Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 03
2023 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 20-ны өдөр Дугаар 01 хот
Элчин сайдыг эгүүлэн татах,
тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Армени Улсад суугаа Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайд Дуламсүрэнгийн Давааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Армени Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг томилсугай.
2023 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 27-ны өдөр Дугаар 03 хот
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.9 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 353 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт
хүрсэн Бямбын Мөнхтуяаг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй. МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН