Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1254)
— 424 —

Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр хот ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний нисэхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“13.1.Иргэн, аж ахуйн нэгж иргэний нисэхийн дараах үйл ажиллагааг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ:

13.2.Иргэний нисэхийн олон улсын гэрээг хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн 13.1-д заасан тусгай зөвшөөрөл болон олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн олгох бусад зөвшөөрлийг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Иргэний нисэхийн дүрмийн дагуу олгоно.”

2 дугаар зүйл.Иргэний нисэхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн “ашиглахыг зөвшөөрнө” гэснийг “ашиглана” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн “журмыг” гэснийг “үйл ажиллагааг” гэж, 19.2 дахь хэсгийн “Улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр” гэснийг “Энэ хуулийн 13.1.2-т заасан зөвшөөрөлгүйгээр” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9 дэх заалтыг, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 6, 425-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2023 · № 6 (1254)424–425-р хуудас