.1.Бирж нь өөрийн нэрийн өмнөөс болон бусад оролцогчийн

нэрийн өмнөөс биржийн арилжаанд оролцохыг хориглоно.

21.2.Биржийн ажилтан дараах үйл ажиллагаа явуулахыг

хориглоно:

21.2.1.биржийн арилжаанд оролцох; 21.2.2.биржийн арилжааны брокерын компани байгуулах,

түүнд хувьцаа эзэмших;

21.2.3.биржийн арилжаанд оролцогчийн арилжааны

нууцыг агуулсан мэдээ, мэдээллийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад тараах, задруулах;

21.2.4.биржийн арилжааны брокертой үгсэн хуйвалдаж

биржийн арилжааг хууль бусаар явуулах;

21.2.5.биржийн арилжааны үнэ ханшид нөлөөлж болох

мэдээллийг орхигдуулах, нуун дарагдуулах, зохих журмын дагуу мэдээлэл өгөхөөс татгалзах;

21.2.6.ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө бусдаас

урамшуулал, мөнгөн шагнал, шан харамж авах;

21.2.7.биржийн арилжаанд оролцогчийг арилжаанд

оролцуулахгүй байх, үнэ ханшид нөлөөлөх зорилгоор бодит бус, төөрөгдүүлсэн, эсхүл хуурамч мэдэгдэл, амлалт, таамаг гаргах, нийтлэх, чухал үйл баримтыг нуун дарагдуулах, бодит үйл баримтын талаар худал мэдэгдэл хийх замаар хэлцлийн нөгөө талыг төөрөгдүүлсэн, эсхүл тодорхой арга, хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан хэлцлийн нөгөө тал болох этгээдийг төөрөгдүүлэх үйлдэл, эс үйлдэхүй гаргах.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ

22 дугаар зүйл.Биржийн үйл ажиллагаанд тавих хяналт

22.1.Биржийн үйл ажиллагаа болон арилжааны явцад тавих

хяналт нь Хорооны хяналт, дотоод хяналт болон хөндлөнгийн санхүүгийн хяналт гэсэн хэлбэртэй байна.

22.2.Биржийн гүйцэтгэх удирдлага болон Төлөөлөн удирдах

зөвлөлөөс томилогдсон дотоод аудитын алба нь биржийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

22.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хорооноос сонгосон

хараат бус аудитын байгууллага биржийн жилийн санхүүгийн тайланд аудит хийж, дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэж, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн

хамт биржийн цахим хуудсаар дамжуулан ажлын 10 өдрийн хугацаанд нийтэд мэдээлнэ.

22.4.Бирж, биржийн арилжаанд оролцогч брокер нь биржийн

хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагыг ханган ажиллаж байгаа эсэхэд Хорооноос хяналт тавина.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД

23 дугаар зүйл.Биржийн үйл ажиллагаатай холбогдсон

маргааныг шийдвэрлэх

23.1.Бирж нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд

биржийн арилжаанд оролцогч хооронд үүссэн маргааныг хянан

шийдвэрлэх эрх бүхий уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дэргэдэх маргаан таслах зөвлөл /цаашид “маргаан таслах зөвлөл” гэх/-тэй байх бөгөөд маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг биржийн төлөөлөн удирдах зөвлөл батална.

23.2.Биржийн арилжаанд оролцогч нь биржийн арилжаатай

холбоотой гомдлоо арилжаа хийгдсэнээс хойш 30 хоногийн дотор маргаан таслах зөвлөлд гаргана.

23.3.Маргаан таслах зөвлөл энэ хуулийн 23.2-т заасан гомдлыг

хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

23.3.1.гомдлын шаардлагыг хангах; 23.3.2.гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох; 23.3.3.гомдлын хүрээнд арилжааны шийдвэрт өөрчлөлт

оруулах.

23.4.Биржийн арилжаанд оролцогч нь маргаан таслах зөвлөлийн

шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

24 дүгээр зүйл.Маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх

24.1.Арбитрын хэлэлцээртэй бол биржийн арилжаанд оролцогчийн

хооронд гарсан маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.

24.2.Энэ хуулийн 24.1-д заасны дагуу маргааныг арбитрын

журмаар шийдвэрлэх тохиолдолд энэ хуулийн 23 дугаар зүйл хамаарахгүй.

25 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

25.1.Энэ хуулийг зөрчсөн төрийн албан тушаалтны үйлдэл нь гэмт

хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд9 заасан хариуцлага хүлээлгэнэ.

25.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль10,

эсхүл Зөрчлийн тухай хуульд11 заасан хариуцлага хүлээлгэнэ.

26 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

26.1.Энэ хуулийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн

дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

9 Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 10 Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 7 дугаарт нийтлэгдсэн. 11 Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.

