Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(1253)
— 116 —

Шүүх шинжилгээний тухай /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 23-ны өдөр хот

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа

орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Шүүх шинжилгээний хууль тогтоомж

2.1.Шүүх шинжилгээний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн

хууль1, Төрийн албаны тухай хууль2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль6, Арбитрын тухай хууль7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль8, Цагдаагийн албаны тухай хууль9, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль10, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль11, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 3Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 23 дугаарт нийтлэгдсэн. 4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 8 дугаарт нийтлэгдсэн. 5Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 9 дугаарт нийтлэгдсэн. 6Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн. 7Арбитрын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 7 дугаарт нийтлэгдсэн. 8Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн. 9Цагдаагийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 8 дугаарт нийтлэгдсэн. 10Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн. 11Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 22 дугаарт нийтлэгдсэн.

Төрийн мэдээлэл · 2023 · № 5 (1253)116-р хуудас