Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай № 239
2022 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 23-ны өдөр Дугаар 238 хот
Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 16 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.11 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 312 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1.Мөнхөөгийн Пүрэвсүрэнг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан
тушаалд томилсугай.
2.Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой
холбогдуулан Мөнхөөгийн Пүрэвсүрэнг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
2022 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 23-ны өдөр Дугаар 239 хот
Анхан шатны шүүхийн шүүгчийн
албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 16 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.11 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 335 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Бэлэгтхүүгийн Гэршихбөртэг Дархан-Уул аймаг дахь сум дундын
эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.