Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай № 05
2023 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 12-ны өдөр Дугаар 05 хот
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай
Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-д
“Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/ Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 -д “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4 шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” гэж тус тус заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв.
Хоёр. Тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага
Иргэний хэргийн танхимаас шүүхийн шийдвэр, практикт үндэслэн
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан саналын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлагатай болох нь дараах байдлаар тогтоогдов. 2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиас
тайлбар гаргах шаардлагатай гэж үзэж буй, тухайлбал шүүхүүд өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байгаа зохицуулалтын практик хэрэглээг судлах зорилгоор Иргэний хэргийн танхимын тэргүүний 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 3/3602 дугаар албан бичгийг Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд хүргүүлж, 35 шүүхээс санал авсны дотор шүүгчийг татгалзан гаргах, шүүгч татгалзан гарах үндэслэл, хүсэлтийг шийдвэрлэх журмыг зохицуулсан хуулийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргуулах саналыг 9 шүүх ирүүлжээ.