Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2022 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 23-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 18 дахь заалт нэмсүгэй:
“18/хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалыг
хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах.”
2 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6
дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “хохирол учирсныг” гэсний дараа “шүүх шинжилгээний байгууллага, эсхүл” гэж, 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “байгаль орчны” гэсний дараа “болон хууль зүйн” гэж, мөн зүйлийн 6 дахь хэсгийн “хохирлыг” гэсний дараа “шүүх шинжилгээний байгууллагаар, эсхүл” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар
зүйлийн 1 дэх хэсгийн 18 дахь заалтын дугаарыг “19” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар
зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “, хохирол” гэснийг хассугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль
/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.