Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 03
2023 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 03 хот Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын хилээр тарифын бус бусад хязгаарлалттай нэвтрүүлэх бүлэг барааны жагсаалт”-ын 7, 9 дүгээрт “Гаргах” гэсний дараа “, оруулах” гэж нэмсүгэй.
2.Дээрх тогтоолын 2 дугаар хавсралтын 7 дугаарт “Үржлийн мал” гэснийг “Мал” гэж, 9 дүгээрт “Мал, амьтны үр хөврөл, бичил биетний өсгөвөр” гэснийг “Мал, амьтны үр, хөврөл, үржүүлгийн бусад бүтээгдэхүүн” гэж тус тус өөрчилсүгэй.
3.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.