Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1254)
— 610 —

Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2023 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр хот

ХЭМЖИЛ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хэмжил зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 11.3 дахь хэсэг нэмсүгэй:

“11.3.Энэ хуулийн 11.2-т заасан стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу батална.”

2 дугаар зүйл.Хэмжил зүйн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг:

“11.2.Энэ хуулийн 11.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхэд тавих шаардлагыг стандартаар тогтооно.”

2/19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт:

“19.2.4.хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын болон хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийх ажилтны чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхэд тавих шаардлагыг тогтоох стандартыг батлуулж, мөрдүүлэх;”

3 дугаар зүйл.Хэмжил зүйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
«Төрийн мэдээлэл» № 6, 611-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2023 · № 6 (1254)610–611-р хуудас