Хувиргасан амьд организмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2023 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хувиргасан амьд организмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Генетик нөөцийн тухай хууль,” гэсний дараа “Зөвшөөрлийн тухай хууль,” гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Хувиргасан” гэсний өмнө “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.17-д заасан” гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Хувиргасан амьд организмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“6.5.Энэ хуулийн 6.1-д заасан зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан журмын дагуу Үндэсний хорооны дүгнэлтийг үндэслэн 30 хоногийн дотор шийдвэр гаргана.”
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.