Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай
2022 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 23-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Даатгалын тухай хуульд доор дурдсан агуулгатай
дараах зүйл, заалт нэмсүгэй:
1/61 дүгээр зүйл:
“61 дүгээр зүйл.Даатгагчийн бусад үйл ажиллагаа
61.1.Даатгагч нь энэ хуулийн 4.1.1-д зааснаас гадна холбогдох
этгээдээс бусад этгээдэд дараах даатгагчийн баталгаа, батлан даалт гаргаж болно:
61.1.1.орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт;
61.1.2.хүн, хуулийн этгээд хоорондын ашгийн төлөө үйл
ажиллагаа явуулах харилцаанд;
61.1.3.хуулиар хориглоогүй бусад харилцаанд.
61.2.Даатгагчийн баталгаа гаргахад Иргэний хуулийн 457 дугаар
зүйлд заасныг баримтална.
61.3.Энэ хуулийн 61.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааны журмыг
Санхүүгийн зохицуулах хороо батална.”
2/4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь заалт:
“4.1.13.“даатгагчийн баталгаа” гэж даатгагч нь үүрэг
гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь даатгагчид төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн хэлцлийг ойлгоно.”
3/14 дүгээр зүйлийн 14.2.22 дахь заалт:
“14.2.22.энэ хуулийн 61.1 дэх хэсэгт заасан даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааны журам.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн болон орон нутгийн өмчийн
хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.