Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1254)
— 648 —

Зөвшөөрлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай

2023 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр хот

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөхөөс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн, Газрын ерөнхий хуулийн, Геодези, зураг зүйн тухай хуулийн, Кадастрын тухай хуулийн, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдтэй холбогдуулан эдгээр хуулиар зохицуулж байгаа зөвшөөрлийн харилцааг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тус тусын хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2023 · № 6 (1254)648-р хуудас