Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1254)
— 490 —

Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2023 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр хот

СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Соёлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг:

“38.1.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 6.10-т заасан зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлнэ.”

2/38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэг:

“38.4.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.”

2 дугаар зүйл.Соёлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2023 · № 6 (1254)490-р хуудас