Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
2023 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Гаалийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/139 дүгээр зүйлийн 139.1.7-139.1.17 дахь заалт:
“139.1.7.хугацаа хэтэрсэн татварын өргүй тухай татварын байгууллагын тодорхойлолт;
139.1.8.хугацаа хэтэрсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;
139.1.9.цахим төлбөрийн баримтын системд холбогдсоныг нотлох баримт бичиг;
139.1.10.хариуцлагын даатгалын гэрээ; 139.1.11.барилга байгууламж өмчлөх, газар эзэмших, өмчлөх гэрчилгээ, эсхүл газар, барилга байгууламж өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан түрээсийн гэрээ, газар өмчлөгчийн зөвшөөрөл;
139.1.12.задгай талбайд үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлт;
139.1.13.тухайн аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх удирдлага нь сүүлийн гурван жилийн хугацаанд ял шийтгүүлж байсан эсэх талаарх лавлагаа;
139.1.14.гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас баталсан тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалт;
139.1.15.гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд байршуулах бараа нь шинэлэг, дэвшилтэт техник, технологи болохыг тухайн салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тодорхойлсон албан бичиг;
139.1.16.гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд тухайн талбайд барих байгууламж нь Монгол Улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдол бүхий барилга
байгууламж болохыг тогтоосон, барилга байгууламжийг байгуулах, газар олгох тухай эрх бүхий этгээдийн шийдвэр;
139.1.17.татваргүй барааны дэлгүүрийн сонгон шалгаруулалтад оролцох тохиолдолд:
139.1.17.а.өөрийн хөрөнгийн хэмжээ нь нэг сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй болохыг аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;
139.1.17.б.хилийн чанад дахь бараа нийлүүлэгчтэй бараа тогтмол нийлүүлэх талаар байгуулсан гэрээ;
139.1.17.в.татваргүй барааны дэлгүүрт нийлүүлэгдэх барааны загвар, гэрэл зургийг харуулсан католог, альбом;
139.1.17.г.татваргүй барааны дэлгүүрт орсон барааг гаалийн байгууллагын хяналтгүй худалдаалахгүй байх талаар гаргасан баталгаа;
139.1.17.д.олон улсын нисэх буудалд татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тохиолдолд татваргүй барааны дэлгүүрийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах талбай олгох талаарх нисэх буудлын захиргааны тодорхойлолт;
139.1.17.е.хилийн боомтод татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тохиолдолд татваргүй барааны дэлгүүрийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжтой талаар улсын хил хамгаалах байгууллагын тодорхойлолт;
139.1.17.ё.татваргүй барааны дэлгүүрийг гаалийн нутаг дэвсгэрийн гүнд ажиллуулах тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, эсхүл өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан түрээсийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар.”
2/171 дүгээр зүйлийн 171.1.9, 171.1.10 дахь заалт:
“171.1.9.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 38.1-д заасан мэдээллийн цахим сан, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх;
171.1.10.хилийн боомт, олон улсын нисэх буудалд ажиллаж байгаа татваргүй барааны дэлгүүр зорчигчийн гадаадад зорчих тийз, гадаад паспорт, гаалийн нутаг дэвсгэрийн гүнд байрлах дэлгүүр нь
Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдлэх албан тушаалтны паспорт, эсхүл дипломат үнэмлэх болон худалдан авсан барааны мэдээллийг борлуулалт хийх тухай бүр цахим төлбөрийн баримтын системд бүртгэж, цахим баримт олгох.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