Moehgo& Folo_ oa HeolI

᠒᠐᠒᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠣᠭᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠓᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋

ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ

ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ

᠑ ᠳ᠋ᠣᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ

᠑᠂᠑᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠨᠢ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋

ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦ ᠶ᠋ᠢ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠷᢈᠡ ᠠᠰᠢᠭ ᠢ᠋

ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ

᠒᠂᠑᠂ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠨᠢ

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠑ ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠠᠤᠯᠢ᠒ ᠂ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠓ ᠂ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠔ ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ

ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠕ ᠂ ᠤᠢᠨᠡᠳᠣ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠖ ᠂

ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠗ ᠡᠨᠡ

ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠠᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤᠳ

ᠠᠻᠲ ᠡᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃

᠒᠂᠒᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ

ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶ ᠡ

᠓᠂᠑᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠂

ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠔ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ

᠔᠂᠑᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠤᠳᠬ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ:

᠔᠂᠑᠂᠑᠂« ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ » ᢉᠡᠵᠦ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠡᠻᠰᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ

ᠪᠦᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠲᠠᠢ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠴᠣᠭᠴᠠ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ;

᠔᠂᠑᠂᠒᠂« ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ » ᢉᠡᠵᠦ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠵᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠴᠢ᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ

ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋;

᠔᠂᠑᠂᠓᠂« ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠵᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠴᠢ /ᠪᠷᠣᠻᠧᠷ/ » ᢉᠡᠵᠦ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ

ᠪᠢᠷᠵᠢ ᠳ᠋ᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ ᠲᠡᠢ᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋;

᠔᠂᠑᠂᠔᠂« ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠵᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠴᠢ /ᠪᠷᠣᠻᠧᠷ/᠆ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ » ᢉᠡᠵᠦ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋

ᠪᠦᠰᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠡᠴᠡ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;

᠔᠂᠑᠂᠕᠂« ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠨᠴᠢᠩ » ᢉᠡᠵᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠦᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠪᠦᠯᠭᠠᠨ

ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠩᠻᠢ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ;

᠔᠂᠑᠂᠖᠂ « ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ » ᢉᠡᠵᠦ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠯᠠᠪᠦᠷᠠᠲ᠋ᠣᠷᠢ᠂

ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠵᠠᠭᠤᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠵᠡᠷᢉᠡ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠭᠤᠳ ᠪᠦᠯᠤᠨ ᠰᠢᠭᠤᠳ ᠪᠦᠰᠤ ᠪᠠᠷ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠠᠯᠢᠪᠠ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋;

᠔᠂᠑᠂᠗᠂« ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ » ᢉᠡᠵᠦ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠ

ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋;

᠔᠂᠑᠂᠘᠂« ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦᠯ » ᢉᠡᠵᠦ ᠰᠫᠤᠲ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᠹᠣᠷᠧᠠᠷᠳ᠋ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᠫᠢᠶᠣᠴᠧᠷᠰ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠫᠼᠢᠤᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ;

᠔᠂᠑᠂᠙᠂« ᠣᠫᠼᠢᠤᠨ ᢉᠡᠷ ᠡ » ᢉᠡᠵᠦ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠑᠐᠆ ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋;

᠔᠂᠑᠂᠑᠐᠂« ᠰᠫᠤᠲ ᢉᠡᠷ ᠡ » ᢉᠡᠵᠦ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠰᠢᠭᠤᠳ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ;

᠔᠂᠑᠂᠑᠑᠂ « ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ » ᢉᠡᠵᠦ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠩᢉᠢᠯᠠᠭᠳᠠᠬᠤ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠬᠤ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠳᠡᠷ᠂ ᠪᠠᠶᠠᠵᠢᠮᠠᠯ᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋;

᠔᠂᠑᠂᠑᠒᠂« ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠪᠢᠷᠵᠢ » /ᠴᠢᠨᠡᠭᠰᠢᠳᠠ « ᠪᠢᠷᠵᠢ » ᢉᠡᢈᠦ/ ᢉᠡᠵᠦ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ

ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠳᠡᠳᠡᠢ᠂ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠬᠠᠷᠠᠭᠠᠲᠤ ᠪᠦᠰᠤ᠂ ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ

ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᠢ᠋ ᠵᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠬᠤ᠂ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠕᠂᠑ ᠆ ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋;

᠔᠂᠑᠂᠑᠓᠂« ᠹᠢᠶᠣᠴᠧᠷᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ » ᢉᠡᠵᠦ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠑᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋;

᠔᠂᠑᠂᠑᠔᠂ « ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ » ᢉᠡᠵᠦ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ

ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;

᠔᠂᠑᠂᠑᠕᠂« ᠹᠣᠷᠧᠡᠷᠳ᠋ ᢉᠡᠷ ᠡ » ᢉᠡᠵᠦ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ᠂ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ

ᠪᠠᠶᠡᠲᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ᠃

ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ

᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ

᠕᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠨᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠕᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠡᠳᠡᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋ ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ:

᠕᠂᠒᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡᢈᠢ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠠᠣᠢᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ᠂

ᠡᢉᠦᠷᢉᠡ;

᠕᠂᠒᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡᢈᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠃

᠕᠂᠓᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠨᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠡᠭᠡᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠶᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠮᠥᠷᠳᠡᠵᠦ᠂ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠳᠡᠳ᠋ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:

᠕᠂᠓᠂᠑᠂ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ᠂ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠪᠦᠯᠤᠨ ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠫᠷᠣᢉᠷᠡᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ᠂ ᠠᠭᠤᠯᠠ

ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠕᠂᠓᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠧᠷᠮᠢᠨᠠᠯ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠯᠣᢉᠢᠰᠲ᠋ᠢᠻ ᠤ᠋ᠨ

ᠲᠥᠪ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠯᠠᠪᠦᠷᠠᠲ᠋ᠤᠷᠢ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠕᠂᠓᠂᠓᠂ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠤᠴᠠᠷᠠᠵᠤ ᠪᠦᠯᠵᠤᠰᠢ ᠣᠢᢉᠡᠢ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠶ᠋ᠢᠡᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ

ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃

᠕᠂᠔᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠕᠂᠕᠂« ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠪᠢᠷᠵᠢ » ᢉᠡᠰᠡᠨ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠪᢈᠡᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠣᠨᠤᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠨᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠪᠦᢉᠡᠳ ᠪᠦᠰᠤᠳ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠣᠨᠤᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃

᠕᠂᠖᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠨᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠣᠢᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠣᠢᢉᠡᠢ᠃

᠕᠂᠗᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠳᠠᠬᠤ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠓᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠧᠷᠮᠢᠨᠠᠯ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠯᠣᢉᠢᠰᠲ᠋ᠢᠻ ᠤ᠋ᠨ

ᠲᠥᠪ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠯᠠᠪᠦᠷᠠᠲ᠋ᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠢᠷᠵᠢ ᠨᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠵᠦ᠂ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠣᠯᠭᠣᠭᠰᠡᠨ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠡᠭᠡᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃

᠕᠂᠘᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠔᠂᠑᠂᠑᠑- ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ

ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᠯ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ

᠖᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠠᠷᠢᠬᠤ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠴᠢᠯᠦᢉᠡᠲᠦ ᠴᠠᠭ ᠲᠤ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ

ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠖᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠨᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠪᠢ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ

᠗᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠶᠢᠰᠦᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠥᠷᠪᠠ ᠨᠢ ᠬᠠᠷᠠᠭᠠᠲᠤ ᠪᠦᠰᠤ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠗᠂᠒᠂ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠢ᠋ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢᠳ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠳᠡᠳᠡᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠓ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ

ᠲᠣᠮᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠢ᠋ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠤᠯᠠᠷᠢᠭᠤᠯᠤᠨ

ᠲᠣᠮᠢᠯᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠗᠂᠓᠂ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠶᠢᠯᠦᠩᢈᠢ ᠣᠯᠠᠩᢈᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠲᠣᠮᠢᠯᠠᠨ ᠠ᠃

᠗᠂᠔᠂ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠕᠐᠆ ᠡᠴᠠ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ

ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃

᠗᠂᠕᠂ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:

᠗᠂᠕᠂᠑᠂ ᠵᠢᢉᠡᠯᠡ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᢈᠦᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᢈᠡᠲᠦᠷᠡᢉᠰᠡᠨ ᠠᠯᠢᠪᠠ ᠥᠷᠢ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠗᠂᠕᠂᠒᠂ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ᠂ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ ᠠ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠲᠠᠢ᠂ ᠤᠭ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠕᠆ᠡᠴᠠ

ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠣᠢᢉᠡᠢ ᠵᠢᠯ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠳᠤᠯᠭ ᠠ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠗᠂᠕᠂᠓᠂ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠯ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠗᠂᠕᠂᠔᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠬᠠᠰᠢᠳᠠᠭ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠗᠂᠕᠂᠕᠂ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠨᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠳᠠᠮᠫᠤᠤᠷᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᠳᠠᠪᠦᠷᠢ

ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠨᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠠᠯᠢᠪᠠ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠯᠠᠭ ᠠ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠦᠯᠬᠤ ᠨᠢ ᠨᠣᠲᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠗᠂᠕᠂᠖᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᠳᠡᢉ ᠪᠦᠰᠤᠳ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ

ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠪᠦᠰᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠗᠂᠕᠂᠗᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᢈᠦᠴᠦᠨ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠦᠯᠬᠤ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠡᠷᢈᠡ

ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᠴᠦᠨ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠦᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓ ᠵᠢᠯ ᠥᠩᢉᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠗᠂᠕᠂᠘᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᠳᠡᢉ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠶ᠋ᠢᠡᠷ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᠯ ᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓ ᠵᠢᠯ ᠥᠩᢉᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃

᠗᠂᠖᠂ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠷᠠᠭᠠᠲᠤ ᠪᠦᠰᠤ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠕᠂ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠙᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ

ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:

᠗᠂᠖᠂᠑᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠩᢈᠢᠨᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠬᠠᠰᠢᠳᠠᠭ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠰᠡᢉᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠕ ᠵᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠬᠠᠰᠢᠵᠤ

ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠤᠢᢉᠡᠢ;

᠗᠂᠖᠂᠒᠂ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠪᠦᠰᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠗᠂᠖᠂᠓᠂ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠕ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠩ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ

