Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(1252)
— 94 —

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 23-ны өдөр хот

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай

хуулийн 112 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 112.1.5 дахь заалт нэмсүгэй:

“112.1.5.Засгийн газар, Монголбанкнаас гаргасан

шийдвэртэй холбоотой маргаан;”

2 дугаар зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай

хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.5 дахь заалтын дугаарыг “112.1.6” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай

хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтын “, арбитрын” гэснийг хассугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Захиргааны ерөнхий хуульд нэмэлт,

өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2023 · № 4 (1252)94-р хуудас