Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 45
(762)
— 2463 —

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай № 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 59 хот

Сонгуулийн зарим зардал санхүүжүүлэх тухай

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах ажлын хүрээнд Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардал 2,283.4 сая төгрөгийг Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2012 оны төсвийн багцад туссан Улс төрийн намын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх зориулалт бүхий зардлын үлдэгдлээс санхүүжүүлэхийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга /Ч.Содномцэрэн/-д зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан хөрөнгийг Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д заасан зориулалтаар зарцуулж, тайлагнахыг Сонгуулийн ерөнхий хороо /Ч.Содномцэрэн/-нд даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 60 хот

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Төрийн мэдээлэл · 2012 · № 45 (762)2463-р хуудас