ᠬᠠᠮᠲᠤ ᠡᠵᠡᠮᠰᠢᠳᠡᢉ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃

᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠤᠳᠣᠷᠢᠳᠣᠯᠭ ᠡ

᠘᠂᠑᠂ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠦᠷ ᠲᠤᠲᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠘᠂᠒᠂ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠵᠠᢈᠢᠷᠤᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠘᠂᠓᠂ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠵᠠᢈᠢᠷᠤᠯ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠯ ᠤ᠋ᠳ ᠢ᠋ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠳᠡᠳᠡᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠰᠣᠩᠭᠤᠵᠤ᠂ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠡᠴᠡ

ᠲᠣᠮᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

᠘᠂᠔᠂ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠵᠠᢈᠢᠷᠤᠯ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:

᠘᠂᠔᠂᠑᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠲᠠᠢ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠕᠆ᠡᠴᠠ

ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠤᠢᢉᠡᠢ ᠵᠢᠯ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠳᠤᠯᠭ ᠠ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠘᠂᠔᠂᠒᠂ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠃

᠘᠂᠕᠂ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠘᠂᠕᠂᠑᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠵᠢᠷᠤᠮ᠂

ᠵᠢᠭᠠᠪᠦᠷᠢ᠂ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠦᠣ᠂ ᠰᠢᠮᠡᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;

᠘᠂᠕᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭ ᠠ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠡᠳᠡᠢ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ᠂

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;

᠘᠂᠕᠂᠓᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ;

᠘᠂᠕᠂᠔᠂ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠘᠂᠕᠂᠕᠂ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠣᠯᠭᠤᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ᠂ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠘᠂᠕᠂᠖᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠴᠠᠯᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠰᠦᠯᠵᠢᠶ ᠡ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠲᠠᠢ ᢈᠦᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠴᠤᠴᠠᠯᠠᠬᠤ᠂

ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ᠂ ᢈᠦᠩᢉᠡᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠰᠠᢈᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠳᢈᠡᠯ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠘᠂᠕᠂᠗᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠡᠴᠡ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠨ ᠠᠪᠬᠤ᠂ ᠲᠡᠳᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ

ᠲᠡᠩᠴᠡᠯ ᠲᠡᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠬᠤ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠷᠢᠴᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠦᠷ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠬᠤ᠃

᠘᠂᠖᠂ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠡ:

᠘᠂᠖᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠤᠮᠳᠠ᠂ ᠤᠷᠲᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ᠂ ᠪᠢᠽᠢᠨᠧᠰ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠘᠂᠖᠂᠒᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᢈᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠲᠤ ᠶ᠋ᠢ ᠰᠠᢈᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠴᠤ

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠘᠂᠖᠂᠓᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠨᠦᢉᠦᠳ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠢ ᠡᠵᠡᠮᠰᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠘᠂᠖᠂᠔᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠢᢈᠦ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;

᠘᠂᠖᠂᠕᠂ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠯᠤᠨ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;

᠘᠂᠖᠂᠖᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᢈᠦᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠘᠂᠖᠂᠗᠂ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠡᠳᠡᠢ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠵᠢᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠘᠂᠖᠂᠘᠂ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋

ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;

᠘᠂᠖᠂᠙᠂ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠴᠠᠭ ᠲᠤᠬᠠᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠢ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ᠂

ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠨ ᠵᠥᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠬᠤ;

᠘᠂᠖᠂᠑᠐᠂ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠴᠢᠨᠡᠭᠰᠢᠳᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪ

ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠘᠂᠖᠂᠑᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᠳᠠᠪᠦᠷᠢ᠂ ᠨᠡᠷ ᠡ ᢈᠦᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ

ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠬᠤ;

᠘᠂᠖᠂᠑᠒᠂ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯᠲᠠᠢ ᠨᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢈᠦ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠘᠂᠖᠂᠑᠓᠂ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠠᠵᠢᠯ ᠶ᠋ᠢᠡᠨ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ;

᠘᠂᠖᠂᠑᠔᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠠᠵᠢᠯ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠨ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠤᠢᢉᠡᠢ

ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠘᠂᠖᠂᠑᠕᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ ᠶᠠᠪᠦᠴᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠃

᠘᠂᠗᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠨᠢ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠷᠠᠮᠵᠢ ᠲᠠᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠙ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠙᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠙᠂᠑᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠙᠂᠑᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ;

᠙᠂᠑᠂᠓᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ᠂ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠲᠣᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠴᠢᠨᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠙᠂᠑᠂᠔᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠢᠯᠲᠡ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ;

᠙᠂᠑᠂᠕᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨ ᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠳᠡᠳᠡᠢ᠂ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠷᠯᠠᠬᠤ;

᠙᠂᠑᠂᠖᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠦᠨ ᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠲᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪ ᠢ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ;

᠙᠂᠑᠂᠗᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠙᠂᠑᠂᠘᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠠᠰᠢᠭ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠶᠠᠪᠦᠴᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠢᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᠲᠡᠢ

ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡᢈᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠙᠂᠑᠂᠙᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠣᠯᠭᠣᠬᠣ;

᠙᠂᠑᠂᠑᠐᠂ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠙᠂᠑᠂᠑᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠪᠠᠷ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ᠂ ᠲᠥᠷᠦᠯ᠂

ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠲᠣᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠭ ᠠ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;

᠙᠂᠑᠂᠑᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠶᠠᠪᠦᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠵᠣᢈᠢᠶᠠᠮᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠦᠨ ᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠦᢉᠡᠰᠡᠨ ᠬᠤᠤᠪᠢᠯᠳᠤᠬᠤ ᠣᠷᠤᠯᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢ

ᠤᠷᠪᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᢈᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠡᠰᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠬᠤ;

᠙᠂᠑᠂᠑᠓᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠧᠷᠮᠢᠨᠠᠯ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠯᠣᢉᠢᠰᠲ᠋ᠢᠻ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠯᠠᠪᠦᠷᠠᠲ᠋ᠤᠷᠢ ᠳ᠋ᠤ

ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠣᠯᠭᠣᠬᠣ᠂ ᠴᠤᠴᠠᠯᠠᠬᠤ;

᠙᠂᠑᠂᠑᠔᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠦᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠪᠦᠯᠭᠠᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠬᠤ

ᠳᠡᠨᠴᠢᠩ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ᠂ ᠮᠥᠷᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠙᠂᠑᠂᠑᠕᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠴᠢᠨᠠᠷ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠩᢉᠢᠯᠠᠵᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠡᠲᠦ

ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠭᠠᠷᠭᠠᠨ᠂ ᠰᠠᠷ ᠠ ᠪᠦᠷᠢ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ᠃

᠙᠂᠒᠂ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠲᠡᠢ

ᠬᠣᠯᠪᠦᠭᠡᠳᠡᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠮᠥᠷᠳᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠙᠂᠒᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠭᠠᠷᠤᠯ ᠡᢉᠦᠰᠦᠯ᠂ ᠴᠢᠨᠠᠷ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠙᠂᠒᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠴᠢᠨᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠙᠂᠒᠂᠓᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;

᠙᠂᠒᠂᠔᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠙᠂᠒᠂᠕᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠩᠰᠢ ᠲᠣᠭᠲᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;

᠙᠂᠒᠂᠖᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠳ᠋ᠦ ᠡᢉᠦᠰᠦᢉᠰᠡᠨ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠳᠡᠨᠴᠢᠩ ᠦ᠋ᠨ

ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠙᠂᠒᠂᠗᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;

᠙᠂᠒᠂᠘᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠠᠩᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ;

᠙᠂᠒᠂᠙᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠧᠷᠮᠢᠨᠠᠯ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠯᠣᢉᠢᠰᠲ᠋ᠢᠻ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠯᠠᠪᠦᠷᠠᠲ᠋ᠤᠷᠢ ᠳ᠋ᠤ

ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠣᠯᠭᠣᠬᠣ;

᠙᠂᠒᠂᠑᠐᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠯᠢᠶᠡᠵᠦ ᠠᠪᠬᠤ᠂ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠡᠷᢉᠡ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠙᠂᠒᠂᠑᠑᠂ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠃

ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ

᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ

᠑᠐᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠢ᠋ ᢉᠧᠣᠯᠤᢉᠢ᠂ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠐᠂᠒᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠲᠦ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ

ᠪᠦᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠵᠠᠪᠠᠯ ᠠᠷᠠᠯᠵᠢᠨ ᠠ᠃

᠑᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ

᠑᠑᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠒᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠑᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠨ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠑᠑᠂᠒᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠯ ᠬᠠᠩᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠡᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠵᠤ᠂ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᢈᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠑᠂᠒᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠶᠠᠪᠦᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠡᢉᠦᠰᠦᢉᠰᠡᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠦᠷ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠬᠤ᠂

ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠭᠠᠬᠤ;

᠑᠑᠂᠒᠂᠓᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠮᠥᠷᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠃

᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ

᠑᠒᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ:

᠑᠒᠂᠑᠂᠑᠂ ᠰᠫᠤᠲ ᢉᠡᠷ ᠡ;

᠑᠒᠂᠑᠂᠒᠂ ᠹᠣᠷᠧᠠᠷᠳ᠋ ᢉᠡᠷ ᠡ;

᠑᠒᠂᠑᠂᠓᠂ ᠹᠢᠶᠣᠴᠧᠷᠰ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ;

᠑᠒᠂᠑᠂᠔᠂ ᠣᠫᠼᠢᠤᠨ ᢉᠡᠷ ᠡ᠃

᠑᠒᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᢈᠢᢉᠳᠡᠵᠦ᠂ ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠰᠡᠨ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃

᠑᠒᠂᠓᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠶᠠᠪᠦᠴᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠢᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠒᠂᠑᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠑᠒᠂᠔᠂ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠷᠤᠻᠧᠷ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠠ᠃

᠑᠒᠂᠕᠂ ᠪᠢᠷᠵᠢ᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠷᠣᠻᠧᠷ ᠨᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠠᠷᢈᠢᠧ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠦᠲᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘ ᠳᠠᠭᠠᠭᠤ

ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠵᠦ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠒᠂᠖᠂ ᠰᠫᠤᠲ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠨᠢ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠲᠧᠷᠮᠢᠨᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠵᠤ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠴᠢᠨᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ

