Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1254)
— 349 —

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2023 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр хот

БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“9.1.Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан этгээдэд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо хугацаагүйгээр олгоно:”

2 дугаар зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10 дахь заалтыг, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсгийг, 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2023 · № 6 (1254)349-р хуудас