Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(1253)
— 291 —

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 23-ны өдөр хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН
ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН
АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр

бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 34.1.12 дахь заалт нэмсүгэй:

“34.1.12.шүүх шинжилгээний байгууллагын шинжилгээний

лабораторийн техник, тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээллийг нууцлагч техник хэрэгсэл, урвалж бодис худалдан авах бол.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль

/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2023 · № 5 (1253)291-р хуудас