᠑᠓᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠪᠠᠷ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠴᠢᠨᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠢᠷᠵᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠓᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠨᠢ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠡᠲᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠳ᠋ᠣ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠤᠭ

ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠯᠴᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ᠃

᠑᠓᠂᠓᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠨᠢ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠦᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠳ᠋ᠣ ᠨᠡᠶᠢᠴᠡᠵᠦ

ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠡᠰᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠢᠷᠵᠢ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠨ ᠠ᠃

᠑᠔ ᠳ᠋ᠣᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠦᠨ ᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ

᠑᠔᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠯᠢ ᠵᠠᠯᠭᠠᠭ ᠠ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠭᠤᠮᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠠᠷᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠔᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠦᠨ ᠡ ᠨᠢ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨ ᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠲᠡᢉᠰᠢ᠂ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ᠂ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠢᠯᠲᠡ᠂

ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠡ᠃

᠑᠔᠂᠓᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠶᠠᠪᠦᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠪᠢᠷᠵᠢ ᠡᠴᠡ ᠵᠠᠷᠯᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠶ᠋ᠢᠡᠷ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨ ᠡ ᠲᠣᠭᠲᠠᠨ ᠠ᠃

᠑᠔᠂᠔᠂ ᢈᠦᠴᠦᠨ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ᠂ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠦᠰᠤ ᢉᠡᠵᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠡᠴᠡ ᠭᠠᠳᠠᠭᠤᠷ ᢈᠢᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠦᠨ ᠡ ᢉᠡᠵᠦ ᠦᠵᠡᢈᠦ ᠣᠢᢉᠡᠢ᠃

᠑᠔᠂᠕᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᠵᠦ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠨ ᠠ:

᠑᠔᠂᠕᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠭᠲᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ᠂ ᠳᠣᠭᠤᠳᠤ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ ᠡᠴᠠ ᠳᠠᠪᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠩᠰᠢ ᠪᠠᠷ ᠨᠢᢉᠡ

ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ᠂ ᠢᠵᠢᠯ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠪᠠᠷ ᠨᠢᢉᠡᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠠᠭ ᠠ ᠥᢉᢉᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠠᠯᠢᠪᠠ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯᠴᠠᠭ ᠠ

ᢈᠢᢉᠰᠡᠨ;

᠑᠔᠂᠕᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᠢᠯᠲᠡ᠂ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ

ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠬᠤᠳᠠᠯ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠲᠠᠷᠠᠭᠠᠭᠰᠠᠨ;

᠑᠔᠂᠕᠂᠓᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠪᠠᠷ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠨᠢ ᠪᠦᠳᠠᠲᠠᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠡ ᠤᠢᢉᠡᠢ ᠬᠠᠭᠤᠷᠮᠠᠴᠢ ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᢈᠢᢉᠰᠡᠨ;

᠑᠔᠂᠕᠂᠔᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠯᠭᠠᠭᠴᠢ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋

ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᠵᠦ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠤᠷᠪᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ᠃

᠑᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ᠂ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭ ᠠ

᠑᠕᠂᠑᠂ ᠹᠢᠶᠦᠴᠧᠷᠰ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠫᠼᠢᠣᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ᠂ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠑᠕᠂᠒᠂ ᠰᠫᠤᠲ ᠪᠦᠯᠤᠨ ᠹᠣᠷᠧᠡᠷᠳ᠋ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠩᠻᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠦᠨᠡᠲᠦ

ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠑᠕᠂᠓᠂ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠢᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ

ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠕᠂᠔᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠨᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠥᠪᠠᠷ ᠶ᠋ᠢᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ

ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

ᠳᠥᠷᠪᠠᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ

᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ

᠑᠖᠂᠑᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠡᠳᠡᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠑᠖᠂᠑᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠂

ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠖᠂᠑᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠡᠳᠡᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠠᠪᠬᠤ᠃

᠑᠖᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠡᠻᠰᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ

᠑᠗᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ

ᠬᠣᠷᠢᠶ ᠠ /ᠴᠢᠨᠡᠭᠰᠢᠳᠠ « ᠬᠣᠷᠢᠶ ᠠ» ᢉᠡᢈᠦ/ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠗᠂᠒᠂ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠨᠢ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠑᠗᠂᠒᠂᠑᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠂᠑᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ;

᠑᠗᠂᠒᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠤᠷᠢᠶᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠢᠷᠵᠢ ᠡᠴᠡ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠨᠠᠯ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ;

᠑᠗᠂᠒᠂᠓᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠵᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠴᠢ /ᠪᠷᠣᠻᠧᠷ/᠆ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ

ᢈᠦᠰᠡᢉᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;

᠑᠗᠂᠒᠂᠔᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠵᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠴᠢ /ᠪᠷᠣᠻᠧᠷ/᠆ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;

᠑᠗᠂᠒᠂᠕᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ᠂ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭ ᠠ ᢈᠢᢈᠦ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;

᠑᠗᠂᠒᠂᠖᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ᠂ ᠬᠤᠷᠢᠶᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ

ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠃

᠑᠗᠂᠓᠂ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠨᠢ ᢉᠧᠣᠯᠣᢉᠢ᠂ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠠᠩᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠷᢈᠡᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠗᠂᠔᠂ ᠪᠢᠷᠵᠢ᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ᠂ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᠥᢉᢉᠦᢉᠰᠡᠨ

ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ᠃

ᠲᠠᠪᠦᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ

᠑᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ

᠑᠘᠂᠑᠂ ᠪᠷᠤᠻᠧᠷ ᠨᠢ ᠪᠢᠷᠵᠢ ᠳ᠋ᠦ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠘᠂᠒᠂ ᠪᠷᠣᠻᠧᠷ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠙ ᠳ᠋ᠣᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ:

᠑᠘᠂᠒᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠠᠭ ᠠ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠘᠂᠒᠂᠒᠂ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠢᠷᠵᠢ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠘᠂᠒᠂᠓᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᢈᠢᢈᠦ;

᠑᠘᠂᠒᠂᠔᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠠᠬ ᠠ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠥᢉᠴᠦ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ

ᠭᠡᠷᠭᠡᠭᠣᠯᠬᠣ;

᠑᠘᠂᠒᠂᠕᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠤᠷᠢᠶᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠢ ᠲᠥᠯᠦᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠘᠂᠒᠂᠖᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠡᠷᢈᠡ᠃

᠑᠙ ᠳ᠋ᠣᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ

᠑᠙᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ:

᠑᠙᠂᠑᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠡᠴᠡ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ;

᠑᠙᠂᠑᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᠪᠠᠷ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ;

᠑᠙᠂᠑᠂᠓᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠙᠂᠑᠂᠔᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠯᠠᠪᠦᠷᠠᠲ᠋ᠤᠷᠢ ᠡᠴᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠴᠢᠨᠠᠷ᠂

ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠂ ᠰᠣᠷᠢᠴᠠ᠂ ᠲᠣᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠡᠨ ᠵᠥᠪ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠙᠂᠑᠂᠕᠂ ᠪᠦᠷᠤᠭᠤ ᠲᠠᠢ ᠦᠢᠯᠡᠳᠦᠯ᠂ ᠡᠰᠡ ᠤᠶᠢᠯᠡᠳᢈᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠲᠤ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠷᠠᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠙᠂᠑᠂᠖᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠥᢉᢈᠦ;

᠑᠙᠂᠑᠂᠗᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ᠂ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠠᠪᠬᠤ;

᠑᠙᠂᠑᠂᠘᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠡᠴᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳᠡᠨᠴᠢᠩ ᠦ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ᠂ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠪᠠᠶᠡᠯᠡᠵᠦ᠂ ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᢈᠢᢉᠳᠡᠮᠡᢉᠴᠡ ᢈᠦᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ

ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠢ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠙᠂᠑᠂᠙᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠤᠷᠢᠶᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠢ ᠲᠥᠯᠦᢈᠦ;

᠑᠙᠂᠑᠂᠑᠐᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ᠃

᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠣ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠬᠤ ᠵᠦᠶᠢᠯ

᠒᠐᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ:

᠒᠐᠂᠑᠂᠑᠂ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠪᠦᠰᠤᠳ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ ᢈᠦᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠭᠤᠲᠤᠭᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᢉᠴᠢ ᠪᠠᠨ ᠠᠯᠳᠠᠭᠳᠠᠯ ᠳ᠋ᠤ

ᠣᠷᠤᠭᠤᠯᠵᠤ ᠪᠦᠯᠬᠤᠶᠢᠴᠠ ᠬᠤᠳᠠᠯ᠂ ᠵᠥᠷᠢᢉᠦᠦ ᠲᠡᠢ ᠪᠦᠶᠤ ᠭᠤᠶᠢᠪᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡ ᠲᠠᠷᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠢ᠋ ᠲᠥᢉᠡᠷᠢᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠬᠠᠭᠤᠷᠴᠤ ᠮᠡᢈᠡᠯᠡᢈᠦ;

᠒᠐᠂᠑᠂᠒᠂ ᠦᢉᠡᠰᠡᠨ ᠬᠤᠤᠪᠢᠯᠳᠤᠬᠤ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯᠴᠠᠬᠤ ᠵᠠᠮ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠮᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠤᠷᠪᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠠᠯᠢᠪᠠ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᢈᠢᢈᠦ;

᠒᠐᠂᠑᠂᠓᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ᠃

᠒᠑ ᠳ᠋ᠣᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠪᠢᠷᠵᠢ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠬᠤ ᠵᠦᠶᠢᠯ

᠒᠑᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠨᠢ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠡᠴᠡ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠡᠴᠡ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ

ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃

᠒᠑᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ:

᠒᠑᠂᠒᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ;

᠒᠑᠂᠒᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠪᠷᠤᠻᠧᠷ ᠤ᠋ᠨ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ;

᠒᠑᠂᠒᠂᠓᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᠭᠤᠴᠠ ᠶ᠋ᠢ ᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭ

ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠲᠤ ᠲᠠᠷᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠵᠠᠳᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ;

᠒᠑᠂᠒᠂᠔᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠪᠷᠤᠻᠧᠷ ᠲᠠᠢ ᠦᢉᠡᠰᠡᠨ ᠬᠤᠤᠪᠢᠯᠳᠤᠵᠤ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠰᠤ ᠪᠠᠷ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ;

᠒᠑᠂᠒᠂᠕᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠦᠨ ᠡ ᠬᠠᠩᠰᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠵᠦ ᠪᠦᠯᠬᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠣᠷᢈᠢᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠨᠢᠭᠤᠨ ᠳᠠᠷᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠵᠣᢈᠢᠬᠤ

ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠥᢉᢈᠦ ᠡᠴᠡ ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠬᠤ;

᠒᠑᠂᠒᠂᠖᠂ ᠠᠵᠢᠯ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠰᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡ ᠪᠦᠰᠤᠳ ᠡᠴᠠ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ᠂ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᠱᠠᠩᠨᠠᠯ᠂ ᠱᠠᠩ ᠬᠠᠷᠠᠮᠵᠢ ᠠᠪᠬᠤ;

᠒᠑᠂᠒᠂᠗᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠣᠢᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠦᠨ ᠡ ᠬᠠᠩᠰᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ

ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠪᠦᠳᠠᠲᠤ ᠪᠦᠰᠤ᠂ ᠲᠥᢉᠡᠷᠢᢉᠳᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠠᠭᠤᠷᠮᠠᠴᠢ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ᠂ ᠠᠮᠠᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠲᠠᠭᠠᠮᠠᠭ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠤᠶᠢᠯᠡ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠢᠭᠤᠨ

ᠳᠠᠷᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠦᠳᠠᠲᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠬᠤᠳᠠᠯ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᢈᠢᢈᠦ ᠵᠠᠮ ᠶ᠋ᠢᠡᠷ ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᢉᠦᢉᠡ ᠲᠠᠯ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᢉᠡᠷᠢᢉᠳᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ

ᠠᠷᠭ ᠠ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᢉᠦᢉᠡ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠦᠯᠬᠤ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠲᠥᢉᠡᠷᠢᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ᠂ ᠡᠰᠡ ᠤᠶᠢᠯᠡᠳᢈᠦᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠃

ᠵᠢᠷᠭᠤᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ

᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ

᠒᠒᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠪᠦᠯᠤᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠶᠠᠪᠦᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠨᠢ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠦᠨᠳᠡᠯᠡᠨ ᠦ᠋

ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᢉᠡᠰᠡᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠒᠒᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠲᠣᠮᠢᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠠᠦᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠨᠢ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠬᠤ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ

ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠒᠒᠂᠓᠂ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠦᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠰᠣᠩᠭᠤᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠠᠭᠠᠲᠤ ᠪᠦᠰᠤ ᠠᠦᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ

ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠠᠦᠳᠢᠲ ᢈᠢᠵᠦ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠬᠤᠷᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠵᠦ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠦᠯᠤᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠤ᠋ ᠬᠠᠮᠲᠤ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠐ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

᠒᠒᠂᠔᠂ ᠪᠢᠷᠵᠢ᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠪᠷᠤᠻᠧᠷ ᠨᠢ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠨ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠡᠰᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠨ ᠠ᠃

ᠳᠣᠯᠤᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ

ᠪᠦᠰᠤᠳ

᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ

᠒᠓᠂᠑᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠨᠢ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠡᢉᠦᠰᠦᢉᠰᠡᠨ

ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡᢈᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ /ᠴᠢᠨᠡᠭᠰᠢᠳᠠ « ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ

ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ » ᢉᠡᢈᠦ/᠆ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ

ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠒᠓᠂᠒᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠡᠳᠡᠢ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᢈᠢᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓᠐

ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠒᠓᠂᠓᠂ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠓᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ

ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠢ ᠨᠢᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ:

᠒᠓᠂᠓᠂᠑᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;

᠒᠓᠂᠓᠂᠒᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᢈᠦ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ;

᠒᠓᠂᠓᠂᠓᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ᠃

᠒᠓᠂᠔᠂ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠡᠰᠡ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠪᠠᠯ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ

ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠒᠔ ᠳ᠋ᠣᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠠᠷᠪᠢᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ

᠒᠔᠂᠑᠂ ᠠᠷᠪᠢᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠡᠷ ᠲᠡᠢ ᠪᠦᠯ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠠᠷᠪᠢᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠶ᠋ᠢᠡᠷ

ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃

᠒᠔᠂᠒᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠔᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠠᠷᠪᠢᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠓

ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠤᠢᢉᠡᠢ᠃

᠒᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ

᠒᠕᠂᠑᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᠨᠢ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ

ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠙ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃

᠒᠕᠂᠒᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᢈᠦᠮᠦᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠑᠐ ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠑᠑ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃

᠒᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠦᠯᠬᠤ

᠒᠖᠂᠑᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠐᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

Төрийн мэдээлэл · 2023 · № 11 (1259)787–821-р хуудас