Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2023 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 20-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай
хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг:
“6.4.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой эрхээ Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу шилжүүлж болно.”
2/32 дугаар зүйлийн 32.5, 32.6 дахь хэсэг:
“32.5.Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас бусад төрийн өмчит
хуулийн этгээдийн гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг Засгийн газрын шийдвэрээр хөнгөлж, чөлөөлж болно.
32.6.Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого,
төлөвлөлтийн баримт бичигт туссан тохиолдолд ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлж болно.”
2 дугаар зүйл.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай
хуулийн 32 дугаар зүйлийн “32.5, 32.6, 32.7” дахь хэсгийн дугаарыг “32.7, 32.8, 32.9” гэж өөрчилсүгэй.